메뉴 건너뛰기


“Өндөр наран” орд 12.4 тонн алтны нөөцтэйСӨҮЛ. /BUSINESS WIRE/. Монголын Засгийн газрын зэс, алтны "Өндөр наран” төсөл 12.4 тонн алтны нөөцтэй гэж Өмнөд Солонгост төвтэй "Freegood Mines” компани мэдэгдэв.

"Өндөр наран” нь Монголын өмнөд нутаг дахь зэс, алтны орд газрыг хөгжүүлэх төсөл юм. Уг орд газар порфирын зэсийн ордууд, тэр дундаа, алтны дөрвөн ордтой ажээ.

Алтны дөрвөн ордын баруун хэсгийн улаан судалд 68 цооног гаргаж, 11 мянган метр өрөмдлөг хийж, 12.4 тонн алтны нөөцтэй болохыг тогтоолоо гэж "Freegood Mines” компанийн гүйцэтгэх захирал Сук Мин О мэдэгдэв.

Үлдсэн гурван ордын өрөмдлөгийн ажил дуусах үед тогтоосон нөөц нэмэгдэж, 30 тонн хүрч магадгүй бөгөөд энэ төсөл "Рио Тинто” компанийн хэрэгжүүлж байгаа алт, зэсийн асар том "Оюутолгой” ордын өөр нэгэн хувилбар болно гэж тэрбээр үзэж байна.

Арилжааны олборлолтыг эхлэхээс өмнө "Freegood Mines” компани гадаадын зөвлөгөөний компаниудтай хамтран бүтцийн өөрчлөлт хийх, Хонконгт хувьцаа гаргах тухай төлөвлөгөөг бэлтгэж байна.

Мөн санхүү болон техникийн дэмжлэгийн чиглэлээр олон улсын уул уурхайн компаниудтай стратегийн түншлэл байгуулах асуудлыг "Freegood Mines” хэлэлцэж байна.

Д.Нямтулга

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
16 Google-ийн улирлын орлого 17 хувиар нэмэгджээ file МИX 2015.07.31 11813
15 Орон сууцны дундаж үнэ огцом буурчээ file МИX 2015.07.31 11733
14 Хүүтэй мөнгө зээлэхийг хуулиар хоригложээ МИX 2016.03.24 10597
13 3- ХҮРТЭЛХ ЖИЛ АШИГЛАСАН АВТОМАШИНЫ ИМПОРТЫН ТАТВАРЫГ ТЭГЛЭНЭ МИX 2016.05.09 9866
» “Өндөр наран” орд 12.4 тонн алтны нөөцтэй МИX 2016.03.18 9759
11 МОНГОЛЫН ХҮН АМЫН 70% НЬ ЯДУУРЧЭЭ file МИX 2016.03.29 9702
10 МОНГОЛЧУУД ӨМНӨД СОЛОНГОСЫН ТОМООХОН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ БОЛЖЭЭ / НИЙТЛЭЛ / МИX 2016.03.09 9601
9 ТӨРИЙН БАНКНЫ ЗАХИРАЛУУД, БОЛОН АВДАГ ЦАЛИНТАЙ НЬ ТАНИЛЦ. ?? file МИX 2016.11.24 9188
8 Эдийн засгийн алуурчны наминчлал МИX 2016.11.23 7934
7 Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр /БҮРЭН ЭХЭЭРЭЭ/ МИX 2016.08.25 7804
6 Пак Гын Хэ: Монголын эдийн засаг, ардчилал илүү хөгжжээ МИX 2016.07.17 7272
5 Хятад улс нарны эрчим хүч үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байна МИX 2017.02.08 6815
4 Хөрөнгө оруулагчид Монголд найдвар тавьсаар байгаагийн гурван шалтгаан file МИX 2017.02.23 6455
3 “Ган” картаараа БНСУ-ын шилдэг 5 эмнэлэгт 20 %, ЛОТТЕ их дэлгүүрээр 5 хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлээрэй file МИX 2018.06.06 2376
2 “АЖИЛСАГ МОНГОЛ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЛАБОРАТОРИ БАЙГУУЛАВ МИX 2018.07.13 1390
1 “SAMSUNG ELECTRONICS” КОМПАНИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ 80.1 ТЭРБУМ ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ file МИX 2018.09.10 745