메뉴 건너뛰기


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар Төрийн ордны “Жанжин Сүхбаатар” танхимд албан ёсны хэлэлцээ хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.MN
Гэрэл зургийг MPA.MN

 

Хэлэлцээний эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “БНСУ-ын Ерөнхийлөгч Эрхэмсэг хатагтай Пак Гын Хэ таныг Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаад манай ард түмэн, төр, засгийн зүгээс гүн талархал илэрхийлж, таныг болон таныг дагалдан яваа төлөөлөгчдийг манай оронд тавтай саатан морилохыг хүсье.

 

Хоёр сарын өмнө би БНСУ-д айлчилсан. Тэр үед ярьсан олон зүйл өнөөдөр ажил хэрэг болох боломжтой болж байгаад туйлын баяртай байна. Монгол Улсад АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Ингэж зохион байгуулахад БНСУ-ын Засгийн газрын зүгээс, таны зүгээс дэмжлэг үзүүлж, хаамтарч ажилласанд талархал илэрхийлье. Таны айлчлалын дараа Монгол Улс, БНСУ-ын харилцаа улам шинэ шатанд гарна гэдэгт бид итгэж байна. Таны айлчлалд улам их амжилт хүсье. Баярлалаа” гэлээ.

 

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ хариу хэлэхдээ “Баярлалаа. Юуны өмнө  АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэе. Би 2009 онд анх удаа Монголд ирж байсан. Долоон жилийн дараа дахиад ирлээ. Долоон жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засаг болон ардчилал улам илүү хөгжсөнийг энд тэндгүй харлаа. Эрхэм Ерөнхийлөгч болон Монголын ард түмний хичээл зүтгэл Монголын хөгжлийг авчирсан гэж бодож байна.

 

Өнгөрсөн 5 дугаар сард Ерөнхийлөгч та БНСУ-д айлчилсан. Түүний дараа миний Монгол Улсад хийх айлчлал болж байна. Нэг жилийн дотор хоёр улсын Ерөнхийлөгч харилцан айлчилж байгаа юм.  

 

Ганц жил дотор  хоёр улсын Ерөнхийлөгч харилцан айлчилна гэдэг бол дипломат ажилд ховор тохиолдол бөгөөд хоёр талын харилцааг хөгжүүлэх гэсэн хоёр улсын эрмэлзлийн илэрхийлэл юм гэж бодож байна” гэв.

 

Албан ёсны хэлэлцээгээр харилцан байгуулах баримт бичгүүдээ тохиролцож, худалдаа, эдийн засаг, дэд бүтэц зэрэг салбарын асуудлаар харилцан ярилцлаа.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
16 Google-ийн улирлын орлого 17 хувиар нэмэгджээ file МИX 2015.07.31 11813
15 Орон сууцны дундаж үнэ огцом буурчээ file МИX 2015.07.31 11733
14 Хүүтэй мөнгө зээлэхийг хуулиар хоригложээ МИX 2016.03.24 10597
13 3- ХҮРТЭЛХ ЖИЛ АШИГЛАСАН АВТОМАШИНЫ ИМПОРТЫН ТАТВАРЫГ ТЭГЛЭНЭ МИX 2016.05.09 9866
12 “Өндөр наран” орд 12.4 тонн алтны нөөцтэй МИX 2016.03.18 9759
11 МОНГОЛЫН ХҮН АМЫН 70% НЬ ЯДУУРЧЭЭ file МИX 2016.03.29 9702
10 МОНГОЛЧУУД ӨМНӨД СОЛОНГОСЫН ТОМООХОН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ БОЛЖЭЭ / НИЙТЛЭЛ / МИX 2016.03.09 9601
9 ТӨРИЙН БАНКНЫ ЗАХИРАЛУУД, БОЛОН АВДАГ ЦАЛИНТАЙ НЬ ТАНИЛЦ. ?? file МИX 2016.11.24 9188
8 Эдийн засгийн алуурчны наминчлал МИX 2016.11.23 7934
7 Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр /БҮРЭН ЭХЭЭРЭЭ/ МИX 2016.08.25 7804
» Пак Гын Хэ: Монголын эдийн засаг, ардчилал илүү хөгжжээ МИX 2016.07.17 7272
5 Хятад улс нарны эрчим хүч үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байна МИX 2017.02.08 6815
4 Хөрөнгө оруулагчид Монголд найдвар тавьсаар байгаагийн гурван шалтгаан file МИX 2017.02.23 6455
3 “Ган” картаараа БНСУ-ын шилдэг 5 эмнэлэгт 20 %, ЛОТТЕ их дэлгүүрээр 5 хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлээрэй file МИX 2018.06.06 2376
2 “АЖИЛСАГ МОНГОЛ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЛАБОРАТОРИ БАЙГУУЛАВ МИX 2018.07.13 1390
1 “SAMSUNG ELECTRONICS” КОМПАНИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ 80.1 ТЭРБУМ ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ file МИX 2018.09.10 745