메뉴 건너뛰기


Монголчуудын хамгийн их аялж зугаалж, зорин очдог улс бол Бүгд Найрамдах Солонгос Улс. Сүүлийн жилүүдэд өвчний оношоо тодруулж, эмчлүүлэх зорилгоор тус улсыг зоригсод ихсэж, санхүүгийн гэнэтийн хэрэгцээ үүсэх болсон. 

Иймд Голомт банк BC CARD байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулж Солонгосын шилдэг эмнэлгүүд болон хэд хэдэн дэлгүүр үйлчилгээний байгууллагуудад хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжийг олгож байгаа юм. 

Тус хамтын ажиллагааны эхлэл болж Голомт банкны Ган карт эзэмшигчид SAMSUNG, ASAN, SOON CHUN HYANG, SEVERANCE, JW PLASTIC SURGERY эмнэлэгт 20 хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой боллоо.  

Түүнчлэн Голомт банк нь Гадаадад ган карттайгаа аялах гэж буй харилцагчдыгаа хөнгөлөлт урамшуулалд хамруулах зорилгоор Солонгосын аялал жуулчлалын төв байгууллага болох  KTO-той хамтран ажиллах санамж бичгийг байгуулаад байна.  

Иймд ган карт эзэмшигч та Монголчуудын хамгийн их үйлчлүүлдэг Lotte их дэлгүүрт  5 хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлэхээс гадна 1,2,3,5,10 сая вонын худалдан авалт хийсэн тохиолдолд 100.000, 200.000, 300.000, 500.000, 1.000.000 вонын бэлгийн картуудын эзэн болж, ВИП лоунжаар үнэгүй үйлчлүүлэх эрхтэй болох юм.
golomtcard.jpeg

 Мөн жуулчдын заавал зорин очиж үйлчлүүлдэг Gallaria Department Storeдэлгүүрт 5 хувийн хөнгөлөлт эдлэхээс гадна худалдан авалтын үнийн дүнгээс шалтгаалан Plaza Hotel-д 2 өдөр үнэгүй буудаллах бэлэг таныг хүлээж байна.Харин The Shilla Duty Freeдэлгүүрт та 14 хувь хүртэлх хөнгөлөлт эдлэх боломжтой.  

Ган карт нь харилцагчийнхаа санхүүгийн хэрэгцээг ган мэт найдвартай хамгаалахыг бэлгэдсэн, дэлхийн 168 оронд хөнгөлөлт урамшуулал эдлэх боломжтой, кредит карт юм.
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
16 Google-ийн улирлын орлого 17 хувиар нэмэгджээ file МИX 2015.07.31 11813
15 Орон сууцны дундаж үнэ огцом буурчээ file МИX 2015.07.31 11733
14 Хүүтэй мөнгө зээлэхийг хуулиар хоригложээ МИX 2016.03.24 10597
13 3- ХҮРТЭЛХ ЖИЛ АШИГЛАСАН АВТОМАШИНЫ ИМПОРТЫН ТАТВАРЫГ ТЭГЛЭНЭ МИX 2016.05.09 9866
12 “Өндөр наран” орд 12.4 тонн алтны нөөцтэй МИX 2016.03.18 9759
11 МОНГОЛЫН ХҮН АМЫН 70% НЬ ЯДУУРЧЭЭ file МИX 2016.03.29 9702
10 МОНГОЛЧУУД ӨМНӨД СОЛОНГОСЫН ТОМООХОН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ БОЛЖЭЭ / НИЙТЛЭЛ / МИX 2016.03.09 9601
9 ТӨРИЙН БАНКНЫ ЗАХИРАЛУУД, БОЛОН АВДАГ ЦАЛИНТАЙ НЬ ТАНИЛЦ. ?? file МИX 2016.11.24 9188
8 Эдийн засгийн алуурчны наминчлал МИX 2016.11.23 7934
7 Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр /БҮРЭН ЭХЭЭРЭЭ/ МИX 2016.08.25 7804
6 Пак Гын Хэ: Монголын эдийн засаг, ардчилал илүү хөгжжээ МИX 2016.07.17 7272
5 Хятад улс нарны эрчим хүч үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байна МИX 2017.02.08 6815
4 Хөрөнгө оруулагчид Монголд найдвар тавьсаар байгаагийн гурван шалтгаан file МИX 2017.02.23 6455
» “Ган” картаараа БНСУ-ын шилдэг 5 эмнэлэгт 20 %, ЛОТТЕ их дэлгүүрээр 5 хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлээрэй file МИX 2018.06.06 2376
2 “АЖИЛСАГ МОНГОЛ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЛАБОРАТОРИ БАЙГУУЛАВ МИX 2018.07.13 1390
1 “SAMSUNG ELECTRONICS” КОМПАНИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ 80.1 ТЭРБУМ ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ file МИX 2018.09.10 745