메뉴 건너뛰기


Өмнөд Солонгосын шударга бус өрсөлдөөнийг зохицуулах байгууллага Qualcomm компанийг гар утас үйлдвэрлэгчдээс лицензийн төлбөрийг шударга бусаар авч байсан хэмээн үзэж 1.03 их наяд воноор торгожээ.

qualco.jpg

Энэ нь $853 саятай тэнцэх мөнгөн торгууль бөгөөд тус байгууллагын тавьж байсан торгуулийн дээд хэмжээ юм.

Ухаалаг гар утасны үйлдвэрлэгчид болох Самсунг, LG, Pantech компаниудад лицензээ эзэмшүүлэхдээ шударга бус нөхцөл тавьсан гэж АНУ-ын чип үйлдвэрлэгчийг буруутгасан байна.

FTC буюу Өмнөд Солонгосын шударга бус өрсөлдөөнийг зохицуулах байгууллага нь тухайн компанийн жилийн орлогын 3 хүртэл хувьтай тэнцэх торгууль тавих эрхтэй бол энэ удаа Qualcomm-ийн жилийн орлогын 2.7 хувьтай тэнцэх торгууль ноогдуулсан нь түүхэнд байгаагүй хэмжээ юм.

Тус байгууллагын тэргүүн Шин Ён Сеон “Qualcomm 2009 онд 38 их наяд воны орлоготой ажилласан тул бид үүний 2.7 хувиар торгохоор шийдсэн” гэж тайлбарлажээ. Шийдвэр гарснаас 60 хоногийн дотор торгуулийг төлөх хуультай гэнэ.

Qualcomm компани ухаалаг гар утас үйлдвэрлэгчдэд үнэгүй ашиглуулах ёстой лицензээсээ төлбөр авч байсан гэж үзсэн байна.

Тус компанийн хувьд энэ нь анхны тохиолдол биш. Өнгөрсөн жил Qualcomm-ийг Хятадын эрх баригчид ижил шалтгаанаар $975 саяар торгож байсан юм.

 

Эх сурвалж: Korea Times

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
24 Орос, Солонгос, Швейцарт эрчүүд нь эмэгтэйчүүдээс 30 хувиар өндөр цалин авдаг file МИX 2019.03.04 685
23 Хамгийн их эмнэлгээр үйлчлүүлдэг иргэдтэй орноор Солонгос Улс тодорлоо file МИX 2018.11.07 690
22 Солонгост воны ханш унаж, өргөн хэрэглээний барааны үнэ өсч байна file МИX 2018.06.19 2792
21 ӨМНӨД СОЛОНГОС БОЛОН МОНГОЛ УЛС ХАРИЛЦААГАА БЭХЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦОВ file МИX 2018.01.17 4166
20 МОНГОЛ-УМАРД СОЛОНГОСЫН ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ 2017 ОНД ТҮҮХЭН ДЭЭД ХЭМЖЭЭНД ХҮРЧЭЭ МИX 2018.01.08 12667
19 БНСУ-ын экспорт сүүлийн 60 жилийн дээд хэмжээнд хүрч өсөв МИX 2018.01.02 4659
18 Самсунгийн захирал өнгөрсөн жилийн Өмнөд Солонгосын хамгийн өндөр цалинтай хүнээр тодорчээ file МИX 2018.01.02 4532
17 Солонгосын засгийн газар түүхэндээ анх удаа $30,000 хүрнэ гэж зарлалаа. file МИX 2018.01.02 12058
16 2018 онд нэг цагийн хөдөлмөрийн хөлсний хэмжээг 1060 воноор өсгөж, 7,530вон болгож баталлаа. file МИX 2017.10.24 6763
15 Хоёр Солонгосыг нэгтгэхэд ямар хэмжээний зардал гарах вэ? file МИX 2017.05.03 5886
14 Өмнөд Солонгостой байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрээ АНУ цуцалж магадгүй file МИX 2017.04.19 5785
13 Өмнөд Солонгосын тал АНУ-аас 30 тэрбумын зэвсэг худалдан авчээ file МИX 2017.01.17 7489
» Өмнөд Солонгос Qualcomm-ийг түүхэн дээд хэмжээгээр торголоо file МИX 2017.01.04 7692
11 Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны төсвийг 20 хувиар танажээ file МИX 2016.12.06 8345
10 "SAMSUNG" хоёр хуваагдаж магадгүй боллоо file МИX 2016.12.02 8189
9 Пак Гын Хе гадаадад хийх томилолт цуцлагджээ file МИX 2016.11.07 9046
8 Самсунг компани Засгийн газраасаа дэмжлэг авахын тулд бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн хувийн компанид их хэмжээний мөнгө хандивласан байж болзошгүй ажээ. file МИX 2016.11.07 9155
7 "Samsung" корпорацийн ашиг орлого 30 хувиар буурчээ file МИX 2016.10.28 8981
6 “Кorea Electric Power” корпораци Монголд нарны цахилгаан станц барина file МИX 2016.05.16 9474
5 Солонгосын усан онгоцны үйлдвэрүүд хамгийн олон захиалга авчээ МИX 2016.04.27 11096