메뉴 건너뛰기


АНУ болон барууны орнуудын судлаачид Хойд Солонгосыг хүчээр номхотгоход гарах зардал, цөмийн дайн гарвал үүсэх хор хохирлыг тооцоолж суухад нэгэн судлаач үүнээс бүр хойно үүсэх нөхцөл байдлыг судалжээ.

tsaad.jpg

Тодруулбал Ким Жон Уны дэглэм унаж, тэр гэр бүлийн хамт Хятад (хамгийн өндөр магадлалтай), Орос, эсвэл Өмнөд Америкт цагаачилж амьдарвал үүний үр дүнд хоёр Солонгос нэгдэх үйл явц эхлэх юм.

Энэ тухай төсөөллийг бүр 2008 оноос эхлэн судлах болсон гэгддэг. Хэрвээ ингэвэл хаалттай, харгис дэглэмд амьдарч байсан 30 сая орчим хүний хувь заяа хэрхэх нь тодорхойгүй үлдэх юм. Австралийн Үндэсний Их сургуулийн эрдэмтэн Леонид Петровын хийсэн тооцооллоор хоёр Солонгосын түүхэн нэгдэл нь $3 их наядын зардалтай болох ба хоёр орны иргэд соёлын хувьд нэгдэж, нэг үндэстэн болоход хамгийн багадаа 10 жил шаардана гэжээ.

Тэр “Хоёр орны ард иргэд хоорондоо тусгаарлагдаж, өөр өөр аялгаар ярьдаг, дэлхий ертөнцийг өөр өөр нүдээр хардаг болсон байгаа” гээд Хойд Солонгосын иргэдийг Өмнөд Солонгосын эрх баригчид ялгаварлан гадуурхаж, нэг хэсэгтээ “хоёрдугаар зэрэглэлийн иргэд” гэж харьцах магадлалтай гэсэн байна.

“Ядуу, түрэмгий, боловсролгүй цус нэгтнүүд нь улс орныг нь түйвээхийг Өмнөд Солонгос хүсэхгүй” гэж Петров үзэж байгаа юм. Харьцуулбал Баруун, Зүүн Германы нэгдэл маш амархан өрнөж дууссан гэдгийг тэр хэлжээ.

Гэхдээ Өмнөд Солонгосын эдийн засаг хямарч, хямд ажиллах хүч хэрэгтэй байгаа тул хоёр Солонгосын нэгдэл алсдаа ашигтай болохыг Петров бас хэлсэн байна.

Гэвч энэ бүх үйл явцад $3 их наядын зардал гарах ба үүнийг хэн төлөх нь тодорхойгүй гэжээ.

 

Эх сурвалж: Independent

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
24 Орос, Солонгос, Швейцарт эрчүүд нь эмэгтэйчүүдээс 30 хувиар өндөр цалин авдаг file МИX 2019.03.04 685
23 Хамгийн их эмнэлгээр үйлчлүүлдэг иргэдтэй орноор Солонгос Улс тодорлоо file МИX 2018.11.07 693
22 Солонгост воны ханш унаж, өргөн хэрэглээний барааны үнэ өсч байна file МИX 2018.06.19 2792
21 ӨМНӨД СОЛОНГОС БОЛОН МОНГОЛ УЛС ХАРИЛЦААГАА БЭХЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦОВ file МИX 2018.01.17 4166
20 Самсунгийн захирал өнгөрсөн жилийн Өмнөд Солонгосын хамгийн өндөр цалинтай хүнээр тодорчээ file МИX 2018.01.02 4532
19 БНСУ-ын экспорт сүүлийн 60 жилийн дээд хэмжээнд хүрч өсөв МИX 2018.01.02 4660
18 Өмнөд Солонгостой байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрээ АНУ цуцалж магадгүй file МИX 2017.04.19 5786
» Хоёр Солонгосыг нэгтгэхэд ямар хэмжээний зардал гарах вэ? file МИX 2017.05.03 5887
16 2018 онд нэг цагийн хөдөлмөрийн хөлсний хэмжээг 1060 воноор өсгөж, 7,530вон болгож баталлаа. file МИX 2017.10.24 6764
15 Өмнөд Солонгосын тал АНУ-аас 30 тэрбумын зэвсэг худалдан авчээ file МИX 2017.01.17 7489
14 Өмнөд Солонгос Qualcomm-ийг түүхэн дээд хэмжээгээр торголоо file МИX 2017.01.04 7692
13 "SAMSUNG" хоёр хуваагдаж магадгүй боллоо file МИX 2016.12.02 8189
12 Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны төсвийг 20 хувиар танажээ file МИX 2016.12.06 8345
11 "Samsung" корпорацийн ашиг орлого 30 хувиар буурчээ file МИX 2016.10.28 8981
10 Пак Гын Хе гадаадад хийх томилолт цуцлагджээ file МИX 2016.11.07 9046
9 Самсунг компани Засгийн газраасаа дэмжлэг авахын тулд бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн хувийн компанид их хэмжээний мөнгө хандивласан байж болзошгүй ажээ. file МИX 2016.11.07 9155
8 “Кorea Electric Power” корпораци Монголд нарны цахилгаан станц барина file МИX 2016.05.16 9474
7 Инчон хотын Олон улсын нисэх онгоцны буудал дэлхийд тэргүүлэх таван буудлын нэг болохоор МИX 2016.03.17 9958
6 Пхеньяний мэдэгдлийн дараа Азийн хувьцаанууд уналаа МИX 2016.01.07 10094
5 Солонгосын усан онгоцны үйлдвэрүүд хамгийн олон захиалга авчээ МИX 2016.04.27 11096