메뉴 건너뛰기


2018 онд эдийн засгийн өсөлт нь 3 хувийг давж, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь түүхэндээ анх удаа $30,000 хүрнэ гэж Өмнөд Солонгосын засгийн газар зарлалаа.

rudwo.jpg

Уг зорилтод хүрэхийн тулд 2018 онд инновацийн салбарууд, жижиг стартап компаниудын үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа тус улсын сангийн дэд сайд Ли Чан Ву мэдэгдсэн байна.

Өмнөд Солонгосын нэг хүнд ноогдох ДНБ 1994 онд анх удаа $10,000-ыг давж байсан бол 2006 онд $20,000 хүрч байжээ. Өнгөрсөн онд энэ үзүүлэлт $27,561 байсан гэнэ.

2018 онд эдийн засгийн өсөлтөө 3.2 хувьд хүргэх гэж байгаа нь сүүлийн долоон жилийн хугацаанд анх удаа хоёр жил дараалан 3-аас дээш хувийн өсөлт гаргах үзүүлэлт ажээ.

Хэдийгээр эдийн засаг нь ингэж өсөх ч иргэдийн ажлын цагийг бууруулж, амьдралын чанарыг сайжруулснаар хөдөлмөрийн бүтээмж, хүн амын өсөлтөө дэмжиж ажиллах гэнэ.

Солонгосчууд 2016 онд дунджаар 2,069 цаг ажилласан нь Эдийн Засгийн Хөгжил, Хамтын Ажиллагааны Байгууллагын (OECD) гишүүн орнуудын дотор хоёрт орох өндөр үзүүлэлт байжээ. Харьцуулбал Америкчууд дунджаар 1,783 цаг, Япончууд дунджаар 1,713 цаг ажилласан байна.

Засгийн газар мөн жижиг, дунд компаниудад авсан шинэ ажилтан тутамд хоёр жилийн хугацаанд сар бүр 800,000 воны урамшуулал олгож байх хөтөлбөрөө ирэх онд үргэлжлүүлэхээр болсноо зарлажээ.

орчуулсан Уронгоо

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
24 МОНГОЛ-УМАРД СОЛОНГОСЫН ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ 2017 ОНД ТҮҮХЭН ДЭЭД ХЭМЖЭЭНД ХҮРЧЭЭ МИX 2018.01.08 12667
» Солонгосын засгийн газар түүхэндээ анх удаа $30,000 хүрнэ гэж зарлалаа. file МИX 2018.01.02 12059
22 "Hyundai Car" компани Солонгос улсын нийт ажлын орон тооны арван хувийг бүрдүүлж байна file МИX 2015.09.03 11606
21 Солонгос улс хямдралын "Black Friday" МИX 2015.09.25 11194
20 Солонгосын усан онгоцны үйлдвэрүүд хамгийн олон захиалга авчээ МИX 2016.04.27 11096
19 Пхеньяний мэдэгдлийн дараа Азийн хувьцаанууд уналаа МИX 2016.01.07 10094
18 Инчон хотын Олон улсын нисэх онгоцны буудал дэлхийд тэргүүлэх таван буудлын нэг болохоор МИX 2016.03.17 9958
17 “Кorea Electric Power” корпораци Монголд нарны цахилгаан станц барина file МИX 2016.05.16 9474
16 Самсунг компани Засгийн газраасаа дэмжлэг авахын тулд бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн хувийн компанид их хэмжээний мөнгө хандивласан байж болзошгүй ажээ. file МИX 2016.11.07 9155
15 Пак Гын Хе гадаадад хийх томилолт цуцлагджээ file МИX 2016.11.07 9046
14 "Samsung" корпорацийн ашиг орлого 30 хувиар буурчээ file МИX 2016.10.28 8981
13 Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны төсвийг 20 хувиар танажээ file МИX 2016.12.06 8345
12 "SAMSUNG" хоёр хуваагдаж магадгүй боллоо file МИX 2016.12.02 8189
11 Өмнөд Солонгос Qualcomm-ийг түүхэн дээд хэмжээгээр торголоо file МИX 2017.01.04 7692
10 Өмнөд Солонгосын тал АНУ-аас 30 тэрбумын зэвсэг худалдан авчээ file МИX 2017.01.17 7489
9 2018 онд нэг цагийн хөдөлмөрийн хөлсний хэмжээг 1060 воноор өсгөж, 7,530вон болгож баталлаа. file МИX 2017.10.24 6764
8 Хоёр Солонгосыг нэгтгэхэд ямар хэмжээний зардал гарах вэ? file МИX 2017.05.03 5886
7 Өмнөд Солонгостой байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрээ АНУ цуцалж магадгүй file МИX 2017.04.19 5785
6 БНСУ-ын экспорт сүүлийн 60 жилийн дээд хэмжээнд хүрч өсөв МИX 2018.01.02 4660
5 Самсунгийн захирал өнгөрсөн жилийн Өмнөд Солонгосын хамгийн өндөр цалинтай хүнээр тодорчээ file МИX 2018.01.02 4532