메뉴 건너뛰기



Солонгос улсын хөгжил дэвшилд томоохон үүрэг гүйцэтгэж байгаа "Hyundai Car" компани ирэх 15-ны өдөр тэмдэглэх баярын өдөрт зориулан амжилттай ажилласан түүхэн замналын зарим хэсгээс мэдээллээ.

hyundai.jpg

     "Hyundai Car" компанийг 1967 онд АНУ-ын "Ford" компанийн тусламжтайгаар үүсгэн байгуулсан ба 1976 онд Итали улсын мэргэжилтнүүд загварыг нь зохиож анхны "Пони" нэртэй автомашин үйлдвэрлэж эхэлсэн түүхтэй. Ингэснээр Солонгос улс автомашин үйлдвэрлэсэн дэлхийн 16 дахь орон , Ази тивдээ Япон улсын дараа хоёр дахь орон болж бүртгэгдсэн юм.

    Анхны "Пони" автомашин 2 289 200-н воноор үнэлэгдэн Солонгос улсдаа 10 726 ш худалдаалагдаж байсан бол дараах жилүүдэд Эквадор, Египт, Канад зэрэг орнуудад экспортлох анхны захиалгуудаа авсан байна.

    "Hyundai Car" компани эдүгээ дэлхийн автомашин үйлдвэрлэгч компаниуд дунд дээрээсээ 8-рт бичигдэж байгаа ба АНУ, Хятад, ОХУ, Бразил улсад автомашины үйлдвэртэй, сүүлийн таван жилийн турш жилд дунджаар 90-н сая ш автомашин үйлдвэрлэн борлуулсан амжилттай ажиллаж байна.

     Тус компанид ажилладаг Солонгос иргэдийн тоо 2001 онд нэг сая 470-н мянга байсан бол 2010 онд 19%-иар өсч, нэг сая 570-н мянган хүн ажиллаж байгаа ба энэ нь Солонгос улсын нийт ажилчдын 10%-ийг бүрдүүлдэг байна.