메뉴 건너뛰기


 

Хойд Солонгос устөрөгчийн бөмбөг амжилттай туршсанаа зарласны дараа Азийн хөрөнгийн биржүүдийн хувьцаа уналаа. Японы “Nikkei” индекс 1.3 хувь, Өмнөд Солонгосын “Kospi” 0.5 хувь, Хонгконгийн “Hang Seng” 0.8 хувиар унасан байна. Харин Шанхайн “Shanghai Composite” болон Хятадын индексүүд 0.7 хувиар өсжээ. Азийн хөрөнгийн биржүүд энэ долоо хоногт донсолгоотой эхэлсэн билээ.

 

Хойд Солонгосын цөмийн туршилт бүс нутгийн зөрчлийг хурцатгаж магадгүй тул хөрөнгө оруулагчид болгоомжилж байгаа аж. Үүний зэрэгцээ Хятадын үйлдвэрлэлийн салбар 17 дахь сардаа доогуур үзүүлэлттэй байсныг хөрөнгө оруулагчид дэлхийн эдийн засагт хоёр дахь удаагаа их хямрал болох дохио хэмээн үзжээ. Хятадын эдийн засгийн бууралтын үед аж үйлдвэрийн салбар нь худалдаа, хөрөнгө оруулалт багассаныг нөхөж байсан аж.

 

Харин Барууны хөрөнгийн биржүүд даваа гаригийн уналтын дараа өчигдөр /I.5/ багахан өсөлттэй хаасан байна. АНУ-ын “Dow Jones” индекс 0.1, “Standard & Poor's 500” 0.2 хувийн өсөлттэй байжээ.

 

Эрчим хүчний салбарын тухайд түүхий нефтийн ирээдүй тогтворжсон харагдаж байна. Нью-Йоркийн арилжааны биржид Америкийн нефть баррель нь зургаан центээр нэмэгдэж 36.03 ам.доллар болсон бол “Brent” маркийн нефтийн үнэ Лондоны биржид есөн центээр өсөж 36.51 ам.доллар болжээ. Харин АНУ-ын ам.доллар иений эсрэг суларч, еврогийн эсрэг чангарсан байна.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS