메뉴 건너뛰기


Өмнөд Солонгос улсын Инчон хотын Олон улсын нисэх онгоцны буудал 2020 он гэхэд дэлхийд тэргүүлэх таван буудлын нэг болохоор төлөвлөжээ.
    Тус буудал эдүгээ иргэний агаарын тээврийн 90-н компанитай хамтран ажилладаг бол энэ тоог 2020 он гэхэд 110 болгон нэмэгдүүлж, дэлхийн 186 хот руу хийдэг нислэгийн тоог 210 болгохоор төлөвлөсөн байна.
    Ингэснээр Инчон хотын Олон улсын нисэх онгоцны буудлаар дамжиж өнгөрдөг иргэдийн тоо долоон саяас арван сая болж нэмэгдэх төдийгүй тус буудалд ажиллаж байгаа Гаалийн татваргүй барааны дэлгүүр болон бусад үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа 10-30%-иар нэмэгдэх ажээ.
    Инчон хотын нисэх онгоцны буудал нь сүүлийн зургаан жилийн турш дэлхийн хамгийн үйлчилгээ сайтай буудлуудын нэг гэж хүлээн зөвшөөрөгдсөн байгаа юм байна

인천 영종도 국제업무지역에 들어설 인스파이어리조트 조감도.