메뉴 건너뛰기


 

Хойд Солонгос устөрөгчийн бөмбөг амжилттай туршсанаа зарласны дараа Азийн хөрөнгийн биржүүдийн хувьцаа уналаа. Японы “Nikkei” индекс 1.3 хувь, Өмнөд Солонгосын “Kospi” 0.5 хувь, Хонгконгийн “Hang Seng” 0.8 хувиар унасан байна. Харин Шанхайн “Shanghai Composite” болон Хятадын индексүүд 0.7 хувиар өсжээ. Азийн хөрөнгийн биржүүд энэ долоо хоногт донсолгоотой эхэлсэн билээ.

 

Хойд Солонгосын цөмийн туршилт бүс нутгийн зөрчлийг хурцатгаж магадгүй тул хөрөнгө оруулагчид болгоомжилж байгаа аж. Үүний зэрэгцээ Хятадын үйлдвэрлэлийн салбар 17 дахь сардаа доогуур үзүүлэлттэй байсныг хөрөнгө оруулагчид дэлхийн эдийн засагт хоёр дахь удаагаа их хямрал болох дохио хэмээн үзжээ. Хятадын эдийн засгийн бууралтын үед аж үйлдвэрийн салбар нь худалдаа, хөрөнгө оруулалт багассаныг нөхөж байсан аж.

 

Харин Барууны хөрөнгийн биржүүд даваа гаригийн уналтын дараа өчигдөр /I.5/ багахан өсөлттэй хаасан байна. АНУ-ын “Dow Jones” индекс 0.1, “Standard & Poor's 500” 0.2 хувийн өсөлттэй байжээ.

 

Эрчим хүчний салбарын тухайд түүхий нефтийн ирээдүй тогтворжсон харагдаж байна. Нью-Йоркийн арилжааны биржид Америкийн нефть баррель нь зургаан центээр нэмэгдэж 36.03 ам.доллар болсон бол “Brent” маркийн нефтийн үнэ Лондоны биржид есөн центээр өсөж 36.51 ам.доллар болжээ. Харин АНУ-ын ам.доллар иений эсрэг суларч, еврогийн эсрэг чангарсан байна.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
49 БНСУ-ын нэгэн эмнэлэгт ажиллаж буй Монгол бүсгүйн “Сэтгэлийн хөндүүр” [1] file 관리자 2014.04.15 12547
48 Хойд Солонгос “Нарны баяр”–аа тэмдэглэж байна 관리자 2014.04.16 10626
47 Солонгосын топ компаниуд жилийн 100 сая воны цалинтай file МИX 2014.04.18 9731
46 Монголын эдийн засаг "газардлаа" file МИX 2014.05.26 9770
45 КАПИТАЛ БАНК БНСУ-ЫН СЕРАН ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА file МИX 2014.08.05 9587
44 БНСУ-ын Үндэсний Ассамблейн байнгын хорооны дарга Юү Ки Жүн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав МИX 2014.08.11 9251
43 Хятад нүүрсний импортоо сэргээсэн нь Монголын эдийн засагт хэрхэн тусах бол file МИX 2014.10.14 9390
42 Хямралын загалмайлсан эцэг file МИX 2015.01.18 9298
41 Орон сууцны дундаж үнэ огцом буурчээ file МИX 2015.07.31 11733
40 Google-ийн улирлын орлого 17 хувиар нэмэгджээ file МИX 2015.07.31 11813
39 "Hyundai Car" компани Солонгос улсын нийт ажлын орон тооны арван хувийг бүрдүүлж байна file МИX 2015.09.03 11606
38 Солонгос улс хямдралын "Black Friday" МИX 2015.09.25 11194
» Пхеньяний мэдэгдлийн дараа Азийн хувьцаанууд уналаа МИX 2016.01.07 10094
36 МОНГОЛЧУУД ӨМНӨД СОЛОНГОСЫН ТОМООХОН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ БОЛЖЭЭ / НИЙТЛЭЛ / МИX 2016.03.09 9603
35 Инчон хотын Олон улсын нисэх онгоцны буудал дэлхийд тэргүүлэх таван буудлын нэг болохоор МИX 2016.03.17 9958
34 “Өндөр наран” орд 12.4 тонн алтны нөөцтэй МИX 2016.03.18 9759
33 Хүүтэй мөнгө зээлэхийг хуулиар хоригложээ МИX 2016.03.24 10597
32 МОНГОЛЫН ХҮН АМЫН 70% НЬ ЯДУУРЧЭЭ file МИX 2016.03.29 9702
31 Солонгосын усан онгоцны үйлдвэрүүд хамгийн олон захиалга авчээ МИX 2016.04.27 11096
30 3- ХҮРТЭЛХ ЖИЛ АШИГЛАСАН АВТОМАШИНЫ ИМПОРТЫН ТАТВАРЫГ ТЭГЛЭНЭ МИX 2016.05.09 9866