메뉴 건너뛰기


Өнөөдөр Гадаад хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд бизнес эрхлэгчдэд мэдээлэл өгөх уулзалт зохион байгууллаа. Энэ нь Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгохтой холбогдуулан хоёр улсын Гадаад хэргийн яам хооронд 2016 оны тавдугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотноо ноот бичиг солилцсонтой холбоотой юм.

Өнөөдрийн уулзалтад ажиллагаанд МҮХАҮТ болон японд бүтээгдэхүүнээ экспортлогч холбоо, хувийн хэвшлийн 30 гаруй төлөөлөгчид оролцов. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Шимизү нар уулзалтыг нээж үг хэллээ. Хэлэлцээрт заасны дагуу Монголын талаас 5,700 бараа бүтээгдэхүүн, Японы талаас 9,300 орчим төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортын гаалийн татвараас чөлөөлөх ажээ. Ингэснээр манай бизнес эрхлэгчид японы зах зээлд Монголын гаралтай бүтээгдэхүүнээ хөнгөлөлттэй тарифаар нийлүүлэх боломж нэмэгдэж байгаа юм.

-ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХҮРЭЭНД ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ НЭГ ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ХҮРТЭЛ НЭМЭГДЭНЭ- 

Энэ үеэр ГХЯ-ны ЭЗХАГ-ын дарга А.Ариунаа хэлэхдээ “Монгол-Японы худалдааны эргэлт 300-500 сая ам.доллар байдаг. Өөрөөр хэлбэл монголын нийт худалдны 3-4 хувийг эзэлдэг. Энэ чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулагдсанаар ирэх хоёр жилд энэ тоо 50-60 хувиар нэмэгдэнэ. Нийт гаалийн бараа 97 бүлэг бий. Манай талын импортын барааны гаалийн тариф ихэвчлэн 5 хувь байдаг. 59.7 хувь буюу 3423 төрлийн бараа зургадугаар сарын 7-ноос эхлээд импортын таван хувийн тариф төлөхгүй гэсэн үг. Нөгөө талаасаа Япон улсын экспортлож байгаа 8004 төрлийн барааны тариф чөлөөлөгдөнө.

Дараагийн үе шатанд бид харилцан уулзаж тарифыг бууруулах хэлэлцээ хийнэ. Зарим нэрийн бараа тарифаас чөлөөлөгдөхгүй. Япон руу бараагаа экспортлох гэж байгаа бол зургадугаар сарын 7-ноос хойш ашигтай. 100 мянган ам.долларын сүлжмэл бүтээгдэхүүн экспортоллоо гэхэд Япон руу ороход төлдөг 10-14 хувийн татвар буюу 10-14 мянган ам.доллар бизнес эрхлэгчийн халаасанд орно. Өөрөөр хэлбэл энэ хэлэлцээрийн ашиг шимийг хүртэгч нь цэвэр бизнесийнхэн” гэв.

-ГУРАВ ХҮРТЭЛХ ЖИЛ АШИГЛАСАН АВТОМАШИНЫ ИМПОРТЫН ТАТВАРЫГ ТЭГЛЭНЭ-

Хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр автомашины импортын тарифыг тэглэхээр болжээ. Гэхдээ 0-3 жил ашигласан автомашины импортын тариф зургадугаар сарын 7-ноос байхгүй болохыг онцолсон юм. Харин 4-6 жил ашигласан автомашин жил тутам буурах, харин 10-аас дээш жил ашиглагдсан машины импортын татвар чөлөөлөгдөхгүй байхаар тохирчээ. Тэгэхээр дээр дурдсан хувь хэмжээгээр Япон машины үнэ хямдрах боломжтойг ч мөн албаныхан хэлж байв.

Мөн энэ үеэр Японы импортлогч талыг төлөөлж “Санко Сейки” ХХК-ийн захирал эдийн засгийн түншлэлийн хэлэлцээртэй холбогдуулж Орон нутгийн банкуудаас тусгай зээл гаргах нь ЖДҮ-ийг дэмжинэ, Хүн хоорондын солилцоог сайжруулахын тулд визний асуудлыг хялбар болгох шаардлагатай байна гэсэн хоёр санааг онцлон дэвшүүлсэн юм. ГХЯ-ны төлөөллийн хэлснээр бизнес эрхлэгчдэд Японд бизнесийн шугамаар зорчих бол 1, 3, 5 жилийн хугацаатай виз олгохоор болжээ. Ийм виз авахын тулд Японтой хамтарч үйл ажиллагаа явуулах дор хаяж нэг жилийн гэрээтэй байх ёстой юм байна. 

Т.БАТСҮРЭН

Гэрэл зургийг Ц.ЭНХТАЙВАН

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
49 МОНГОЛ-УМАРД СОЛОНГОСЫН ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ 2017 ОНД ТҮҮХЭН ДЭЭД ХЭМЖЭЭНД ХҮРЧЭЭ МИX 2018.01.08 12667
48 БНСУ-ын нэгэн эмнэлэгт ажиллаж буй Монгол бүсгүйн “Сэтгэлийн хөндүүр” [1] file 관리자 2014.04.15 12547
47 Солонгосын засгийн газар түүхэндээ анх удаа $30,000 хүрнэ гэж зарлалаа. file МИX 2018.01.02 12058
46 Google-ийн улирлын орлого 17 хувиар нэмэгджээ file МИX 2015.07.31 11813
45 Орон сууцны дундаж үнэ огцом буурчээ file МИX 2015.07.31 11733
44 "Hyundai Car" компани Солонгос улсын нийт ажлын орон тооны арван хувийг бүрдүүлж байна file МИX 2015.09.03 11606
43 Солонгос улс хямдралын "Black Friday" МИX 2015.09.25 11194
42 Солонгосын усан онгоцны үйлдвэрүүд хамгийн олон захиалга авчээ МИX 2016.04.27 11096
41 Хойд Солонгос “Нарны баяр”–аа тэмдэглэж байна 관리자 2014.04.16 10626
40 Хүүтэй мөнгө зээлэхийг хуулиар хоригложээ МИX 2016.03.24 10597
39 Пхеньяний мэдэгдлийн дараа Азийн хувьцаанууд уналаа МИX 2016.01.07 10094
38 Инчон хотын Олон улсын нисэх онгоцны буудал дэлхийд тэргүүлэх таван буудлын нэг болохоор МИX 2016.03.17 9958
» 3- ХҮРТЭЛХ ЖИЛ АШИГЛАСАН АВТОМАШИНЫ ИМПОРТЫН ТАТВАРЫГ ТЭГЛЭНЭ МИX 2016.05.09 9866
36 Монголын эдийн засаг "газардлаа" file МИX 2014.05.26 9770
35 “Өндөр наран” орд 12.4 тонн алтны нөөцтэй МИX 2016.03.18 9759
34 Солонгосын топ компаниуд жилийн 100 сая воны цалинтай file МИX 2014.04.18 9731
33 МОНГОЛЫН ХҮН АМЫН 70% НЬ ЯДУУРЧЭЭ file МИX 2016.03.29 9702
32 МОНГОЛЧУУД ӨМНӨД СОЛОНГОСЫН ТОМООХОН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ БОЛЖЭЭ / НИЙТЛЭЛ / МИX 2016.03.09 9601
31 КАПИТАЛ БАНК БНСУ-ЫН СЕРАН ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА file МИX 2014.08.05 9587
30 “Кorea Electric Power” корпораци Монголд нарны цахилгаан станц барина file МИX 2016.05.16 9474