메뉴 건너뛰기


  Өмнөд Солонгос улсын цагдаагийн газраас тус улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе болон түүний гурван туслахыг бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн их хэмжээний мөнгө завшсан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа билээ.
     Хэргийг шалгаж байгаа цагдаагийн газрын ажилтнууд бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн Герман улсад байгуулсан хувийн компанийн санхүүгийн үйл ажиллагааг шалгалт хийж, тус компанийн дансанд Самсунг компани өнгөрөгч оны 10-р сард 3 тэрбум 500-н сая вон буюу хоёр сая 800-н мянган евро шилжүүлсэнг илрүүлсэн юм.
    Тэгвэл Самсунг компани нь энэхүү мөнгийг компанийн цаашдын үйл ажиллагаанд Засгийн газраасаа дэмжлэг авах зорилгоор бэлэглэсэн байж болзошгүй ажээ.
samsung.jpg
     Энэ тухай бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн Герман улсад байгуулсан хувийн компанийн хамтран эзэмшигч байсан Роберт Куйпс, Солонгос улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхдөө хэлсэн байна.
      Тэрээр хэлэхдээ "Чуй Сүн Шил нь Солонгосын морин спортын тамирчдын морь худалдан авахад зуучлах, дасгалжуулагч хөлслөх, бэлтгэл сургуулилт хийх, орон байраар хангах зэрэг ажлуудыг хийх зорилгоор Герман улсад хувийн компани байгуулсан. Би тус компанийн хамтран эзэмшигч байсан ч компанийн дансанд орж ирж байсан их хэмжээний мөнгөний зарим эх үүсвэр тодорхой биш байсан тул хамтран эзэмшигчээс сайн дураараа татгалзсан" гэж хэлсэн байна.
     Хэргийг шалгаж байгаа цагдаагийн газраас Самсунг компанийн холбогдох ажилтнуудаас мэдүүлэг авахаар болжээ.
     
 
WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
49 МОНГОЛ-УМАРД СОЛОНГОСЫН ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ 2017 ОНД ТҮҮХЭН ДЭЭД ХЭМЖЭЭНД ХҮРЧЭЭ МИX 2018.01.08 12667
48 БНСУ-ын нэгэн эмнэлэгт ажиллаж буй Монгол бүсгүйн “Сэтгэлийн хөндүүр” [1] file 관리자 2014.04.15 12547
47 Солонгосын засгийн газар түүхэндээ анх удаа $30,000 хүрнэ гэж зарлалаа. file МИX 2018.01.02 12059
46 Google-ийн улирлын орлого 17 хувиар нэмэгджээ file МИX 2015.07.31 11813
45 Орон сууцны дундаж үнэ огцом буурчээ file МИX 2015.07.31 11733
44 "Hyundai Car" компани Солонгос улсын нийт ажлын орон тооны арван хувийг бүрдүүлж байна file МИX 2015.09.03 11606
43 Солонгос улс хямдралын "Black Friday" МИX 2015.09.25 11194
42 Солонгосын усан онгоцны үйлдвэрүүд хамгийн олон захиалга авчээ МИX 2016.04.27 11096
41 Хойд Солонгос “Нарны баяр”–аа тэмдэглэж байна 관리자 2014.04.16 10626
40 Хүүтэй мөнгө зээлэхийг хуулиар хоригложээ МИX 2016.03.24 10597
39 Пхеньяний мэдэгдлийн дараа Азийн хувьцаанууд уналаа МИX 2016.01.07 10094
38 Инчон хотын Олон улсын нисэх онгоцны буудал дэлхийд тэргүүлэх таван буудлын нэг болохоор МИX 2016.03.17 9958
37 3- ХҮРТЭЛХ ЖИЛ АШИГЛАСАН АВТОМАШИНЫ ИМПОРТЫН ТАТВАРЫГ ТЭГЛЭНЭ МИX 2016.05.09 9866
36 Монголын эдийн засаг "газардлаа" file МИX 2014.05.26 9770
35 “Өндөр наран” орд 12.4 тонн алтны нөөцтэй МИX 2016.03.18 9759
34 Солонгосын топ компаниуд жилийн 100 сая воны цалинтай file МИX 2014.04.18 9731
33 МОНГОЛЫН ХҮН АМЫН 70% НЬ ЯДУУРЧЭЭ file МИX 2016.03.29 9702
32 МОНГОЛЧУУД ӨМНӨД СОЛОНГОСЫН ТОМООХОН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ БОЛЖЭЭ / НИЙТЛЭЛ / МИX 2016.03.09 9601
31 КАПИТАЛ БАНК БНСУ-ЫН СЕРАН ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА file МИX 2014.08.05 9587
30 “Кorea Electric Power” корпораци Монголд нарны цахилгаан станц барина file МИX 2016.05.16 9474