메뉴 건너뛰기


Нью-Йорк Таймс хэвлэлийн газраас анх хэвлэн гаргасан энэ ном АНУ ба Европт жинхэнэ бестселлер болж 70 долоо хоногийнн турш хамгийн олон борлуулалттай байсан ба одоо нэгэнт дэлхийн 30 гаруй хэл дээр орчуулагдан хэвлэгдсэн байна. Энэ номонд Джон Перкинс өнөөгийн дэлхийн дахинд давамгайлж байгаа эдийн засгийн загвар, далд бодлогын цаад нууц механизмыг илчлэн үзүүлэхийн зэрэгцээ бидний амьдралыг огцом өөрчилсөн саяхны болж өнгөрсөн олон “тохиолдлын үйл явдлууд”-ыг тайлбарладаг. Энэ номыг өнөөгийн улс төр, эдийн засгийн цаад учир шалтгаануудыг сонирхож байгаа өргөн олон уншигчдад зориулсан юм.

 

ӨМНӨХ ҮГ

 

Эдийн засгийн алуурчид гэж хэн бэ? Эдийн засгийн алуурчид /ЭЗА*/ бол дэлхийн улс орнуудыг луйвардаж ард түмнийг нь олон наяд долларын өрөнд унагах ажлыг хийж байдаг, үүнийхээ төлөө маш өндөр цалин харамж авдаг мэргэжлийн хүмүүс юм. Тэд бол Дэлхийн банк, Америкийн олон улсын хөгжлийн агентлаг/USAID/ зэрэг бусад олон тооны зээл, тусламжийн байгууллагуудаас улс орнуудаар авахуулсан зээлийн мөнгийг зальт аргаар завшиж өөрсдийн асар том корпорациудын болон тухайн орны эрх мэдэл бүхий хэдхэн гэр бүлийн дансанд шилжүүлж байдаг. Тэд зээл авахуулах, дараа нь энэ мөнгийг завшихдаа санхүүгийн зальт тайлан мэдээ, авилга хээл хахууль , шахсан тулгалт, эр эмийн явдал, захиалгат аллага зэрэг арга хэрэгслийг ашигладаг. Тэд нар эзэнт гүрнээсээ хойш өнөөг хүртэл ил далд явж ирсэн, одоо даяарчлалын эрин үед бүр аймшигтай том цар хүрээг хамрах болсон тэр л хуучин “тоглоомоо” тоглосоор л байна.

 

Үүнийг надаас өөр хэн сайн мэдэх вэ дээ? Учир нь би өөрөө тэдний нэг, эдийн засгийн алуурчин байсан юм чинь ...

Би эдгээр мөрүүдийг 1982 онд "Эдийн засгийн алуурчны ухамсар" гэдэг түр нэртэй ном бичиж эхлэхдээ бүр эхэнд нь бичиж билээ......

 

ДЭЛХИЙН УЛС ТҮМНҮҮДИЙГ БООЛЧИЛЖ БАЙГАА АРГА НЬ  ХУЛХИ АРДЧИЛАЛ + ЗЭРЛЭГ ЗАХ ЗЭЭЛ  + ХҮНИЙ ЭРХ  ГЭГЧ БАШИР ЗАЛЬ ЮМ !!!

 

 

Та одоо болтол ардчилал + чөлөөт зах зээл + хүний эрх + бүх нийтийн ардчилсан сонгууль мэтийн хулхи хоёр нүүртэй багуудад нь итгэсээр горьдсоор байгаа гэж үү?!!  Юуны өмнө эхлээд яаж Улс Эх орныг минь, бидний өнөөгийн амьдрал бас үр хүүхдүүд хойч үеийн маань ирээдүйг яаж алж байгааг мэдэж ойлгож ухаарч ав!!!

Хэрэв Эх орон, Ард түмний чинь хувь заяа танд өчүүхэн ч гэсэн хамаатай бол , ийм зүрх сэтгэл Танд үлдсэн бол...!  

 

 

Джон Перкинсийн ТВ-д өгсөн ярилцлага:

 

 

 

 

 

Энэ ном Интер номын их дэлгүүр, Билэг их дэлгүүр, Скай худалдааны төв, Мир номын худалдааны сүлжээгээр борлуулагдаж байгааСүүлчийн хэдхэн ширхэг үлдлээ! Дахин хэвлэгдэхгүй биз ээ...

 

Жич:

2010 онд энэ номыг орчуулж УИХурлын ихэнх гишүүдэд, сайд нарт ҮНЭГҮЙ хүргүүлж анхааруулахыг оролдсон билээ... Яг тэр үед, 2010 оны 3-р сарын дундуур, Монгол улсын Засгийн газрын нийт өр 1,6 тэрбум америк доллар, Монголын Үндэстний Өр зөвхөн Засгийн газрын өртэй тэнцүү шахуу 1,8 орчим тэрбум байсныг сануулж байна!

 

 

 

 

Таныг болон хойч ирээдүйг чинь "ардчилал+чөлөөт зах зээл+хүний эрх" мэтийн хуурамч уриа хоосон амлалтын доор "хээрийн чонотой нийлсэн хотны ноход" ёроолгүй өрийн дөнгөнд хэдийнэ хийчихээд байгааг ядаж ойлгож ухаарахыг оролдоорой... 

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
49 Орос, Солонгос, Швейцарт эрчүүд нь эмэгтэйчүүдээс 30 хувиар өндөр цалин авдаг file МИX 2019.03.04 685
48 Хамгийн их эмнэлгээр үйлчлүүлдэг иргэдтэй орноор Солонгос Улс тодорлоо file МИX 2018.11.07 692
47 “SAMSUNG ELECTRONICS” КОМПАНИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ 80.1 ТЭРБУМ ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ file МИX 2018.09.10 746
46 “АЖИЛСАГ МОНГОЛ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЛАБОРАТОРИ БАЙГУУЛАВ МИX 2018.07.13 1390
45 “Ган” картаараа БНСУ-ын шилдэг 5 эмнэлэгт 20 %, ЛОТТЕ их дэлгүүрээр 5 хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлээрэй file МИX 2018.06.06 2377
44 Солонгост воны ханш унаж, өргөн хэрэглээний барааны үнэ өсч байна file МИX 2018.06.19 2792
43 Монгол-Солонгосын бизнес форум 2018.01.16 file МИX 2018.01.17 3145
42 ӨМНӨД СОЛОНГОС БОЛОН МОНГОЛ УЛС ХАРИЛЦААГАА БЭХЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦОВ file МИX 2018.01.17 4166
41 Самсунгийн захирал өнгөрсөн жилийн Өмнөд Солонгосын хамгийн өндөр цалинтай хүнээр тодорчээ file МИX 2018.01.02 4532
40 БНСУ-ын экспорт сүүлийн 60 жилийн дээд хэмжээнд хүрч өсөв МИX 2018.01.02 4660
39 Өмнөд Солонгостой байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрээ АНУ цуцалж магадгүй file МИX 2017.04.19 5786
38 Хоёр Солонгосыг нэгтгэхэд ямар хэмжээний зардал гарах вэ? file МИX 2017.05.03 5887
37 Хөрөнгө оруулагчид Монголд найдвар тавьсаар байгаагийн гурван шалтгаан file МИX 2017.02.23 6455
36 2018 онд нэг цагийн хөдөлмөрийн хөлсний хэмжээг 1060 воноор өсгөж, 7,530вон болгож баталлаа. file МИX 2017.10.24 6764
35 Хятад улс нарны эрчим хүч үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байна МИX 2017.02.08 6815
34 Пак Гын Хэ: Монголын эдийн засаг, ардчилал илүү хөгжжээ МИX 2016.07.17 7272
33 Өмнөд Солонгосын тал АНУ-аас 30 тэрбумын зэвсэг худалдан авчээ file МИX 2017.01.17 7489
32 Өмнөд Солонгос Qualcomm-ийг түүхэн дээд хэмжээгээр торголоо file МИX 2017.01.04 7692
31 Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр /БҮРЭН ЭХЭЭРЭЭ/ МИX 2016.08.25 7804
» Эдийн засгийн алуурчны наминчлал МИX 2016.11.23 7934