메뉴 건너뛰기


Нью-Йорк Таймс хэвлэлийн газраас анх хэвлэн гаргасан энэ ном АНУ ба Европт жинхэнэ бестселлер болж 70 долоо хоногийнн турш хамгийн олон борлуулалттай байсан ба одоо нэгэнт дэлхийн 30 гаруй хэл дээр орчуулагдан хэвлэгдсэн байна. Энэ номонд Джон Перкинс өнөөгийн дэлхийн дахинд давамгайлж байгаа эдийн засгийн загвар, далд бодлогын цаад нууц механизмыг илчлэн үзүүлэхийн зэрэгцээ бидний амьдралыг огцом өөрчилсөн саяхны болж өнгөрсөн олон “тохиолдлын үйл явдлууд”-ыг тайлбарладаг. Энэ номыг өнөөгийн улс төр, эдийн засгийн цаад учир шалтгаануудыг сонирхож байгаа өргөн олон уншигчдад зориулсан юм.

 

ӨМНӨХ ҮГ

 

Эдийн засгийн алуурчид гэж хэн бэ? Эдийн засгийн алуурчид /ЭЗА*/ бол дэлхийн улс орнуудыг луйвардаж ард түмнийг нь олон наяд долларын өрөнд унагах ажлыг хийж байдаг, үүнийхээ төлөө маш өндөр цалин харамж авдаг мэргэжлийн хүмүүс юм. Тэд бол Дэлхийн банк, Америкийн олон улсын хөгжлийн агентлаг/USAID/ зэрэг бусад олон тооны зээл, тусламжийн байгууллагуудаас улс орнуудаар авахуулсан зээлийн мөнгийг зальт аргаар завшиж өөрсдийн асар том корпорациудын болон тухайн орны эрх мэдэл бүхий хэдхэн гэр бүлийн дансанд шилжүүлж байдаг. Тэд зээл авахуулах, дараа нь энэ мөнгийг завшихдаа санхүүгийн зальт тайлан мэдээ, авилга хээл хахууль , шахсан тулгалт, эр эмийн явдал, захиалгат аллага зэрэг арга хэрэгслийг ашигладаг. Тэд нар эзэнт гүрнээсээ хойш өнөөг хүртэл ил далд явж ирсэн, одоо даяарчлалын эрин үед бүр аймшигтай том цар хүрээг хамрах болсон тэр л хуучин “тоглоомоо” тоглосоор л байна.

 

Үүнийг надаас өөр хэн сайн мэдэх вэ дээ? Учир нь би өөрөө тэдний нэг, эдийн засгийн алуурчин байсан юм чинь ...

Би эдгээр мөрүүдийг 1982 онд "Эдийн засгийн алуурчны ухамсар" гэдэг түр нэртэй ном бичиж эхлэхдээ бүр эхэнд нь бичиж билээ......

 

ДЭЛХИЙН УЛС ТҮМНҮҮДИЙГ БООЛЧИЛЖ БАЙГАА АРГА НЬ  ХУЛХИ АРДЧИЛАЛ + ЗЭРЛЭГ ЗАХ ЗЭЭЛ  + ХҮНИЙ ЭРХ  ГЭГЧ БАШИР ЗАЛЬ ЮМ !!!

 

 

Та одоо болтол ардчилал + чөлөөт зах зээл + хүний эрх + бүх нийтийн ардчилсан сонгууль мэтийн хулхи хоёр нүүртэй багуудад нь итгэсээр горьдсоор байгаа гэж үү?!!  Юуны өмнө эхлээд яаж Улс Эх орныг минь, бидний өнөөгийн амьдрал бас үр хүүхдүүд хойч үеийн маань ирээдүйг яаж алж байгааг мэдэж ойлгож ухаарч ав!!!

Хэрэв Эх орон, Ард түмний чинь хувь заяа танд өчүүхэн ч гэсэн хамаатай бол , ийм зүрх сэтгэл Танд үлдсэн бол...!  

 

 

Джон Перкинсийн ТВ-д өгсөн ярилцлага:

 

 

 

 

 

Энэ ном Интер номын их дэлгүүр, Билэг их дэлгүүр, Скай худалдааны төв, Мир номын худалдааны сүлжээгээр борлуулагдаж байгааСүүлчийн хэдхэн ширхэг үлдлээ! Дахин хэвлэгдэхгүй биз ээ...

 

Жич:

2010 онд энэ номыг орчуулж УИХурлын ихэнх гишүүдэд, сайд нарт ҮНЭГҮЙ хүргүүлж анхааруулахыг оролдсон билээ... Яг тэр үед, 2010 оны 3-р сарын дундуур, Монгол улсын Засгийн газрын нийт өр 1,6 тэрбум америк доллар, Монголын Үндэстний Өр зөвхөн Засгийн газрын өртэй тэнцүү шахуу 1,8 орчим тэрбум байсныг сануулж байна!

 

 

 

 

Таныг болон хойч ирээдүйг чинь "ардчилал+чөлөөт зах зээл+хүний эрх" мэтийн хуурамч уриа хоосон амлалтын доор "хээрийн чонотой нийлсэн хотны ноход" ёроолгүй өрийн дөнгөнд хэдийнэ хийчихээд байгааг ядаж ойлгож ухаарахыг оролдоорой... 

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
49 МОНГОЛ-УМАРД СОЛОНГОСЫН ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ 2017 ОНД ТҮҮХЭН ДЭЭД ХЭМЖЭЭНД ХҮРЧЭЭ МИX 2018.01.08 12667
48 БНСУ-ын нэгэн эмнэлэгт ажиллаж буй Монгол бүсгүйн “Сэтгэлийн хөндүүр” [1] file 관리자 2014.04.15 12547
47 Солонгосын засгийн газар түүхэндээ анх удаа $30,000 хүрнэ гэж зарлалаа. file МИX 2018.01.02 12059
46 Google-ийн улирлын орлого 17 хувиар нэмэгджээ file МИX 2015.07.31 11813
45 Орон сууцны дундаж үнэ огцом буурчээ file МИX 2015.07.31 11733
44 "Hyundai Car" компани Солонгос улсын нийт ажлын орон тооны арван хувийг бүрдүүлж байна file МИX 2015.09.03 11606
43 Солонгос улс хямдралын "Black Friday" МИX 2015.09.25 11194
42 Солонгосын усан онгоцны үйлдвэрүүд хамгийн олон захиалга авчээ МИX 2016.04.27 11096
41 Хойд Солонгос “Нарны баяр”–аа тэмдэглэж байна 관리자 2014.04.16 10626
40 Хүүтэй мөнгө зээлэхийг хуулиар хоригложээ МИX 2016.03.24 10597
39 Пхеньяний мэдэгдлийн дараа Азийн хувьцаанууд уналаа МИX 2016.01.07 10094
38 Инчон хотын Олон улсын нисэх онгоцны буудал дэлхийд тэргүүлэх таван буудлын нэг болохоор МИX 2016.03.17 9958
37 3- ХҮРТЭЛХ ЖИЛ АШИГЛАСАН АВТОМАШИНЫ ИМПОРТЫН ТАТВАРЫГ ТЭГЛЭНЭ МИX 2016.05.09 9866
36 Монголын эдийн засаг "газардлаа" file МИX 2014.05.26 9770
35 “Өндөр наран” орд 12.4 тонн алтны нөөцтэй МИX 2016.03.18 9759
34 Солонгосын топ компаниуд жилийн 100 сая воны цалинтай file МИX 2014.04.18 9731
33 МОНГОЛЫН ХҮН АМЫН 70% НЬ ЯДУУРЧЭЭ file МИX 2016.03.29 9702
32 МОНГОЛЧУУД ӨМНӨД СОЛОНГОСЫН ТОМООХОН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ БОЛЖЭЭ / НИЙТЛЭЛ / МИX 2016.03.09 9601
31 КАПИТАЛ БАНК БНСУ-ЫН СЕРАН ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА file МИX 2014.08.05 9587
30 “Кorea Electric Power” корпораци Монголд нарны цахилгаан станц барина file МИX 2016.05.16 9474