메뉴 건너뛰기


2018 онд эдийн засгийн өсөлт нь 3 хувийг давж, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь түүхэндээ анх удаа $30,000 хүрнэ гэж Өмнөд Солонгосын засгийн газар зарлалаа.

rudwo.jpg

Уг зорилтод хүрэхийн тулд 2018 онд инновацийн салбарууд, жижиг стартап компаниудын үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа тус улсын сангийн дэд сайд Ли Чан Ву мэдэгдсэн байна.

Өмнөд Солонгосын нэг хүнд ноогдох ДНБ 1994 онд анх удаа $10,000-ыг давж байсан бол 2006 онд $20,000 хүрч байжээ. Өнгөрсөн онд энэ үзүүлэлт $27,561 байсан гэнэ.

2018 онд эдийн засгийн өсөлтөө 3.2 хувьд хүргэх гэж байгаа нь сүүлийн долоон жилийн хугацаанд анх удаа хоёр жил дараалан 3-аас дээш хувийн өсөлт гаргах үзүүлэлт ажээ.

Хэдийгээр эдийн засаг нь ингэж өсөх ч иргэдийн ажлын цагийг бууруулж, амьдралын чанарыг сайжруулснаар хөдөлмөрийн бүтээмж, хүн амын өсөлтөө дэмжиж ажиллах гэнэ.

Солонгосчууд 2016 онд дунджаар 2,069 цаг ажилласан нь Эдийн Засгийн Хөгжил, Хамтын Ажиллагааны Байгууллагын (OECD) гишүүн орнуудын дотор хоёрт орох өндөр үзүүлэлт байжээ. Харьцуулбал Америкчууд дунджаар 1,783 цаг, Япончууд дунджаар 1,713 цаг ажилласан байна.

Засгийн газар мөн жижиг, дунд компаниудад авсан шинэ ажилтан тутамд хоёр жилийн хугацаанд сар бүр 800,000 воны урамшуулал олгож байх хөтөлбөрөө ирэх онд үргэлжлүүлэхээр болсноо зарлажээ.

орчуулсан Уронгоо

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
49 Орос, Солонгос, Швейцарт эрчүүд нь эмэгтэйчүүдээс 30 хувиар өндөр цалин авдаг file МИX 2019.03.04 685
48 Хамгийн их эмнэлгээр үйлчлүүлдэг иргэдтэй орноор Солонгос Улс тодорлоо file МИX 2018.11.07 691
47 “SAMSUNG ELECTRONICS” КОМПАНИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ 80.1 ТЭРБУМ ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ file МИX 2018.09.10 745
46 “АЖИЛСАГ МОНГОЛ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЛАБОРАТОРИ БАЙГУУЛАВ МИX 2018.07.13 1390
45 “Ган” картаараа БНСУ-ын шилдэг 5 эмнэлэгт 20 %, ЛОТТЕ их дэлгүүрээр 5 хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлээрэй file МИX 2018.06.06 2376
44 Солонгост воны ханш унаж, өргөн хэрэглээний барааны үнэ өсч байна file МИX 2018.06.19 2792
43 Монгол-Солонгосын бизнес форум 2018.01.16 file МИX 2018.01.17 3145
42 ӨМНӨД СОЛОНГОС БОЛОН МОНГОЛ УЛС ХАРИЛЦААГАА БЭХЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦОВ file МИX 2018.01.17 4166
41 Самсунгийн захирал өнгөрсөн жилийн Өмнөд Солонгосын хамгийн өндөр цалинтай хүнээр тодорчээ file МИX 2018.01.02 4532
40 БНСУ-ын экспорт сүүлийн 60 жилийн дээд хэмжээнд хүрч өсөв МИX 2018.01.02 4660
39 Өмнөд Солонгостой байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрээ АНУ цуцалж магадгүй file МИX 2017.04.19 5785
38 Хоёр Солонгосыг нэгтгэхэд ямар хэмжээний зардал гарах вэ? file МИX 2017.05.03 5886
37 Хөрөнгө оруулагчид Монголд найдвар тавьсаар байгаагийн гурван шалтгаан file МИX 2017.02.23 6455
36 2018 онд нэг цагийн хөдөлмөрийн хөлсний хэмжээг 1060 воноор өсгөж, 7,530вон болгож баталлаа. file МИX 2017.10.24 6764
35 Хятад улс нарны эрчим хүч үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байна МИX 2017.02.08 6815
34 Пак Гын Хэ: Монголын эдийн засаг, ардчилал илүү хөгжжээ МИX 2016.07.17 7272
33 Өмнөд Солонгосын тал АНУ-аас 30 тэрбумын зэвсэг худалдан авчээ file МИX 2017.01.17 7489
32 Өмнөд Солонгос Qualcomm-ийг түүхэн дээд хэмжээгээр торголоо file МИX 2017.01.04 7692
31 Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр /БҮРЭН ЭХЭЭРЭЭ/ МИX 2016.08.25 7804
30 Эдийн засгийн алуурчны наминчлал МИX 2016.11.23 7934