메뉴 건너뛰기


Өмнөд Солонгосын шударга бус өрсөлдөөнийг зохицуулах байгууллага Qualcomm компанийг гар утас үйлдвэрлэгчдээс лицензийн төлбөрийг шударга бусаар авч байсан хэмээн үзэж 1.03 их наяд воноор торгожээ.

qualco.jpg

Энэ нь $853 саятай тэнцэх мөнгөн торгууль бөгөөд тус байгууллагын тавьж байсан торгуулийн дээд хэмжээ юм.

Ухаалаг гар утасны үйлдвэрлэгчид болох Самсунг, LG, Pantech компаниудад лицензээ эзэмшүүлэхдээ шударга бус нөхцөл тавьсан гэж АНУ-ын чип үйлдвэрлэгчийг буруутгасан байна.

FTC буюу Өмнөд Солонгосын шударга бус өрсөлдөөнийг зохицуулах байгууллага нь тухайн компанийн жилийн орлогын 3 хүртэл хувьтай тэнцэх торгууль тавих эрхтэй бол энэ удаа Qualcomm-ийн жилийн орлогын 2.7 хувьтай тэнцэх торгууль ноогдуулсан нь түүхэнд байгаагүй хэмжээ юм.

Тус байгууллагын тэргүүн Шин Ён Сеон “Qualcomm 2009 онд 38 их наяд воны орлоготой ажилласан тул бид үүний 2.7 хувиар торгохоор шийдсэн” гэж тайлбарлажээ. Шийдвэр гарснаас 60 хоногийн дотор торгуулийг төлөх хуультай гэнэ.

Qualcomm компани ухаалаг гар утас үйлдвэрлэгчдэд үнэгүй ашиглуулах ёстой лицензээсээ төлбөр авч байсан гэж үзсэн байна.

Тус компанийн хувьд энэ нь анхны тохиолдол биш. Өнгөрсөн жил Qualcomm-ийг Хятадын эрх баригчид ижил шалтгаанаар $975 саяар торгож байсан юм.

 

Эх сурвалж: Korea Times

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
49 БНСУ-ын нэгэн эмнэлэгт ажиллаж буй Монгол бүсгүйн “Сэтгэлийн хөндүүр” [1] file 관리자 2014.04.15 12550
48 Хойд Солонгос “Нарны баяр”–аа тэмдэглэж байна 관리자 2014.04.16 10627
47 Солонгосын топ компаниуд жилийн 100 сая воны цалинтай file МИX 2014.04.18 9732
46 Монголын эдийн засаг "газардлаа" file МИX 2014.05.26 9771
45 КАПИТАЛ БАНК БНСУ-ЫН СЕРАН ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА file МИX 2014.08.05 9588
44 БНСУ-ын Үндэсний Ассамблейн байнгын хорооны дарга Юү Ки Жүн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав МИX 2014.08.11 9251
43 Хятад нүүрсний импортоо сэргээсэн нь Монголын эдийн засагт хэрхэн тусах бол file МИX 2014.10.14 9394
42 Хямралын загалмайлсан эцэг file МИX 2015.01.18 9300
41 Орон сууцны дундаж үнэ огцом буурчээ file МИX 2015.07.31 11733
40 Google-ийн улирлын орлого 17 хувиар нэмэгджээ file МИX 2015.07.31 11813
39 "Hyundai Car" компани Солонгос улсын нийт ажлын орон тооны арван хувийг бүрдүүлж байна file МИX 2015.09.03 11607
38 Солонгос улс хямдралын "Black Friday" МИX 2015.09.25 11194
37 Пхеньяний мэдэгдлийн дараа Азийн хувьцаанууд уналаа МИX 2016.01.07 10095
36 МОНГОЛЧУУД ӨМНӨД СОЛОНГОСЫН ТОМООХОН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ БОЛЖЭЭ / НИЙТЛЭЛ / МИX 2016.03.09 9603
35 Инчон хотын Олон улсын нисэх онгоцны буудал дэлхийд тэргүүлэх таван буудлын нэг болохоор МИX 2016.03.17 9958
34 “Өндөр наран” орд 12.4 тонн алтны нөөцтэй МИX 2016.03.18 9768
33 Хүүтэй мөнгө зээлэхийг хуулиар хоригложээ МИX 2016.03.24 10597
32 МОНГОЛЫН ХҮН АМЫН 70% НЬ ЯДУУРЧЭЭ file МИX 2016.03.29 9702
31 Солонгосын усан онгоцны үйлдвэрүүд хамгийн олон захиалга авчээ МИX 2016.04.27 11099
30 3- ХҮРТЭЛХ ЖИЛ АШИГЛАСАН АВТОМАШИНЫ ИМПОРТЫН ТАТВАРЫГ ТЭГЛЭНЭ МИX 2016.05.09 9866