메뉴 건너뛰기


СИНГАПУР. /fronteranews/. Одоохондоо Монголд бүх зүйл сайн сайхан болоогүй байна. Экспортын орлогынх нь 90 гаруй хувийг бүрдүүлдэг ашигт малтмалын үнэ унаснаар тус улсын эдийн засгийн өсөлт эрс буурсан. Дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ унаж, Хятад улсад зэс болон нүүрсний эрэлт буурсантай холбоотойгоор Монголын ДНБ 2016 онд ердөө 1 хувиар өссөн юм. Үүний зэрэгцээ, тус улсын гадаад өр хуримтлагдсаар 2016 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 23 тэрбум долларт хүрчээ.

Монголын банкууд эдийн засгийн сүйрэлд орох эрсдэл нүүрлээд байгаа үед Хонконгт төвтэй “Asia Frontier Capital” компани тус улсад хөрөнгө оруулалт хийсээр байна. Азийн "ирээдүйтэй" зах зээлүүдэд хөрөнгө оруулалт хийх зорилго бүхий тус компанийн гүйцэтгэх захирал бөгөөд үүсгэн байгуулагч Томас Хаггер олон жилийн турш Монголыг хараанаасаа салгаагүй. Тэрбээр саяхан ярилцлага өгөхдөө “бид хонгилын үзүүрт гэрэл байгааг харж байна” гэжээ.

Монголын зах зээлийн хэтийн төлөвт найдвар тавьж байгаа гол гурван шалтгаанаа тэрбээр дурдсан юм.

  1. Зэсийн үнийн сэргэлт

Таван жилийн /2011-2016/ турш уруудсан зэсийн үнэ 2016 оны эхээр сэргэж эхэлсэн. Нийлүүлэлтийн хэт илүүдэл төгсгөл болж, эрэлт нэмэгдэх хандлагатай байна гэж “Anglo American”, “BHP Billiton”, “Glencore” болон “Rio Tinto” зэрэг дэлхийн уул уурхайн томоохон компаниуд мэдэгдсэнтэй холбоотойгоор өнгөрсөн нэг жилийн хугацаанд энэ металлын үнэ 28.7 хувиар өсчээ. Дэлхийн зэсийн 40 хувийг хэрэглэдэг Хятад улсад эдийн засгийн өсөлтийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа нь зэсийн үнэ сэргэхэд мөн нөлөөлжээ. Монголын экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүний 42 хувийг зэсийн хүдэр эзэлж байна. Монгол Улс зэсийн нөөцөөрөө дэлхийд 12 дугаарт ордог. Монголын өмнөд нутгийн говьд л гэхэд 35 сая тонн зэс бий. Их Британийн “Central Asia Metals”, “Rio Tinto”, Канадын “Entrée Gold”,  “Turquoise Hill Resources” болон "Erdene Resource Development Corporation” зэрэг гадаадын уул уурхайн томоохон компаниуд Монголд зэс олборлож байна.

  1. Нүүрсний үнийн сэргэлт

Монголын экспортын хоёр дахь гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ мөн зэсийнхтэй адил таван жилийн турш уруудсаны эцэст 2016 оноос сэргэж эхэллээ. Нүүрс нь Монголын экспортын 14 хувийг эзэлдэг юм. Австралийн нүүрсний үнэ өнгөрсөн нэг жилийн хугацаанд түүхэнд байгаагүй өндөр хувиар буюу 68.8 хувиар өсчээ.

Австралид төвтэй “Aspire Mining Limited” болон Хонконгт төвтэй “Мongolia Energy Corporation Limited” зэрэг гадаадын компаниуд Монголд нүүрс олборлож байна.

  1. Гадаад валютын урсгал

“Rio Tinto”-гийн Монгол дахь 5.3 тэрбум долларын өртөг бүхий “Оюутолгой” зэс, алтны ордын асуудал удахгүй шийдвэрлэгдэнэ гэдэгт “Asia Frontier Capital” компанийн захирал Хаггер найдаж байна.

“Оюутолгой”-н өргөтгөлийн ажилд “Rio Tinto” компани их хэмжээний хөрөнгө оруулалт хийж эхэлснээр Монголын хувьд гадаад валютын томоохон нэмэлт эх үүсвэр нээгдэх юм.

ОУВС-гийн 440 сая долларын тусламж

Төлбөрийн тэнцлийн дарамтыг хөнгөлж, бондын өрийг эргэн төлөхөд нь дэмжлэг үзүүлэхийн тулд Олон улсын валютын сангаас /ОУВС/ Монголын Засгийн газарт гурван жилийн хугацаатайгаар 440 сая долларын зээл олгохоор болсон билээ.

ОУВС-гаас өнгөрсөн ням гарагт гаргасан мэдэгдэлд "Азийн Хөгжлийн банк, Дэлхийн банк болон хоёр талын түншүүд, тэдгээрийн дотор Япон болон Өмнөд Солонгос Монголд 3 тэрбум долларын дэмжлэг үзүүлэх бол БНХАУ-ын Ардын банк валют солилцооны шугамаа өргөтгөн гурван жилийн хугацаанд 15 тэрбум юань буюу 2.19 тэрбум доллар өгнө" гэжээ. /2017.02.21/

/https://fronteranews.com/investing/three-reasons-investors-still-betting...

Г.Доржханд

www.montsame.mn

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
49 МОНГОЛ-УМАРД СОЛОНГОСЫН ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ 2017 ОНД ТҮҮХЭН ДЭЭД ХЭМЖЭЭНД ХҮРЧЭЭ МИX 2018.01.08 12667
48 БНСУ-ын нэгэн эмнэлэгт ажиллаж буй Монгол бүсгүйн “Сэтгэлийн хөндүүр” [1] file 관리자 2014.04.15 12547
47 Солонгосын засгийн газар түүхэндээ анх удаа $30,000 хүрнэ гэж зарлалаа. file МИX 2018.01.02 12059
46 Google-ийн улирлын орлого 17 хувиар нэмэгджээ file МИX 2015.07.31 11813
45 Орон сууцны дундаж үнэ огцом буурчээ file МИX 2015.07.31 11733
44 "Hyundai Car" компани Солонгос улсын нийт ажлын орон тооны арван хувийг бүрдүүлж байна file МИX 2015.09.03 11606
43 Солонгос улс хямдралын "Black Friday" МИX 2015.09.25 11194
42 Солонгосын усан онгоцны үйлдвэрүүд хамгийн олон захиалга авчээ МИX 2016.04.27 11096
41 Хойд Солонгос “Нарны баяр”–аа тэмдэглэж байна 관리자 2014.04.16 10626
40 Хүүтэй мөнгө зээлэхийг хуулиар хоригложээ МИX 2016.03.24 10597
39 Пхеньяний мэдэгдлийн дараа Азийн хувьцаанууд уналаа МИX 2016.01.07 10094
38 Инчон хотын Олон улсын нисэх онгоцны буудал дэлхийд тэргүүлэх таван буудлын нэг болохоор МИX 2016.03.17 9958
37 3- ХҮРТЭЛХ ЖИЛ АШИГЛАСАН АВТОМАШИНЫ ИМПОРТЫН ТАТВАРЫГ ТЭГЛЭНЭ МИX 2016.05.09 9866
36 Монголын эдийн засаг "газардлаа" file МИX 2014.05.26 9770
35 “Өндөр наран” орд 12.4 тонн алтны нөөцтэй МИX 2016.03.18 9759
34 Солонгосын топ компаниуд жилийн 100 сая воны цалинтай file МИX 2014.04.18 9731
33 МОНГОЛЫН ХҮН АМЫН 70% НЬ ЯДУУРЧЭЭ file МИX 2016.03.29 9702
32 МОНГОЛЧУУД ӨМНӨД СОЛОНГОСЫН ТОМООХОН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ БОЛЖЭЭ / НИЙТЛЭЛ / МИX 2016.03.09 9601
31 КАПИТАЛ БАНК БНСУ-ЫН СЕРАН ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА file МИX 2014.08.05 9587
30 “Кorea Electric Power” корпораци Монголд нарны цахилгаан станц барина file МИX 2016.05.16 9474