메뉴 건너뛰기


Өнөөдөр Гадаад хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд бизнес эрхлэгчдэд мэдээлэл өгөх уулзалт зохион байгууллаа. Энэ нь Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгохтой холбогдуулан хоёр улсын Гадаад хэргийн яам хооронд 2016 оны тавдугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотноо ноот бичиг солилцсонтой холбоотой юм.

Өнөөдрийн уулзалтад ажиллагаанд МҮХАҮТ болон японд бүтээгдэхүүнээ экспортлогч холбоо, хувийн хэвшлийн 30 гаруй төлөөлөгчид оролцов. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Шимизү нар уулзалтыг нээж үг хэллээ. Хэлэлцээрт заасны дагуу Монголын талаас 5,700 бараа бүтээгдэхүүн, Японы талаас 9,300 орчим төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортын гаалийн татвараас чөлөөлөх ажээ. Ингэснээр манай бизнес эрхлэгчид японы зах зээлд Монголын гаралтай бүтээгдэхүүнээ хөнгөлөлттэй тарифаар нийлүүлэх боломж нэмэгдэж байгаа юм.

-ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХҮРЭЭНД ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ НЭГ ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ХҮРТЭЛ НЭМЭГДЭНЭ- 

Энэ үеэр ГХЯ-ны ЭЗХАГ-ын дарга А.Ариунаа хэлэхдээ “Монгол-Японы худалдааны эргэлт 300-500 сая ам.доллар байдаг. Өөрөөр хэлбэл монголын нийт худалдны 3-4 хувийг эзэлдэг. Энэ чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулагдсанаар ирэх хоёр жилд энэ тоо 50-60 хувиар нэмэгдэнэ. Нийт гаалийн бараа 97 бүлэг бий. Манай талын импортын барааны гаалийн тариф ихэвчлэн 5 хувь байдаг. 59.7 хувь буюу 3423 төрлийн бараа зургадугаар сарын 7-ноос эхлээд импортын таван хувийн тариф төлөхгүй гэсэн үг. Нөгөө талаасаа Япон улсын экспортлож байгаа 8004 төрлийн барааны тариф чөлөөлөгдөнө.

Дараагийн үе шатанд бид харилцан уулзаж тарифыг бууруулах хэлэлцээ хийнэ. Зарим нэрийн бараа тарифаас чөлөөлөгдөхгүй. Япон руу бараагаа экспортлох гэж байгаа бол зургадугаар сарын 7-ноос хойш ашигтай. 100 мянган ам.долларын сүлжмэл бүтээгдэхүүн экспортоллоо гэхэд Япон руу ороход төлдөг 10-14 хувийн татвар буюу 10-14 мянган ам.доллар бизнес эрхлэгчийн халаасанд орно. Өөрөөр хэлбэл энэ хэлэлцээрийн ашиг шимийг хүртэгч нь цэвэр бизнесийнхэн” гэв.

-ГУРАВ ХҮРТЭЛХ ЖИЛ АШИГЛАСАН АВТОМАШИНЫ ИМПОРТЫН ТАТВАРЫГ ТЭГЛЭНЭ-

Хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр автомашины импортын тарифыг тэглэхээр болжээ. Гэхдээ 0-3 жил ашигласан автомашины импортын тариф зургадугаар сарын 7-ноос байхгүй болохыг онцолсон юм. Харин 4-6 жил ашигласан автомашин жил тутам буурах, харин 10-аас дээш жил ашиглагдсан машины импортын татвар чөлөөлөгдөхгүй байхаар тохирчээ. Тэгэхээр дээр дурдсан хувь хэмжээгээр Япон машины үнэ хямдрах боломжтойг ч мөн албаныхан хэлж байв.

Мөн энэ үеэр Японы импортлогч талыг төлөөлж “Санко Сейки” ХХК-ийн захирал эдийн засгийн түншлэлийн хэлэлцээртэй холбогдуулж Орон нутгийн банкуудаас тусгай зээл гаргах нь ЖДҮ-ийг дэмжинэ, Хүн хоорондын солилцоог сайжруулахын тулд визний асуудлыг хялбар болгох шаардлагатай байна гэсэн хоёр санааг онцлон дэвшүүлсэн юм. ГХЯ-ны төлөөллийн хэлснээр бизнес эрхлэгчдэд Японд бизнесийн шугамаар зорчих бол 1, 3, 5 жилийн хугацаатай виз олгохоор болжээ. Ийм виз авахын тулд Японтой хамтарч үйл ажиллагаа явуулах дор хаяж нэг жилийн гэрээтэй байх ёстой юм байна. 

Т.БАТСҮРЭН

Гэрэл зургийг Ц.ЭНХТАЙВАН

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
29 Хятад нүүрсний импортоо сэргээсэн нь Монголын эдийн засагт хэрхэн тусах бол file МИX 2014.10.14 9390
28 Хямралын загалмайлсан эцэг file МИX 2015.01.18 9298
27 БНСУ-ын Үндэсний Ассамблейн байнгын хорооны дарга Юү Ки Жүн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав МИX 2014.08.11 9251
26 ТӨРИЙН БАНКНЫ ЗАХИРАЛУУД, БОЛОН АВДАГ ЦАЛИНТАЙ НЬ ТАНИЛЦ. ?? file МИX 2016.11.24 9190
25 Самсунг компани Засгийн газраасаа дэмжлэг авахын тулд бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн хувийн компанид их хэмжээний мөнгө хандивласан байж болзошгүй ажээ. file МИX 2016.11.07 9155
24 Пак Гын Хе гадаадад хийх томилолт цуцлагджээ file МИX 2016.11.07 9046
23 "Samsung" корпорацийн ашиг орлого 30 хувиар буурчээ file МИX 2016.10.28 8981
22 Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны төсвийг 20 хувиар танажээ file МИX 2016.12.06 8345
21 "SAMSUNG" хоёр хуваагдаж магадгүй боллоо file МИX 2016.12.02 8189
20 Эдийн засгийн алуурчны наминчлал МИX 2016.11.23 7934
19 Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр /БҮРЭН ЭХЭЭРЭЭ/ МИX 2016.08.25 7804
18 Өмнөд Солонгос Qualcomm-ийг түүхэн дээд хэмжээгээр торголоо file МИX 2017.01.04 7692
17 Өмнөд Солонгосын тал АНУ-аас 30 тэрбумын зэвсэг худалдан авчээ file МИX 2017.01.17 7489
16 Пак Гын Хэ: Монголын эдийн засаг, ардчилал илүү хөгжжээ МИX 2016.07.17 7272
15 Хятад улс нарны эрчим хүч үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байна МИX 2017.02.08 6815
14 2018 онд нэг цагийн хөдөлмөрийн хөлсний хэмжээг 1060 воноор өсгөж, 7,530вон болгож баталлаа. file МИX 2017.10.24 6764
13 Хөрөнгө оруулагчид Монголд найдвар тавьсаар байгаагийн гурван шалтгаан file МИX 2017.02.23 6455
12 Хоёр Солонгосыг нэгтгэхэд ямар хэмжээний зардал гарах вэ? file МИX 2017.05.03 5886
11 Өмнөд Солонгостой байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрээ АНУ цуцалж магадгүй file МИX 2017.04.19 5785
10 БНСУ-ын экспорт сүүлийн 60 жилийн дээд хэмжээнд хүрч өсөв МИX 2018.01.02 4660