메뉴 건너뛰기



fef1fd_nuurs_x678
Төрийн мэдлийн тавантолгойн нүүрс хувийн өмчийн үйлдвэрт угаалгахаар ирж байна. Ингэснээр ард түмний нүүрсний үнэлгээ 28-аас 70 ам.доллар болтолоо өсөх найдвар тээж байна.


Монголд. Төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” компаний олборлолт, үйл ажиллагааг хувийн хэвшлийн байгууллагад шилжүүлэх тухай яриа хэлэлцээр эд явагдаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Таван толгой аль хэдийнээ дампуурсан” гэж хэлснээр олон хүний уурыг барж байсан нь саяхан. Гэвч бид энэ үгтэй эвлэрэхээс өөр аргагүй болжээ. Таван толгой дампуурсан. Өнөөх ард иргэдэд тараасан 1072 хувьцаа хогны ногоон уутнаас ч нэмэргүй болж орхисон. Нүүрсний үнэ дээд цэгтээ хүрч байхад бид төмөр замаа тавих ёстой байлаа. Гэтэл өргөн, нарийны хэрүүл хийсээр үнэ унахтай нь зэрэгцээд төмөр зам барих  аянд мордоцгоож байна. 240 км газар түргэн хугацаанд төмөр зам тавихын оронд 6000 км аугаа эх оронч, философилог зам тавихаар хэнээрхэсний хариу, 4 тэрбумаар төрийн өмчит компанидаа хэрэгцээгүй дугүй шахдагийн үр дүн. Мөрөөрөө ажлаа хийж байсан хувийн хэвшлийн төмөр замыг мөргөж унагаад өртөгийг нь хоёр дахин өсгөсний шанг бид ингэж хүртэж байна. “Эрдэнэс таван толгой” одоо Монголын төрд нэмэр биш, нэрмээс болж эхэлжээ. Хэдэн зуун сая ам.долларын өртэй, ухаад ухаад ашиг хийдэггүй. Улсын үйлдвэрээс хэдхэн км-ийн цаана Ж.Оджаргалын цахилгаан станц, цардмал зам, угаах үйлдвэр, эмнэлэг, цэцэрлэг, сургууль, орон сууцтай вант улс боссон байна. Ард түмний үйлдвэрийн арын хаалгаар эх орны дарга нар ийм их юм хийж бүтээх их баялгийг зөөж гаргасан байна. Гэхдээ хэн ч хариуцлага хүлээхгүй.  Аргаа барсан Засгийн газар “Энержи ресурс”-т бүх ялаа үүрүүлээд салья гэдэг шийдвэр гаргажээ. Төрийн өмчит компаний менежментийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлнэ л гэсэн үг. Гэвч энэ ч түмэн хэрүүлийн үндэс болоод байна. Яахаараа Ж.Оджаргал гэж... Монголын баялгийг хамж, хумьж баяжсан муу нөхөр ард түмний баялгийг гартаа оруулах нь гэж ирээд л бөөн хэрүүл тэмцэл. Тавантолгойд ард түмний нэрээр арын хаалгаар залрах зөн төрд нэвт гүн шингэсэн байдаг хойно гайхах хэрэг огтоос биш.

2692252-3x2-940x627

Хятадын нүүрсний хамгийн том 14 компани хамтран салбараа авхараар нүүрс олборлолтоо бууруулах төлөвлөгөө баталлаа. Ухаад л байвал ашигтай гэсэн үг биш.


Дэлхийд. Коксжих нүүрс 68 ам.доллар, эрчим хүчний нүүрс 28 ам.долларын үнэтэй байна. Нүүрсний хамгийн том хэрэглэгч орон болох БНХАУ нүүрсний импортын татвараа эргэж сэргээх болсон нь олон улсын санхүүгийн зах зээлд шуугиан тариад байна. Хятад улс сүүлийн 34 сарын турш нүүрсний нөөц 300 сая тн-оос илүү байгаа ажээ. Нийлүүлэлт нь эрэлтээ давсан хэмжээтэй байгаагаас шалтгаалж  Хятадын дотоодын нүүрс нийлүүлэгчид алдагдал хүлээх болсон байна. Тус салбарт ажиллагч 5 сая орчим хүний амьжиргаа орлогын асуудал яригдаж байгаа тул Хятад улс дотоодын нүүрсний салбараа аврахаас өөр арга замгүй гэдгийг Хятадын нүүрсний аж үйлдвэрийн нийгэмлэгийн дэд дарга Жян жимин онцолсон байна. Мөн зөвшөөрөлгүйгээр нүүрс олборлогчид ч тус салбарыг хүндрэх хэмжээнд хүргэсэн болохыг онцолж хулгайн замын нүүрстэй хатуу тэмцэхээр боллоо. Дотоодын нүүрс олборлогчид үйлдвэрлэлийн хэмжээгээ бууруулах замаар эрэлтээ давсан нийлүүлэлтийг зохицуулахаар болсон бол Хятадын засаг захиргаа импортоор авч байгаа нүүрсний татвараа сэргээх болсон байна. Ингэснээр коксжих нүүрс 6, харин эрчим хүчний нүүрс 3 хувийн татвар төлөхөөр болоод байна. БНХАУ 2007 оноос эхэлж нүүрсний импортын татвараа тэглээд байсан билээ. Энэ зохицуулалтаас хамгийн их хохирол амсах орон нь Австрали болоод байна. Австралтийн Ерөнхий сайд Тонни Эббот Хятадын шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж “Чөлөөт худалдааны гэрээ ямар чухал болохыг энэ явдал нотоллоо. Бид БНХАУ-ын талтай чөлөөт худалдааны гэрээ байгуулахаар ажиллаж байна” гэж мэдэгдсэн байна. Гэвч шинжээчдийн үзэж байгаагаар тэд Австралитай нүүрсний асуудлаар чөлөөт худалдааны гэрээ бараг л хийхгүй гэнэ. Учир нь Австрали Улс БНХАУ-ын нүүрсний хамгийн том гол нийлүүлэгч. Хэрвээ энэ татвар Австралид л үйлчлэхгүй юм бол БНХАУ-д ийм зохицуулалт хийх нь ямар ч ач холбогдол, учир утгагүй алхам болно.


Эргээд Монголд. БНХАУ нүүрсний импортын татвараа сэргээсэн нь манай нүүрсний өрсөлдөх чадварт шууд нөлөөлнө. Дотооддоо улстөрчидтэй өрсөлдөж, гарах замынхаа өргөн нарийныг шийдүүлж чадахгүй түгжирч байгаа Монгол нүүрс Хятадад ороод 3-6 хувийн татвар төлж эхлэх нь. Гэвч байдлыг эргүүлэх боломж бий гэдгийг бас шинжээчид онцолж байгаа юм. Монгол Улсын хувьд нэг жилд 20 сая тн хүрэхгүй нүүрс Хятадад нийлүүлдэг. Энэ нь Хятадын нийт нүүрсний импортын 5 хувьд ч хүрэхгүй тоо юм. Дотоодын нүүрсний олборлогчдыг оролцуулбал Монголчууд Хятадын нүүрсний зах зээлийн 2 хувьд ч хүрэхгүй гэх судалгаа ч бий.  Тиймээс Монголоос авах нүүрсний татвар тэдэнд төдийлөн ач холбогдолтой биш. Саяхан БНХАУ-ын дарга Жи Шинпин Монголд ирэхдээ тусгайлсан таатай нөхцлүүдийг санал болгоод буцсан. БНХАУ-Монгол хоёр орон стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаагаа улам хөгжүүлэх эрмэлзлэлтэй байгаа. Тиймээс Монголын тал “сэргэлэнтэж” чадвал татвараас тойрч гарах зам бий гэдгийг шинжээчид онцолж байна.  Мөн Монгол Улсыг АСЕАН-ны гишүүннээр элсэхийг БНХАУ дэмжихээ илэрхийлээд байгаа. Хэрвээ Монгол Улс АСЕАН-ны гишүүн болбол уг татварт хамаарахгүй гэнэ. БНХАУ нүүрсний салбарыг аврахаар хөдөлж эхэллээ Энэ нь бидэнд шинэ боломж нээж ч өгч болох юм. Гэхдээ /эх оронч төмөр зам +улстөрч нүүрс= АСЕАН элсэж яах юм/  гэсэн томьёогоор тоо бодоод эхэлбэл “чамтай чамгүй үүр цайна” гэсэн хариу бас бий.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
» Хятад нүүрсний импортоо сэргээсэн нь Монголын эдийн засагт хэрхэн тусах бол file МИX 2014.10.14 9390
28 Хямралын загалмайлсан эцэг file МИX 2015.01.18 9298
27 БНСУ-ын Үндэсний Ассамблейн байнгын хорооны дарга Юү Ки Жүн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав МИX 2014.08.11 9251
26 ТӨРИЙН БАНКНЫ ЗАХИРАЛУУД, БОЛОН АВДАГ ЦАЛИНТАЙ НЬ ТАНИЛЦ. ?? file МИX 2016.11.24 9192
25 Самсунг компани Засгийн газраасаа дэмжлэг авахын тулд бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн хувийн компанид их хэмжээний мөнгө хандивласан байж болзошгүй ажээ. file МИX 2016.11.07 9155
24 Пак Гын Хе гадаадад хийх томилолт цуцлагджээ file МИX 2016.11.07 9046
23 "Samsung" корпорацийн ашиг орлого 30 хувиар буурчээ file МИX 2016.10.28 8981
22 Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны төсвийг 20 хувиар танажээ file МИX 2016.12.06 8345
21 "SAMSUNG" хоёр хуваагдаж магадгүй боллоо file МИX 2016.12.02 8189
20 Эдийн засгийн алуурчны наминчлал МИX 2016.11.23 7934
19 Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр /БҮРЭН ЭХЭЭРЭЭ/ МИX 2016.08.25 7804
18 Өмнөд Солонгос Qualcomm-ийг түүхэн дээд хэмжээгээр торголоо file МИX 2017.01.04 7692
17 Өмнөд Солонгосын тал АНУ-аас 30 тэрбумын зэвсэг худалдан авчээ file МИX 2017.01.17 7489
16 Пак Гын Хэ: Монголын эдийн засаг, ардчилал илүү хөгжжээ МИX 2016.07.17 7272
15 Хятад улс нарны эрчим хүч үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байна МИX 2017.02.08 6815
14 2018 онд нэг цагийн хөдөлмөрийн хөлсний хэмжээг 1060 воноор өсгөж, 7,530вон болгож баталлаа. file МИX 2017.10.24 6764
13 Хөрөнгө оруулагчид Монголд найдвар тавьсаар байгаагийн гурван шалтгаан file МИX 2017.02.23 6455
12 Хоёр Солонгосыг нэгтгэхэд ямар хэмжээний зардал гарах вэ? file МИX 2017.05.03 5887
11 Өмнөд Солонгостой байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрээ АНУ цуцалж магадгүй file МИX 2017.04.19 5786
10 БНСУ-ын экспорт сүүлийн 60 жилийн дээд хэмжээнд хүрч өсөв МИX 2018.01.02 4660