메뉴 건너뛰기


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар Төрийн ордны “Жанжин Сүхбаатар” танхимд албан ёсны хэлэлцээ хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.MN
Гэрэл зургийг MPA.MN

 

Хэлэлцээний эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “БНСУ-ын Ерөнхийлөгч Эрхэмсэг хатагтай Пак Гын Хэ таныг Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаад манай ард түмэн, төр, засгийн зүгээс гүн талархал илэрхийлж, таныг болон таныг дагалдан яваа төлөөлөгчдийг манай оронд тавтай саатан морилохыг хүсье.

 

Хоёр сарын өмнө би БНСУ-д айлчилсан. Тэр үед ярьсан олон зүйл өнөөдөр ажил хэрэг болох боломжтой болж байгаад туйлын баяртай байна. Монгол Улсад АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Ингэж зохион байгуулахад БНСУ-ын Засгийн газрын зүгээс, таны зүгээс дэмжлэг үзүүлж, хаамтарч ажилласанд талархал илэрхийлье. Таны айлчлалын дараа Монгол Улс, БНСУ-ын харилцаа улам шинэ шатанд гарна гэдэгт бид итгэж байна. Таны айлчлалд улам их амжилт хүсье. Баярлалаа” гэлээ.

 

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ хариу хэлэхдээ “Баярлалаа. Юуны өмнө  АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэе. Би 2009 онд анх удаа Монголд ирж байсан. Долоон жилийн дараа дахиад ирлээ. Долоон жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засаг болон ардчилал улам илүү хөгжсөнийг энд тэндгүй харлаа. Эрхэм Ерөнхийлөгч болон Монголын ард түмний хичээл зүтгэл Монголын хөгжлийг авчирсан гэж бодож байна.

 

Өнгөрсөн 5 дугаар сард Ерөнхийлөгч та БНСУ-д айлчилсан. Түүний дараа миний Монгол Улсад хийх айлчлал болж байна. Нэг жилийн дотор хоёр улсын Ерөнхийлөгч харилцан айлчилж байгаа юм.  

 

Ганц жил дотор  хоёр улсын Ерөнхийлөгч харилцан айлчилна гэдэг бол дипломат ажилд ховор тохиолдол бөгөөд хоёр талын харилцааг хөгжүүлэх гэсэн хоёр улсын эрмэлзлийн илэрхийлэл юм гэж бодож байна” гэв.

 

Албан ёсны хэлэлцээгээр харилцан байгуулах баримт бичгүүдээ тохиролцож, худалдаа, эдийн засаг, дэд бүтэц зэрэг салбарын асуудлаар харилцан ярилцлаа.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
29 “Кorea Electric Power” корпораци Монголд нарны цахилгаан станц барина file МИX 2016.05.16 9474
» Пак Гын Хэ: Монголын эдийн засаг, ардчилал илүү хөгжжээ МИX 2016.07.17 7272
27 Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр /БҮРЭН ЭХЭЭРЭЭ/ МИX 2016.08.25 7804
26 "Samsung" корпорацийн ашиг орлого 30 хувиар буурчээ file МИX 2016.10.28 8981
25 Самсунг компани Засгийн газраасаа дэмжлэг авахын тулд бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн хувийн компанид их хэмжээний мөнгө хандивласан байж болзошгүй ажээ. file МИX 2016.11.07 9155
24 Пак Гын Хе гадаадад хийх томилолт цуцлагджээ file МИX 2016.11.07 9046
23 Эдийн засгийн алуурчны наминчлал МИX 2016.11.23 7934
22 ТӨРИЙН БАНКНЫ ЗАХИРАЛУУД, БОЛОН АВДАГ ЦАЛИНТАЙ НЬ ТАНИЛЦ. ?? file МИX 2016.11.24 9200
21 "SAMSUNG" хоёр хуваагдаж магадгүй боллоо file МИX 2016.12.02 8189
20 Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны төсвийг 20 хувиар танажээ file МИX 2016.12.06 8345
19 Өмнөд Солонгос Qualcomm-ийг түүхэн дээд хэмжээгээр торголоо file МИX 2017.01.04 7692
18 Өмнөд Солонгосын тал АНУ-аас 30 тэрбумын зэвсэг худалдан авчээ file МИX 2017.01.17 7489
17 Хятад улс нарны эрчим хүч үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байна МИX 2017.02.08 6815
16 Хөрөнгө оруулагчид Монголд найдвар тавьсаар байгаагийн гурван шалтгаан file МИX 2017.02.23 6455
15 Өмнөд Солонгостой байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрээ АНУ цуцалж магадгүй file МИX 2017.04.19 5786
14 Хоёр Солонгосыг нэгтгэхэд ямар хэмжээний зардал гарах вэ? file МИX 2017.05.03 5887
13 2018 онд нэг цагийн хөдөлмөрийн хөлсний хэмжээг 1060 воноор өсгөж, 7,530вон болгож баталлаа. file МИX 2017.10.24 6764
12 Солонгосын засгийн газар түүхэндээ анх удаа $30,000 хүрнэ гэж зарлалаа. file МИX 2018.01.02 12060
11 Самсунгийн захирал өнгөрсөн жилийн Өмнөд Солонгосын хамгийн өндөр цалинтай хүнээр тодорчээ file МИX 2018.01.02 4532
10 БНСУ-ын экспорт сүүлийн 60 жилийн дээд хэмжээнд хүрч өсөв МИX 2018.01.02 4660