Солонгосын топ компаниуд жилийн 100 сая воны цалинтай
2014.04.18 09:29
Өмнөд Солонгосын топ корпорацуудын ажилтнууд жилдээ дунджаар 100 сая воны цалин авдаг аж. “Samsung Electronics”, “SK Telecom”, “Shinhan Group” , “KDB Financial Group” зэрэг компанийн ажилтнууд өнгөрсөн жил 100 саяас илүү воны цалин урамшуулал авсан бол “Hyundai Motor”, “Kia Motors”-ын цалин 100 сая дөхөж очсон байна.
Өмнөд Солонгост бүртгэлтэй томоохон 702 компанийн санхүүгийн тайлан мэдээнээс дундаж цалингийн хэмжээг гаргасан байна. Тухайлбал, “Samsung Electronics” гэхэд өнгөрсөн жил 95 мянгаж ажилтандаа 102 сая воны цалин олгожээ. Энэ нь түрүү жилийнхээс 18 хувиар өссөн үзүүлэлт юм. Тус компанийн ажилтнууд өмнөх онд нь 86 сая воны цалин авдаг байсан бол энэ жил 20 жилийн ойгоо тохиолдуулан цалин, урамшууллаа нэмсэн аж. Тэгвэл 63 мянган ажилтантай Hyundai компанийн дундаж цалин 94 сая воноор хэмжигдэж байна.
Эх сурвалж: www.assa.mnХолбоотой бичлэг 0
Коммент 0
Дугаар | Гарчиг | Нэр | Date | Уншсан |
---|---|---|---|---|
9 | Самсунгийн захирал өнгөрсөн жилийн Өмнөд Солонгосын хамгийн өндөр цалинтай хүнээр тодорчээ | МИX | 2018.01.02 | 4532 |
8 | ӨМНӨД СОЛОНГОС БОЛОН МОНГОЛ УЛС ХАРИЛЦААГАА БЭХЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦОВ | МИX | 2018.01.17 | 4166 |
7 | Монгол-Солонгосын бизнес форум 2018.01.16 | МИX | 2018.01.17 | 3145 |
6 | Солонгост воны ханш унаж, өргөн хэрэглээний барааны үнэ өсч байна | МИX | 2018.06.19 | 2792 |
5 | “Ган” картаараа БНСУ-ын шилдэг 5 эмнэлэгт 20 %, ЛОТТЕ их дэлгүүрээр 5 хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлээрэй | МИX | 2018.06.06 | 2376 |
4 | “АЖИЛСАГ МОНГОЛ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЛАБОРАТОРИ БАЙГУУЛАВ | МИX | 2018.07.13 | 1390 |
3 | “SAMSUNG ELECTRONICS” КОМПАНИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ 80.1 ТЭРБУМ ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ | МИX | 2018.09.10 | 745 |
2 | Хамгийн их эмнэлгээр үйлчлүүлдэг иргэдтэй орноор Солонгос Улс тодорлоо | МИX | 2018.11.07 | 691 |
1 | Орос, Солонгос, Швейцарт эрчүүд нь эмэгтэйчүүдээс 30 хувиар өндөр цалин авдаг | МИX | 2019.03.04 | 685 |