메뉴 건너뛰기


seran_copy.jpg

МУ-ын арилжааны анхны банк болох “КАПИТАЛ БАНК” нь үйл ажиллагаагаа өргөжүүлэн гадаад харилцаагаа тэлэх үүднээс Бүгд Найрамдах Солонгос улстай хамтран ажиллах боллоо. Тус банк нь Компаний нийгмийн хариуцлагын хүрээнд Иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарч Солонгос улсын эрүүл мэндийн салбар дахь томоохон төлөөлөл болсон "Серан" эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Капитал банк "Серан" эмнэлгийн хамтын ажиллагааны гол зорилго нь "Серан" эмнэлэгт Капитал банкны харилцагчид тус банкны олон улсын төлбөрийн картаар үйлчлүүлж, эмчлүүлсэн тохиолдолд үнийн дүнгээс 10%-ийн  хөнгөлөлт эдлэх боломжийг олгож байгаа юм.

“SERAN GENERAL HOSPITAL” эмнэлэг нь 27 жилийн түүхтэй БНСУ-ын шилдэг эмнэлэг бөгөөд эрүүл мэндийн оношлогоо, үе мөч сээр нурууны эмчилгээгээр тэргүүлэгч эмнэлэг юм.

Энэхүү хамтран ажиллах санамж бичигт Капитал банкыг төлөөлж Гүйцэтгэх захирлын орлогч А.Гэрэлмаа, "Серан" эмнэлэгийг төлөөлж Үйл ажиллагаа захиргаа удирдлагын газрын дарга Хан Ёон Ү, гарын үсэг үзэглэсэн ба Капитал банкны Хөрөнгө удирдлагын газрын захирал Б.Янжин, ахлах мэргэжилтэн Б.Энхмандах, Бизнесийн хөгжлийн газрын захирал Д.Даваадалай, ахлах мэргэжилтэн Б.Баасанхүү, "Серан" эмнэлгийн ОУ-ын харилцааны хэлтсийн Монгол тал хариуцсан ажилтан Б.Солонготуяа, Үйл ажиллагаа захиргаа удирдлагын газрын ахлах ажилтан Ким Жин Хи нар оролцлоо.

Капитал банк нь цаашид банкны харилцагч, үйлчлүүлэгчиддээ илүү таатай нөхцлийг бүрдүүлсэн үйлчилгээг хүргэн ажиллана.