메뉴 건너뛰기


  Зургадугаар сарыг хүртэлх гурван сарын байдлаар Google компанийн цэвэр ашиг өнгөрсөн оны мөн үеийнхээс 17 хувиар өсч, 3.93 тэрбум долларт хүрсэн байна. Ийнхүү улирлын цэвэр ашиг нь нэмэгдэхэд санхүүгийн орлого нь 11 хувиар өсч, 17.7 тэрбум долларт хүрсэн нь нөлөөлжээ. Түүнчлэн хайлтын хамгийн том хэрэгслүүдийн нэг болох тус компанийн хувьд өндөр ач холбогдолтой сурталчилгааны орлого 11 хувиар өсч, 16 тэрбум долларт хүрсэн аж. Компанийн орлогод гар утас болон Youtube дахь сурталчилгааны өсөлт эерэгээр нөлөөлсөн гэдгийг Google-ийн санхүүгийн захирал Рут Порат мэдэгдэлдээ онцолжээ.ggg.jpg