Солонгос "Hyundai Car" компани Солонгос улсын нийт ажлын орон тооны арван хувийг бүрдүүлж байна
2015.09.03 14:52
Солонгос улсын хөгжил дэвшилд томоохон үүрэг гүйцэтгэж байгаа "Hyundai Car" компани ирэх 15-ны өдөр тэмдэглэх баярын өдөрт зориулан амжилттай ажилласан түүхэн замналын зарим хэсгээс мэдээллээ.
"Hyundai Car" компанийг 1967 онд АНУ-ын "Ford" компанийн тусламжтайгаар үүсгэн байгуулсан ба 1976 онд Итали улсын мэргэжилтнүүд загварыг нь зохиож анхны "Пони" нэртэй автомашин үйлдвэрлэж эхэлсэн түүхтэй. Ингэснээр Солонгос улс автомашин үйлдвэрлэсэн дэлхийн 16 дахь орон , Ази тивдээ Япон улсын дараа хоёр дахь орон болж бүртгэгдсэн юм.
Анхны "Пони" автомашин 2 289 200-н воноор үнэлэгдэн Солонгос улсдаа 10 726 ш худалдаалагдаж байсан бол дараах жилүүдэд Эквадор, Египт, Канад зэрэг орнуудад экспортлох анхны захиалгуудаа авсан байна.
"Hyundai Car" компани эдүгээ дэлхийн автомашин үйлдвэрлэгч компаниуд дунд дээрээсээ 8-рт бичигдэж байгаа ба АНУ, Хятад, ОХУ, Бразил улсад автомашины үйлдвэртэй, сүүлийн таван жилийн турш жилд дунджаар 90-н сая ш автомашин үйлдвэрлэн борлуулсан амжилттай ажиллаж байна.
Тус компанид ажилладаг Солонгос иргэдийн тоо 2001 онд нэг сая 470-н мянга байсан бол 2010 онд 19%-иар өсч, нэг сая 570-н мянган хүн ажиллаж байгаа ба энэ нь Солонгос улсын нийт ажилчдын 10%-ийг бүрдүүлдэг байна.
Холбоотой бичлэг 0
Коммент 0
Дугаар | Гарчиг | Нэр | Date | Уншсан |
---|---|---|---|---|
9 | Хойд Солонгос “Нарны баяр”–аа тэмдэглэж байна | 관리자 | 2014.04.16 | 10626 |
8 | Солонгосын усан онгоцны үйлдвэрүүд хамгийн олон захиалга авчээ | МИX | 2016.04.27 | 11096 |
7 | Солонгос улс хямдралын "Black Friday" | МИX | 2015.09.25 | 11194 |
» | "Hyundai Car" компани Солонгос улсын нийт ажлын орон тооны арван хувийг бүрдүүлж байна | МИX | 2015.09.03 | 11606 |
5 | Орон сууцны дундаж үнэ огцом буурчээ | МИX | 2015.07.31 | 11733 |
4 | Google-ийн улирлын орлого 17 хувиар нэмэгджээ | МИX | 2015.07.31 | 11813 |
3 | Солонгосын засгийн газар түүхэндээ анх удаа $30,000 хүрнэ гэж зарлалаа. | МИX | 2018.01.02 | 12061 |
2 | БНСУ-ын нэгэн эмнэлэгт ажиллаж буй Монгол бүсгүйн “Сэтгэлийн хөндүүр” [1] | 관리자 | 2014.04.15 | 12547 |
1 | МОНГОЛ-УМАРД СОЛОНГОСЫН ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ 2017 ОНД ТҮҮХЭН ДЭЭД ХЭМЖЭЭНД ХҮРЧЭЭ | МИX | 2018.01.08 | 12667 |