Солонгос МОНГОЛ-УМАРД СОЛОНГОСЫН ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ 2017 ОНД ТҮҮХЭН ДЭЭД ХЭМЖЭЭНД ХҮРЧЭЭ
2018.01.08 15:26
СӨҮЛ. /Ёнхап/. Умард Солонгос Монголоос тамхи импортлох нь эрс нэмэгдсэнээр өнгөрсөн онд хоёр талын худалдааны хэмжээ түүхэн дээд хэмжээнд хүрсэн тухай Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлаг өнөөдөр мэдээллээ.
Өмнөд Солонгосын Худалдаа-Хөрөнгө оруулалтыг дэмжих агентлагаас (KOTRA) гаргасан мэдээлэлд дурдсанаар, 2017 онд Монгол-Умард Солонгосын худалдааны хэмжээ өмнөх оныхоос 43 хувиар нэмэгдэн 2.29 сая ам.долларт хүрчээ.
Хоёр талын худалдаа ингэж эрс нэмэгдсэн нь Монголоос Умард Солонгосын импортолсон тамхины хэмжээ 2016 оныхоос 55 хувиар нэмэгдэн 1.92 сая ам.долларт хүрсэнтэй холбоотой гэнэ. Мөн өнгөрсөн онд Умард Солонгосоос Монголын импортолсон бараа бүтээгдэхүүний хэмжээ 2.1 хувиар нэмэгдэн 370 мянган ам.долларт хүрчээ
Монголоос Умард Солонгос руу экспортолсон бараа бүтээгдэхүүний жагсаалтын нэгдүгээрт нь тамхи бичигдэж байна. Өөрөөр хэлбэл, Монголоос Умард Солонгос руу экспортолсон нийт бараа бүтээгдэхүүний 92.2 хувийг тамхи эзэлж байна. Монгол Улс 2016 оноос Умард Солонгос руу тамхи экспортолж эхэлсэн аж.
Харин Умард Солонгосоос Монголын импортолсон бараа бүтээгдэхүүний дийлэнх хувийг буюу 78 хувийг нь эм, эмийн бүтээгдэхүүн эзэлж байна.

Г.Доржханд
Холбоотой бичлэг 0
Коммент 0
Дугаар | Гарчиг | Нэр | Date | Уншсан |
---|---|---|---|---|
9 | Хойд Солонгос “Нарны баяр”–аа тэмдэглэж байна | 관리자 | 2014.04.16 | 10626 |
8 | Солонгосын усан онгоцны үйлдвэрүүд хамгийн олон захиалга авчээ | МИX | 2016.04.27 | 11096 |
7 | Солонгос улс хямдралын "Black Friday" | МИX | 2015.09.25 | 11194 |
6 | "Hyundai Car" компани Солонгос улсын нийт ажлын орон тооны арван хувийг бүрдүүлж байна | МИX | 2015.09.03 | 11606 |
5 | Орон сууцны дундаж үнэ огцом буурчээ | МИX | 2015.07.31 | 11733 |
4 | Google-ийн улирлын орлого 17 хувиар нэмэгджээ | МИX | 2015.07.31 | 11813 |
3 | Солонгосын засгийн газар түүхэндээ анх удаа $30,000 хүрнэ гэж зарлалаа. | МИX | 2018.01.02 | 12061 |
2 | БНСУ-ын нэгэн эмнэлэгт ажиллаж буй Монгол бүсгүйн “Сэтгэлийн хөндүүр” [1] | 관리자 | 2014.04.15 | 12547 |
» | МОНГОЛ-УМАРД СОЛОНГОСЫН ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ 2017 ОНД ТҮҮХЭН ДЭЭД ХЭМЖЭЭНД ХҮРЧЭЭ | МИX | 2018.01.08 | 12667 |