Монгол “Ган” картаараа БНСУ-ын шилдэг 5 эмнэлэгт 20 %, ЛОТТЕ их дэлгүүрээр 5 хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлээрэй
2018.06.06 19:19
Монголчуудын хамгийн их аялж зугаалж, зорин очдог улс бол Бүгд Найрамдах Солонгос Улс. Сүүлийн жилүүдэд өвчний оношоо тодруулж, эмчлүүлэх зорилгоор тус улсыг зоригсод ихсэж, санхүүгийн гэнэтийн хэрэгцээ үүсэх болсон.
Иймд Голомт банк BC CARD байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулж Солонгосын шилдэг эмнэлгүүд болон хэд хэдэн дэлгүүр үйлчилгээний байгууллагуудад хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжийг олгож байгаа юм.
Тус хамтын ажиллагааны эхлэл болж Голомт банкны Ган карт эзэмшигчид SAMSUNG, ASAN, SOON CHUN HYANG, SEVERANCE, JW PLASTIC SURGERY эмнэлэгт 20 хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой боллоо.
Түүнчлэн Голомт банк нь Гадаадад ган карттайгаа аялах гэж буй харилцагчдыгаа хөнгөлөлт урамшуулалд хамруулах зорилгоор Солонгосын аялал жуулчлалын төв байгууллага болох KTO-той хамтран ажиллах санамж бичгийг байгуулаад байна.
Иймд ган карт эзэмшигч та Монголчуудын хамгийн их үйлчлүүлдэг Lotte их дэлгүүрт 5 хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлэхээс гадна 1,2,3,5,10 сая вонын худалдан авалт хийсэн тохиолдолд 100.000, 200.000, 300.000, 500.000, 1.000.000 вонын бэлгийн картуудын эзэн болж, ВИП лоунжаар үнэгүй үйлчлүүлэх эрхтэй болох юм.
Мөн жуулчдын заавал зорин очиж үйлчлүүлдэг Gallaria Department Storeдэлгүүрт 5 хувийн хөнгөлөлт эдлэхээс гадна худалдан авалтын үнийн дүнгээс шалтгаалан Plaza Hotel-д 2 өдөр үнэгүй буудаллах бэлэг таныг хүлээж байна.Харин The Shilla Duty Freeдэлгүүрт та 14 хувь хүртэлх хөнгөлөлт эдлэх боломжтой.
Ган карт нь харилцагчийнхаа санхүүгийн хэрэгцээг ган мэт найдвартай хамгаалахыг бэлгэдсэн, дэлхийн 168 оронд хөнгөлөлт урамшуулал эдлэх боломжтой, кредит карт юм.
Холбоотой бичлэг 0
Коммент 0
Дугаар | Гарчиг | Нэр | Date | Уншсан |
---|---|---|---|---|
9 | Хойд Солонгос “Нарны баяр”–аа тэмдэглэж байна | 관리자 | 2014.04.16 | 10626 |
8 | Солонгосын усан онгоцны үйлдвэрүүд хамгийн олон захиалга авчээ | МИX | 2016.04.27 | 11096 |
7 | Солонгос улс хямдралын "Black Friday" | МИX | 2015.09.25 | 11194 |
6 | "Hyundai Car" компани Солонгос улсын нийт ажлын орон тооны арван хувийг бүрдүүлж байна | МИX | 2015.09.03 | 11606 |
5 | Орон сууцны дундаж үнэ огцом буурчээ | МИX | 2015.07.31 | 11733 |
4 | Google-ийн улирлын орлого 17 хувиар нэмэгджээ | МИX | 2015.07.31 | 11813 |
3 | Солонгосын засгийн газар түүхэндээ анх удаа $30,000 хүрнэ гэж зарлалаа. | МИX | 2018.01.02 | 12061 |
2 | БНСУ-ын нэгэн эмнэлэгт ажиллаж буй Монгол бүсгүйн “Сэтгэлийн хөндүүр” [1] | 관리자 | 2014.04.15 | 12547 |
1 | МОНГОЛ-УМАРД СОЛОНГОСЫН ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ 2017 ОНД ТҮҮХЭН ДЭЭД ХЭМЖЭЭНД ХҮРЧЭЭ | МИX | 2018.01.08 | 12667 |