Өмнөд Солонгос улсын Засгийн газраас тус улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэдэд 2018 онд авах арга хэмжээний талаар өнөөдөр танилцуулжээ.
Энэ жил хууль бус гадаадын иргэдийн тоог бууруулах арга хэмжээг өнгөрсөн оны адил үргэлжлүүлэх бөгөөд харин эрчимтэй шалгалт хийж байсан хугацаа 20 долоо хоног байсаныг нэмж, 22 долоо хоног болгосон байна.
Мөн эрчимт шалгалтад цагаачлалын албаны 340 ажилтанг 400 болгон нэмэгдүүлжээ.
Жижиг, дунд үйлдвэр хэрвээ хууль бус иргэдэд ажил олгож байгаад баригдсан бол тухайн компанид улсаас олгогдох бүх төрлийн дэмжлэгийг цуцлаж, мөнгөн торгууль ноогдуулах юм байна.
Өмнөд Солонгос улсад гэрээгээр ажиллах гадаадын ажилчид хамгийн ихдээ 9 жил 8 сар ажиллах эрхтэй бөгөөд 2018 онд уг хугацаа нь дууссах 7500 гадаадын ажилчин байгаа ажээ.
Гэвч урьдчилсан тооцоогоор тэдний дийлэнх нь эх орондоо буцах бодолгүй байгаа тул хууль буса гадаадын иргэдийн тоо нэмэгдэж магадгүй юм байна.
2018 оны 1-р сарын 1-ний байдлаар тус улсад гадаадын 246379 хүн хууль бусаар амьдарч байгаа ажээ.