Солонгос ПУСАН хотод болж буй Busan International Beauty Master Contest 2018 аас 2 алтан медал авсан байна.
2018.06.05 17:47
2018 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Пусан хотноо Олон улсын үсчин, гоо сайханчдын ''Busan International Beauty Master Contest 2018 '' тэмцээн болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд Монгол Улсын ''Чандмань Консалтинг ХХК''-ын дэмжлэгтэйгээр Э.Мөнхбаяр ахлагчтай баг оролцож мэргэжлийн үсчдийн тэмцээнд Матрикс салоны мастер үсчин Б. Азжаргал шилдгээр шалгарч цомын эзэн, арчилгаа массажны төрөлд 2 алтан медалийн эзнээр Өвөрхангай аймгийн МСҮТ-ийн багш О.Ичинноров нар шалгарч шилдгүүдийн эгнээнд багтлаа. Пусан хотод суугаа Консулын газрын зүгээс оролцогчдодоо баяр хүргэж амжилт хүсье.
Мөн энэхүү тэмцээнд оролцогчдыг дэмжин оролцуулсан Чандмань Консалтинг ХХК-нд ажлын амжилт хүсье.