메뉴 건너뛰기


Хойд Солонгос дахин дөрвөн баллистик пуужин хөөргөсний гурав нь Японы эдийн засгийн тусгай бүсэд буюу Япон улсын эзэмшлийн бүс нутагт унасан болохыг Японы Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгдсэн байна.

БНСУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Квон Ки Жүүний мэдээлснээр
Хойд Солонгосын зүгээс хэд хэдэн пуужин хөөргөсөн нь 1000 км орчим зайг туулсан гэнэ.

Пуужингуудыг Хойд Солонгосын хойд Пёнъян мужийн Тонгчанри станцаас хөөргөсөн ба эдгээр пуужингууд нь Японы тэнгист унасан хэмээн Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын яамнаас мэдэгдсэн юм.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Хван Кё Ан дээрх үйл явдалтай холбоотойгоор  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал зарласан байна.

Хойд Солонгосын зүгээс баллистик пуужин хөөргөсөн явдал нь БНСУ болон АНУ цэргийн хамтарсан сургуулилт хийж байгаатай холбоотой аж. Хойд Солонгосын засгийн газар үндэсний KCNA мэдээллийн агентлагаараа дамжуулан, “АНУ-ын империалистууд болон тэдний утсан хүүхэлдэй болох Өмнөд Солонгос нийлж БНАСАУ-ын эсрэг цөмийн аюултай цэргийн сургуулилт хийж байгаа учраас манай улсын арми үүний эсрэг хамгийн хатуу арга хэмжээ авах болно” гэж мэдээлсэн байна.

Өнгөрсөн жил БНСУ болон АНУ-ын хамтарсан сургуулилтын үеэр Хойд Солонгос богино болон дундаж зайны хэд хэдэн баллистик пуужинг хөөргөсөн ба эдгээр пуужиндаа цөмийн толгой байрлуулах болно хэмээн мэдэгдэж байсан билээ.

Түүнчлэн Өмнөд Солонгосын зүгээс Хойд Солонгосоос оргон ирэгсдэд өгөх шагналын хэмжээгээ дөрөв дахин нэмсэн явдал ч мөн үүнд нөлөөлсөн байж болзошгүй аж.

Өнгөрсөн сард Японы Ерөнхий сайд Шинзо Абэ АНУ-д албан ёсны айлчлал хийж байх үеэр Хойд Солонгос туршилтаар дундаж зай туулах, шинэ загварын баллистик пуужингаа хөөргөсөн нь Японы тэнгист унахаасаа өмнө 500 км зайг туулсан билээ.

Хойд Солонгосын үндэсний мэдээллийн агентлагаас мэдээлж байгаагаар тус улсын удирдагч Ким Жон Ун пуужин хөөргөх ажиллагааг биечлэн хянасан аж.

www.cnn.com

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
216 Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хегийн худалдан авсан загварын гутал эрэлттэй байна МИX 2015.09.25 15182
215 БНСУ-ын иргэн ПАК хулгай хийжээ. УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, "Гацуурт"-ын Л.Чинбат нарын гэрт file МИX 2017.01.19 15119
214 Өмнөд Солонгос Умард Солонгост хориг арга хэмжээ авлаа МИX 2016.03.09 15041
213 Ким Жөн Уныг түлхэн зайлуулах зорилгоор тусгай бригад байгуулна file 뉴스 2017.01.05 14989
212 Пак Гын Хэ хуульд заасан журмын дагуу огцроход бэлэн гэдгээ мэдэгдлээ file МИX 2016.11.29 14934
211 Хойд Солонгосын “чих зөөлөрсөн үү”? [1] file МИX 2015.01.20 14908
210 КЁНСАННАМДУ МУЖТАЙ ЭМЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ТЕХНОЛОГИ НУТАГШУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРНА МИX 2017.11.01 14906
209 ЧЭЖҮД АЯЛАХ ГЭЖ БАЙГАА БОЛ АНХААРААРАЙ МИX 2016.04.11 14838
208 Хан мөрөн дээгүүр тавигдсан 31 дэх гүүр 12 сард нээгдэнэ МИX 2014.09.16 14835
207 Пак Гын Хэ байцаалт өгөхөөс татгалзав file МИX 2016.11.28 14777
206 Пак Гын Хэгийн эцгийн төрсөн гэрт гал тавьж шатаасан хэрэг гарсан байна. file МИX 2016.12.02 14650
205 Хоёр Солонгосын цэргүүд 10 минутын турш буудалцжээ file МИX 2014.10.20 14622
204 Японы визтэй иргэд Солонгосоор дамжин өнгөрөхдөө виз авдаг боллоо file МИX 2016.04.27 14567
203 Солонгосын Залуучууд сонгууль бол нийтээрээ эдлэх ёстой эрх file МИX 2016.03.29 14563
202 БНСУ-ын ЭСЯ монголчуудад визний хөнгөлөлт үзүүлэхээр шийджээ МИX 2016.02.03 14555
201 Умард Солонгост өөр арга хэмжээ авахыг Пак уриаллаа МИX 2016.01.13 14515
200 Ерөнхийлөгчид таалагддаггүй урлагийнхныг хар жагсаалтад оруулж байсан Өмнөд Солонгосын сайдыг баривчилжээ file МИX 2017.01.25 14327
199 АНУ-ын цэргүүдийг Солонгосын хойгт байрлуулах асуудлыг хэлэлцэж байна file МИX 2016.01.07 14153
198 Гадаадад байгаа Mонголчуудын хөрөнгө оруулалт file МИX 2016.01.18 13901
197 Солонгос-АНУ-ын агаарын цэргийн хүчний хамтарсан сургуулилт эхэллээ file МИX 2016.11.30 13854