Солонгос Монгол залуу Солонгосын Агаарын Цэргийн Академиас хөөгджээ
2018.04.21 14:35
Өмнөд Солонгос улсын Агаарын цэргийн академид тэтгэлэгээр суралцдаг байсан монгол оюутанг, сургуулийн захиргаа хөөсөн тухай мэдээ тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэгджээ.
Уг оюутан нь 3- курсын оюутан байсан бөгөөд түүнийг өнгөрсөн 13-ны өдөр “Доод дамжааныхаа монгол оюутнуудыг дээрэлхэж, сургуулийн дүрэм, журмыг биелүүлэлгүй удаа дараа зөрчил гаргасан” гэсэн шалтгаанаар сургуулиас нь хөөсөн байна.
Ингэснээр Агаарын Цэргийн Академи анх удаа тус сургуульд тэтгэлэгээр суралцдаг гадаад оюутанг сургуулиасаа хөөсөн явдал болжээ.
Хөөгдсөн монгол оюутан нь доод дамжааны оюутнуудыг үргэлж хэл амаар доромжлон дарамталж байсан нь илэрсэн юм байна.
Солонгосын Батлан Хамгаалах яам нь улс орнуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс тус улсын Aгаар, Газар болон Усан цэргийн академид гадаад оюутнуудыг тэтгэлэгээр суралцуулж байгаа ба өнөөгийн байдлаар 4 оюутан төгсчээ.