Онгоцны ослоор хоёр хүн нас баржээ
2014.04.16 22:24
Өмнөд Солонгосын Инчионоос Чежү арлыг зорьж явсан 472 зорчигчтой аяллын хөлөг онгоц осолдож, хоёр хүн нас барж, 107 хүн ор сураггүй алга болсон тухай “Yonhapnews.co.kr” мэдээллээ. Эргийн хамгаалалтын ажилчдын мэдээлснээр 900 хүний багтаамжтай уг хөлөг онгоцонд 447 зорчигч, хөлгийн багийн 27 гишүүн нийт 474 хүн зорчиж байсан бөгөөд тэдний 320 нь ахлах сургуулийн сурагчид байсан гэв.
Тэд Сөүлээс өмнөд хэсэгт 40 километрийн зайд орших Ансан ахлах сургуулийн сурагчид байжээ.
Бюнпүн арлаас 20 километрийн зайтай осолдсон тус усан онгоцноос өглөөний 8.58 минутанд ослын дохио ирсэн юм. Батлан хамгаалахын яамнаас “C-130” цэргийн онгоц, 10 нисдэг тэрэг, 25 аврагч завь илгээж, аврах ажиллагааг явуулжээ.