메뉴 건너뛰기


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд БНСУ-ын Инчеон хотын дарга Юү Жонбуг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уг арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудлыг хариуцсан орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбат, нийслэлийн Залуучууд хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, нийслэлийн Байгаль орчны газрын орлогч дарга С.Санжмятав, Инчеон хотоос Инчеон хотын даргын нарийн бичиг Ли Сухун, Байгаль орчны газрын ерөнхий захирал Ли Санбум, Гадаад харилцааны хэлтсийн дарга Жан Бёнхун нар болон бусад албаныхан байлцав.

Уулзалтын эхэнд хотын дарга С.Батболд “Солонгос улсын гурав дахь том хот болох  Инчеоны дарга Юү Жонбуг тантай танилцаж байгаадаа баяртай байна. Монгол Улс, БНСУ-тай эртнээс гуравдагч хөршийн найрсаг харилцаатай, олон улсын түвшинд ч бие биенээ харилцан дэмжиж ирсэн уламжлалтай. Хоёр улсын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд, нийгмийн бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаа.  Улаанбаатар, Инчеон хотууд 2011 онд найрамдалт харилцаа тогтоосноос хойш манай хоёр хотын харилцаа нийгмийн салбарт тэр дундаа боловсрол, эрүүл мэндийн салбарт хөгжиж ирсэн. Инчеон хоттой 2017 онд Улаанбаатар хот дэд бүтэц, хот төлөвлөлт, байгаль орчин, хөдөө аж ахуй зэрэг салбаруудын хамтын ажиллагаа эрчимжүүлэх хүсэлтэй байна. Мөн Улаанбаатар хот “Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум”-ыг хотуудын ногоон хөгжлийн сэдвээр 3 жил дараалан зохион байгуулсан. Форумд Солонгос улсын Сөүл, Пусан зэрэг томоохон хотын төлөөлөл оролцдог. Цаашид Улаанбаатар хотын зохион байгуулдаг олон улсын арга хэмжээнүүдэд Инчеон хот өөрийн төлөөлөгчдийг оролцуулж байхыг хүсье” гэлээ.

Уулзалтын дараа Улаанбаатар Инчеон хотууд ах дүүгийн харлцаатай болж буйг албан ёсоор зарлаад, хотын удирдлагууд санамж бичигт гарын үсэг зурав.

БНСУ-ын Инчеон хотын дарга Юү Жонбуг “Энэ удаагийн айлчлалаар нэгдүгээрт, Инчеоны “Мөрөөдлийн төгөл”-ийн 10 жилийн ойг тохиолдуулан энэ төгөлдөө мод тарьна.  Хоёрдугаарт, зүрхний өвчтэй хүүхдүүдэд эрүүл мэндийн үзлэг оношлогоо хийх, солонгост урьж эмлэх зэрэг эрүүл мэндийн салбарынхантайгаа хамтран сайн дурын ажил хийнэ. Гуравдугаарт, спортын салбарын хамтын ажиллагаагаа улам илүү хөгжүүлэх, олимпийн хороотой уулзах төлөвлөгөөтэй ирсэн. Мөн сайд нар болон Ерөнхийлөгчтэй уулзсан байгаа. Өнөөдөр манай хоёр хот ах дүүгийн харилцааг албан ёсоор байгуулснаар хотын  хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч, илүү өргөн цар хүрээнд бодит үр дүнтэй маш олон арга хэмжээг цаашид хэрэгжүүлнэ гэж найдаж байгаа” хэмээн онцлов.

Уулзалтын төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар Инчеон хотууд албан ёсоор ах дүүгийн харилцаатай болсон түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Бид цаашид бүс нутгийнхаа хэмжээнд хамтдаа хөгжиж, нийгэм эдийн засгийн олон салбарт эрх тэгш, харилцан ашигтай, өргөн дэлгэр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Манай хоёр хотын хамтын ажиллагааг өргөн дэлгэр болгохоор ирсэн Инчеон хотын дарга Юү Жонбуг  болон хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөд дахин талархал илэрхийлье” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

인천시 올란바타르시 

재한몽골인협회뉴스 

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
43 БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн шалгалтын бүртгэл ирэх сард болно file МИX 2017.02.23 53513
42 21 аймаг Засаг дарга нар өнөөдөр БНСУ-д ирнэ. МИX 2017.01.06 50237
41 МИАТ ТӨХК: ПУСАН ХОТ Анхны нислэгээ үдэж гаргалаа file МИX 2017.06.26 39143
40 СкайМонгол баг ИннерСөркл багийг 5:3 онооны харьцаагаар хожлоо. МИX 2016.03.15 37497
39 БНСУ дахь мэдээлэл, цахим хяналтын системийн талаар туршлага судлаад иржээ МИX 2016.12.06 33065
» Улаанбаатар Инчеон хотууд ах дүүгийн харилцаатай боллоо file МИX 2017.05.24 30440
37 СЭРЭМЖЛҮҮЛЭГ [1] file МИX 2015.06.17 26057
36 ДИПЛОМАТ АЖИЛТНУУДЫН ТОМИЛГООГ 4 ЖИЛ БОЛГОН СУНГАВ file МИX 2017.01.27 15854
35 Гадаадад амьдарч байгаа иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно file МИX 2017.01.25 15623
34 Солонгос киноноос болж галзуурагсад ихэсч байна file МИX 2015.09.03 15499
33 БНСУ-ын иргэн ПАК хулгай хийжээ. УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, "Гацуурт"-ын Л.Чинбат нарын гэрт file МИX 2017.01.19 15117
32 КЁНСАННАМДУ МУЖТАЙ ЭМЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ТЕХНОЛОГИ НУТАГШУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРНА МИX 2017.11.01 14902
31 Японы визтэй иргэд Солонгосоор дамжин өнгөрөхдөө виз авдаг боллоо file МИX 2016.04.27 14561
30 БНСУ-ын ЭСЯ монголчуудад визний хөнгөлөлт үзүүлэхээр шийджээ МИX 2016.02.03 14554
29 Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэгээс зохион байгуулсан file МИX 2016.01.04 9279
28 -Гаднынхан хөгжүүлж өгсөн улс дэлхийд байхгүй- file МИX 2015.04.10 8142
27 Улаанбаатар-Пусан хот “Хөгжлийн албан ёсны тусламж” төслийн хүрээнд “Эгч дүүсийн тосгон” байгуулна file МИX 2017.10.24 8033
26 УБ- СӨҮЛ- УБ ЧИГЛЭЛД НИСЭХ ТИЙЗ 699.000 ТӨГРӨГ БОЛЖЭЭ file МИX 2019.06.12 7355
25 Монголруу 50 хүртэл КГ жинтэй илгээмжээс татвар авахгүй боллоо file МИX 2016.04.21 6465
24 Улаанбаатар-Сөүлийн онцгой байдлын газрууд хамтарна МИX 2015.09.25 6460