World Korea Group компани нь олон нийтийн сүлжээгээр ажлын 3 хоногт виз гаргаж өгнө гэсэн ташаа мэдээлэл гаргасан байна. Тус байгууллага нь манайхаас тогтоосон Төлөөлөн гүйцэтгэх байгууллага биш бөгөөд дээрх худал мэдээлэлд хууран мэхлэгдэхгүй байхыг анхааруулж байна.
Өмнөд Солонгосын визтэй холбогдолтой асуудлыг БНСУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтэс(11-328898) рүү холбогдож асууxыг Элчин сайдын яамнаас анхааруулж байна