메뉴 건너뛰기


Монгол, Япон улс хооронд “Эдийн засгийн түншлэлийн тухай” хэлэлцээр 6 дугаар сарын эхнээс хэрэгжиж эхлэхээр болоод байна. 

Монгол-Японы худалдааны нэг жилийн эргэлт 300-500 сая ам.доллар байдаг бөгөөд энэ нь манай улсын хувьд худалдааны нийт эргэлтийн 3-4 хувийг л эзэлж байгаа юм. Харин энэ удаагийн эдийн засгийн гэрээ хэлэлцээр амжилттай хэрэгжсэнээр ирэх хоёр жилд 50-60 хувиар нэмэгдэнэ гэж хоёр тал үзэж байна. 

Энэ удаагийн эдийн засгийн түншлэлээр Монгол Улсаас Япон руу экспортлогддог 5700, Япон улсаас Монгол Улс руу орж ирдэг 9300 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн гаалийн албан татвараас чөлөөлөхөөр хоёр тал харилцан тохиролцлоо. Энэ дагуу ирэх сарын 7-ний өдрөөс эхлэн 3423 төрлийн бараа бүтээгдэхүүний импортын таван хувийн тарифыг төлөхгүй байхаар болж байна. Мөн Япон улсаас орж ирэх автомашины импортын тарифыг тэглэхээр болжээ. Гэхдээ 0-3 жил ашигласан автомашины импортын тариф тэлэгдэж, 4-6 жил ашигласан автомашин жил тутам буурах, харин 10-аас дээш жил ашиглагдсан машины импортын татвар чөлөөлөгдөхгүй байхаар болжээ. Тус шийдвэр нь дээр дурдсан хувь хэмжээгээр Япон автомашины үнэ хямдрах боломжтой гэсэн үг.

Бизнес эрхлэгчдэд Японд бизнесийн шугамаар зорчих бол 1, 3, 5 жилийн хугацаатай виз олгохоор болжээ. Ийм виз авахын тулд Японтой хамтарч үйл ажиллагаа явуулах дор хаяж нэг жилийн гэрээтэй байх ёстой юм.

 

 

Х. АЯЛГУУ

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
» ЯПОН УЛСТАЙ ХАМТАРЧ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД 1, 3, 5 ЖИЛИЙН ВИЗ ОЛГОХООР БОЛЖЭЭ file МИX 2016.05.16 5321
22 "Чингис хаан" нисэх буудалд онгоцны 9 зогсоол ашиглалтад оржээ file МИX 2016.05.02 5436
21 Японы визтэй иргэд Солонгосоор дамжин өнгөрөхдөө виз авдаг боллоо file МИX 2016.04.27 14561
20 БНСУ-ын иргэн амиа хорлосон хэрэг гарчээ МИX 2016.04.26 5694
19 Монголруу 50 хүртэл КГ жинтэй илгээмжээс татвар авахгүй боллоо file МИX 2016.04.21 6465
18 Ж.Довчинсүрэн: Төр засаг амжилт гаргасан үсчин, гоо сайханчдаа шоовдорлож байна МИX 2016.04.11 5824
17 Парис хотноо 4 сарын 30-д “Бүтээлч үйлдвэрлэлийн хөгжил” МИX 2016.04.08 5767
16 Солонгосын хил дээр монголчуудын мах, сүүг хураахгүй МИX 2016.03.28 6218
15 СкайМонгол баг ИннерСөркл багийг 5:3 онооны харьцаагаар хожлоо. МИX 2016.03.15 37497
14 БНСУ-ын ЭСЯ монголчуудад визний хөнгөлөлт үзүүлэхээр шийджээ МИX 2016.02.03 14554
13 Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэгээс зохион байгуулсан file МИX 2016.01.04 9275
12 Ванга “Исламын улс”-ыг зөгнөсөн үү? МИX 2015.12.09 6049
11 WORLD KOREA GROUP ВИЗ ГАРГАж ӨГНӨ ХЭМЭЭН ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААСАН ГЭВ МИX 2015.12.08 5929
10 “Чингис хаан” одонг хүртсэн эрхмүүд МИX 2015.11.12 5717
9 2050 он гэхэд бензинээр явдаг машин унахаа болино МИX 2015.11.06 5868
8 2016 оны 2-р улирлаас эхлэн гадаад паспорт солигдоно file МИX 2015.11.04 6224
7 АНУ-ын Цагаачлалын бодлогод өөрчлөлт орлоо МИX 2015.10.28 6008
6 Солонгосчуудад хууль бусаар газар өгсөн үү МИX 2015.10.26 6254
5 Чэжү хоттой хүнсний чиглэлээр хамтран ажиллана МИX 2015.10.02 6447
4 Улаанбаатар-Сөүлийн онцгой байдлын газрууд хамтарна МИX 2015.09.25 6460