메뉴 건너뛰기


Чуулган зурган илэрцүүдУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Тус хуулинд дараах нэмэлт өөрчлөлт оруулахаар тусгасан. Үүнд:

-Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг сайжруулах зорилгоор төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд хилийн чанадад төлөөлөгчийн газраа нээх, төлөөлөгч томилохыг хязгаарласан зохицуулалтыг тусгажээ.

-Дипломат төлөөлөгчийн газарт томилогдох томилолтын хугацаа 3 жил байсныг 4 жил болгон өөрчлөв. Практикт дипломат ажилтнууд ажиллах улсдаа очоод төвхнөх, суугаа орныхоо төр, засгийн албаны хүмүүстэй албаны болон ажилд эерэгээр нөлөөлөх хувийн харилцаа тогтоох, ажилтайгаа танилцах, үйл ажиллагаа жигдрэх зэрэгт багагүй хугацаа ордог. Иймд 4 жил хамгийн тохиромжтой бөгөөд томилолтын хугацааны олон улсын жишиг 4 жил байдгийг харгалзсан аж.

-Хувийн хэвшилд ажиллагсдын цалин хангамжтай харьцуулахад төрийн албаных өрсөлдөхүйц хэмжээнд хүрэхгүй байна, үүний улмаас дипломат албанд ажиллах мэргэжлийн, ялангуяа хэлний өндөр мэдлэгтэй залуу ажилтнууд хувийн хэвшилд шилжин ажиллах нь ихэссэн. Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор дипломат албанд ажиллагсдын, ялангуяа Дипломат төлөөлөгчийн газарт ажиллагсдын нийгмийн баталгааг сайжруулах шаардлага байна. Энэ хүрээнд хилийн чанадад ажиллагсдын цалин хөлсийг 3 жил тутамд Засгийн газраас шинэчлэн тогтоож байх, хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийг төрөөс хариуцах, эхнэр буюу нөхөр нь төрийн албан хаагч бол ажлын байрыг нь хадгалах зэрэг нийгмийн баталгааны зохицуулалтыг нэмсэн байна.

Хуулийн төсөл батлагдсанаар хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийн 300 орчим мянган ам.долларын зардал гарах боловч энэхүү зардлыг 2017 оны 6 дугаар сараас хаахаар төлөвлөж байгаа 4 дипломат төлөөлөгчийн газрын санхүүжилтийн зардлын хэмнэлт, мөн томилохгүй царцаах орон тооны санхүүжилтийн зардлын хэмнэлтээс шийдвэрлэх бүрэн боломжтой. Иймд улсын төсвөөс нэмэлт санхүүжилт шаардахгүй юм.

Хэлэлцүүлгийн шатанд асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул санал хураалт явуулахад 78.6 хувь нь дэмжсэнээр хуулийг батлав. Энэ хуулийг 2017 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
23 Солонгосчуудад хууль бусаар газар өгсөн үү МИX 2015.10.26 6254
22 Солонгосын виз хүсэгчид 500 мянгаас дээш цалинтай бол мөнгө байршуулахгүй МИX 2016.05.30 6263
21 Чэжү хоттой хүнсний чиглэлээр хамтран ажиллана МИX 2015.10.02 6447
20 Улаанбаатар-Сөүлийн онцгой байдлын газрууд хамтарна МИX 2015.09.25 6460
19 Монголруу 50 хүртэл КГ жинтэй илгээмжээс татвар авахгүй боллоо file МИX 2016.04.21 6465
18 УБ- СӨҮЛ- УБ ЧИГЛЭЛД НИСЭХ ТИЙЗ 699.000 ТӨГРӨГ БОЛЖЭЭ file МИX 2019.06.12 7355
17 Улаанбаатар-Пусан хот “Хөгжлийн албан ёсны тусламж” төслийн хүрээнд “Эгч дүүсийн тосгон” байгуулна file МИX 2017.10.24 8033
16 -Гаднынхан хөгжүүлж өгсөн улс дэлхийд байхгүй- file МИX 2015.04.10 8143
15 Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэгээс зохион байгуулсан file МИX 2016.01.04 9284
14 БНСУ-ын ЭСЯ монголчуудад визний хөнгөлөлт үзүүлэхээр шийджээ МИX 2016.02.03 14554
13 Японы визтэй иргэд Солонгосоор дамжин өнгөрөхдөө виз авдаг боллоо file МИX 2016.04.27 14562
12 КЁНСАННАМДУ МУЖТАЙ ЭМЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ТЕХНОЛОГИ НУТАГШУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРНА МИX 2017.11.01 14902
11 БНСУ-ын иргэн ПАК хулгай хийжээ. УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, "Гацуурт"-ын Л.Чинбат нарын гэрт file МИX 2017.01.19 15117
10 Солонгос киноноос болж галзуурагсад ихэсч байна file МИX 2015.09.03 15499
9 Гадаадад амьдарч байгаа иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно file МИX 2017.01.25 15623
» ДИПЛОМАТ АЖИЛТНУУДЫН ТОМИЛГООГ 4 ЖИЛ БОЛГОН СУНГАВ file МИX 2017.01.27 15854
7 СЭРЭМЖЛҮҮЛЭГ [1] file МИX 2015.06.17 26057
6 Улаанбаатар Инчеон хотууд ах дүүгийн харилцаатай боллоо file МИX 2017.05.24 30440
5 БНСУ дахь мэдээлэл, цахим хяналтын системийн талаар туршлага судлаад иржээ МИX 2016.12.06 33065
4 СкайМонгол баг ИннерСөркл багийг 5:3 онооны харьцаагаар хожлоо. МИX 2016.03.15 37497