메뉴 건너뛰기



БНХАУ Тажикстаны Уулын-Бадахшаны автономит мужид цэргээ оруулж зарим нутгийг нь хяналтдаа авлаа гэж News-Asia сайт мэдээллээ. Хэвлэлийн мэдээгээр бол хятадын цэрэг бүр тавдугаар сарын 6-нд энэ нутагт орж ирсэн юм байна. Энэ бүхэн ердөө Тажикстан улс Хятадад төлөх ёстой гадаад өрөө төлж чадахгүйгээс болсон гэж хэвлэлд бичжээ. 

Тажикууд тусгаар тогтнож ЗХУ-ын бүрэлдхүүнээс гарснаасаа хойш  маргаантай газар нутгаасаа 1,5 мянган хавтгай дөрвөлжин газрыг хятадуудад шилжүүлж өгөөд байгаа юм. 

Уулын-Бакахшаны автономит мужийн ард иргэд нь Тажикстаны албан ёсны шийдвэрт захирагддаггүй, эрх баригчдынхаа бодлогод ямагт сэтгэл дундуур байдаг, байнга сөрөг байр суурьтай байдаг юм байна.

2012 оны зун энэ мужид эрх баригчдаа эсэргүүцсэн мөргөлдөөн гарч энгийн иргэдийн амь нас үрэгдэж байсан юм. Энэ нутгийнхан өөрсдийн хээрийн командлагч нарынха аудирдлагаар эрх баригчдаа эсэргүцэн боссон юм. Энэ бүхнийг далимдуулан хятадын цэргийнхэн байнга өдөөн хатгаж ирснээр ээлжит зөрчилдөөн үүсэхэд хүрсэн нь энэ.

2013 оны эхээр Тажикийн засгийн газар газар нутгаасаа Хятадад өгөх гэж байна хэмээн шинжээчид баталж байсан ч хэн ч үүнд анхаарал хандуулаагүй өнгөрсөн юм. Шинжээчид бүр Тажик гадаад өрөөсөө болж БНХАУ-д газраасаа өгөх гэж байна гэж бичиж байсан юм. 

Хэдийгээр хятадуудын эзлээд байгаа энэ газар нь өндөр уулын бүс болохоор ямар ч ашиггүй, хүн амьдрахад таагүй гэж байгаа ч хятадуудын хувьд энэ газрыг байгалийн баялаг, ашигт малтмал, ялангуяа уран, үнэт чулууны  ордтой гэж үзэж байна. 

Хятадууд тэнд хэдийнээ геологи хайгуулын ажил хийгээд эхэлчихсэн, Тажикууд үүнийг хуульчлахаар “Орд газрын тухай” хууль өргөн бариад гадаадын иргэдийг  орд газарт хайгуул, боловсруулалт хийхийг зөвшөөрөх шатандаа яваа гэнэ. 

Ер нь Тажикстаны нутаг дэвсгэрт зөвхөн цэргийнхэн ч ороод байгаа төдийгүй энгийн иргэд ч оччихсон ажиллаж байгаа нь тодорхой байна. Эцсийн эцэст тажикийн уугуул иргэдийн хэдэн зуунаар оршин амьдарч ирсэн газар нутаг ийн хүнийх болох гэж байна хэмээн  glavred.info сайтад мэдээлжээ. 

Тажикстаны Уулын Бадахшаны автономит муж нь Киргиз, Хятадтай хиллэдэг, нийт 64,1 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай 28,9 мянган хүн амьтай муж юм. Мужийн төв Хорога нь Тажикстаны нийслэл Душанбегаас 527 км зайтай оршино. 
Эх сурвалж: www.assa.mn
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
23 Чэжү хоттой хүнсний чиглэлээр хамтран ажиллана МИX 2015.10.02 6447
22 Солонгосын виз хүсэгчид 500 мянгаас дээш цалинтай бол мөнгө байршуулахгүй МИX 2016.05.30 6263
21 Солонгосчуудад хууль бусаар газар өгсөн үү МИX 2015.10.26 6254
20 2016 оны 2-р улирлаас эхлэн гадаад паспорт солигдоно file МИX 2015.11.04 6224
19 Солонгосын хил дээр монголчуудын мах, сүүг хураахгүй МИX 2016.03.28 6218
18 Ванга “Исламын улс”-ыг зөгнөсөн үү? МИX 2015.12.09 6049
17 АНУ-ын Цагаачлалын бодлогод өөрчлөлт орлоо МИX 2015.10.28 6008
16 WORLD KOREA GROUP ВИЗ ГАРГАж ӨГНӨ ХЭМЭЭН ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААСАН ГЭВ МИX 2015.12.08 5929
15 "Самсунг Си энд Ти" компанийн гүйлгээний хуулгыг анх удаа дэлгэж байна МИX 2016.05.30 5877
14 2050 он гэхэд бензинээр явдаг машин унахаа болино МИX 2015.11.06 5868
13 Ж.Довчинсүрэн: Төр засаг амжилт гаргасан үсчин, гоо сайханчдаа шоовдорлож байна МИX 2016.04.11 5824
12 Парис хотноо 4 сарын 30-д “Бүтээлч үйлдвэрлэлийн хөгжил” МИX 2016.04.08 5767
11 “Чингис хаан” одонг хүртсэн эрхмүүд МИX 2015.11.12 5717
10 БНСУ-ын иргэн амиа хорлосон хэрэг гарчээ МИX 2016.04.26 5694
» Хятад цэргээ Тажикстан руу оруулж зарим нутгийг нь эзэллээ МИX 2016.05.16 5500
8 "Чингис хаан" нисэх буудалд онгоцны 9 зогсоол ашиглалтад оржээ file МИX 2016.05.02 5436
7 “Korean Air”-ийн ажилтнууд Багануурт мод тарилаа file МИX 2016.05.16 5338
6 ЯПОН УЛСТАЙ ХАМТАРЧ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД 1, 3, 5 ЖИЛИЙН ВИЗ ОЛГОХООР БОЛЖЭЭ file МИX 2016.05.16 5321
5 МОНГОЛ ИРГЭДИЙН АЖИЛЛАХ, АМЬДРАХ НӨХЦӨЛИЙГ САЙЖРУУЛАХЫГ ХҮСЭВ МИX 2016.07.18 5030
4 Монгол Улс давхар иргэншлийг хуулиар зөвшөөрнө МИX 2016.09.16 4815