메뉴 건너뛰기


Сүүлийн 16 жилд гадаадад 4400 орчим монгол хүүхэд мэндэлжээ. Төрсөн улсынхаа хуулиар хүүхдүүд тухайн улсынхаа иргэн болдог бол аав ээжийнхээ харьяаллыг дагаж Монгол Улсаараа овоглох эрхтэй. Гэхдээ Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй юм. Иймээс гадаад дахь 130 гаруй мянган монгол иргэн иргэншлийн асуудлыг зохицуулсан эрх зүйн орчинтой болох саналыг удаа дараа Гадаад харилцааны яаманд илгээдэг байна. Тэгвэл удахгүй Монгол Улс үндэсний аюулгүй байдлаа харгалзан үзэж, тооны хязгаар тавьсан давхар иргэншлийг зөвшөөрөх хуультай болж, асуудлыг шийдэхээ Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил тайлбарлалаа. Тэрбээр “Монголдоо ирдэг, ах дүү нартайгаа уулздаг, монголтойгоо хэлхээ холбоотой байхын тулд монгол иргэнээрээ үлдмээр байна гэдэг хүсэлтийг гадаад дахь монголчууд ихээр тавьдаг. Монгол Улсын харьяатын тухай хуулиар давхар харьяаллыг манайх зөвшөөрдөггүй. Гэтэл хүссэн ч, хүсээгүй ч давхар харьяалал бий болдог. Жишээлбэл АНУ-д Монгол эцэг эхээс хүүхэд төрөхөөр тухайн хүүхэд шууд АНУ-ын иргэн болдог. Монгол Улсын харьяатын тухай хуулиар Монгол эцэг эхээс мэндэлсэн бол хаана төрснөөс нь үл хамаараад МУ-ын иргэнээр харьяалагддаг. Ингээд хууль зөрчөөгүй байж л давхар харьяат болоод байна. Иймээс энэ асуудлыг зохицуулахаар олон талын хувилбарууд дэвшүүлээд байгаа. Энэ асуудалтай холбоотой МУ-ын Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл бий. Удахгүй Мэргэжлийн Засгийн газар давхар иргэншлийг зохицуулсан хуулийн төсөл боловсруулж өргөн барина. Энэ асуудлыг нэг тийш нь болгоно” гэлээ. 1998 оноос хойш төрсөн 4400 гаруй хүүхдээс 2000 гаруй нь давхар харъяалалтай аж. Тэдний ихэнх нь АНУ, ХБНГУ гээд европын орнуудад амьдардаг.

Мөн гадаадад мэндэлсэн хүүхдүүд Монгол хэл, соёлоо мэдэхгүй өсөх, мартах тохиолдох их гардаг учир хилийн чанад дахь монголчууд нийлж 14 оронд монгол хэл, соёлын нийт 43 сургалтын төв, сургуулийг байгуулсан байна. Одоо БСШУСЯ-тай хамтарч нэгдсэн сурах бичиг, сургалтын хөтөлбөрийг баталж, гадаад дахь сурагчдыг Монгол сурах бичгээр хангахаар ажиллаж буй аж. Гэхдээ салбарын яам нь мөнгөгүйн зовлонгоос болоод ирэх жил сурах бичгийг хэвлэхэд шаардагдах хөрөнгийг төсөвтөө тусгахаар боллоо.

БНСУ-аас өөр орон монголчуудаас авсан нийгмийн даатгалын хураамжаа Монгол Улс руу шилжүүлдэггүй. Тэгвэл удахгүй Чех, Герман, Польш, Унгар улсуудад амьдарч, ажиллан нийгмийн даатгалын шимтгэл төлдөг монгол иргэдийн мөнгийг Монгол руу шилжүүлдэг болох юм байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг шилжүүлэх Засгийн газрын хоорондын хэлэлцээрүүд дуусах шатандаа оржээ. Мөн сонгууль өгөх хүсэлтэй иргэдийг эрхийг хангасан эрх зүйн орчныг 2017 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиас өмнө боловсруулан батлах болсноо салбарын сайд нь тодотголоо. БНХАУ, БНСУ, АНУ, Австрали зэрэг гадны улсуудад тэтгэлгээр суралцдаг 30 гаруй мянган оюутан байна. Гадны улсын, дотоодын Засгийн газраас зарлагдсан тэтгэлгийн мэргэжил сонголтуудын ихэнх нь бизнесийн удирдлага, гадаад харилцаа, инженерийн чиглэл голлодог. Гэтэл монгол нарийн мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байна. Мэргэжлийн эрэлт, сонголт уялдаагүйгээс болоод төсвийн мөнгөөр сураад эх орондоо хөдөлмөрлөхөөр ирсэн боловсон хүчнүүд эргээд ажлын байргүй үлдэх эрсдэл их тухай оюутнуудын төлөөлөл ярьсан юм.

Гадны орныг зорьсон 130 мянга гаруй монгол хүний тал хувь нь хууль бусаар амьдарч, ажилладгаас 60 мянга гаруй нь БНСУ-д байдаг. ГХЯ-ны тооцооллоор монголчууд хамгийн ихээр амьдардаг улсуудаар БНСУ, ХБНГУ, Япон, АНУ, Канад, Швед орнууд нэрлэгдлээ.

Зураглаач Н.БАТМӨНХ

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
23 Чэжү хоттой хүнсний чиглэлээр хамтран ажиллана МИX 2015.10.02 6447
22 Солонгосын виз хүсэгчид 500 мянгаас дээш цалинтай бол мөнгө байршуулахгүй МИX 2016.05.30 6263
21 Солонгосчуудад хууль бусаар газар өгсөн үү МИX 2015.10.26 6254
20 2016 оны 2-р улирлаас эхлэн гадаад паспорт солигдоно file МИX 2015.11.04 6224
19 Солонгосын хил дээр монголчуудын мах, сүүг хураахгүй МИX 2016.03.28 6218
18 Ванга “Исламын улс”-ыг зөгнөсөн үү? МИX 2015.12.09 6049
17 АНУ-ын Цагаачлалын бодлогод өөрчлөлт орлоо МИX 2015.10.28 6008
16 WORLD KOREA GROUP ВИЗ ГАРГАж ӨГНӨ ХЭМЭЭН ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААСАН ГЭВ МИX 2015.12.08 5929
15 "Самсунг Си энд Ти" компанийн гүйлгээний хуулгыг анх удаа дэлгэж байна МИX 2016.05.30 5877
14 2050 он гэхэд бензинээр явдаг машин унахаа болино МИX 2015.11.06 5868
13 Ж.Довчинсүрэн: Төр засаг амжилт гаргасан үсчин, гоо сайханчдаа шоовдорлож байна МИX 2016.04.11 5824
12 Парис хотноо 4 сарын 30-д “Бүтээлч үйлдвэрлэлийн хөгжил” МИX 2016.04.08 5767
11 “Чингис хаан” одонг хүртсэн эрхмүүд МИX 2015.11.12 5717
10 БНСУ-ын иргэн амиа хорлосон хэрэг гарчээ МИX 2016.04.26 5694
9 Хятад цэргээ Тажикстан руу оруулж зарим нутгийг нь эзэллээ МИX 2016.05.16 5500
8 "Чингис хаан" нисэх буудалд онгоцны 9 зогсоол ашиглалтад оржээ file МИX 2016.05.02 5436
7 “Korean Air”-ийн ажилтнууд Багануурт мод тарилаа file МИX 2016.05.16 5338
6 ЯПОН УЛСТАЙ ХАМТАРЧ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД 1, 3, 5 ЖИЛИЙН ВИЗ ОЛГОХООР БОЛЖЭЭ file МИX 2016.05.16 5321
5 МОНГОЛ ИРГЭДИЙН АЖИЛЛАХ, АМЬДРАХ НӨХЦӨЛИЙГ САЙЖРУУЛАХЫГ ХҮСЭВ МИX 2016.07.18 5030
» Монгол Улс давхар иргэншлийг хуулиар зөвшөөрнө МИX 2016.09.16 4815