Монгол “Чингис хаан” одонг хүртсэн эрхмүүд
2015.11.12 16:47
Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор зохиолч, яруу найрагч, Гомбожавын Мэнд-Ооёог шагнасан билээ.
Жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон "Чингис хаан" одонгоор шагнадаг уламжлалтай.
Тэгвэл 2005 оноос хойш энэхүү хүндтэй шагналыг есөн эрхэм хүртээд байгаа юм. Ингээд уншигчиддаа "Чингис хаан" одонгоор энгэрээ мялаасан эрхмүүдийг сонирхуулж байна.
2005 онд Монгол УЛСЫН анхны Ерөнхийлөгч П.Очирбат
2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав
2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн
2010 онд УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж
2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди
2012 онд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл
2013 онд Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содном
2014 онд Нэрт эрдэмтэн, академич Х.Намсрай
2015 онд Нэрт яруу найрагч Г.Мэнд-Ооёо
Эх сурвалж: www.mminfo.mn