메뉴 건너뛰기


2000 он гарсаар манайд Солонгос киноны эрин үе эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Хамгийн анх “Өвлийн хайрын дуу” олон ангит  кино үзэгчдэд хүрсэнээс солонгос киноны үндэс тавигдсан гэж хэлж болно. Үүнээс хойш өдөр шөнөгүй гарах олон ангит солонгос киноны жүжигчид манайханд хамаатан, садан мэт танил болж тэднийг биширч, хувцаслалт, гадаад төрхийг нь хүртэл даган дуурайх болсон. Тэр ч бүү хэл үг хэллэгийг нь хүртэл өдөр тутмын амьдралдаа оруулж ирсэн. Энэ нь яваандаа хөгшин, залуу, эр, эмгүй  солонгос киноны үйл явдалд өөрийнхөө амьдралыг харьцуулж, сэтгэл гутралд хэт автаж, сэтгэцийн өвчтэй болсон. Хамгийн хөгжилтэй нь Монгол охид солонгос жүжигчдэд  хөл алдан дурлаж, эр эм нь мэдэгдэхгүй залуус хотын гудамжаар алхах нь олширчээ.

dra.jpg

Үүнийгээ дагаад манайд Солонгос хоолны газар, хувцасны дэлгүүр, хүнсний дэлгүүр гэх зэрэг төрөл бүрийн үйлчилгээний байгууллагууд нээгдэж, сүүлдээ Монголд байна уу, Солонгост байна уу гэдэгээ ч ялгахаа болих шахсан байна. Монголчууд маань хаашаа зүтгээд, хэнд, юунд дурлаад байна вэ ! ?