메뉴 건너뛰기


БНСУ-ын Техник, технологийн судалгааны төвийн инженер, профессор Шин Бён Чон тэргүүтэй албаны хүмүүс нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагватай уулзлаа. Тус судалгааны төвийнхөн цахилгаан соронзон галт тэрэг (maglev) зохион бүтээн нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлжээ. БНСУ-ын Инчёон хотын нисэх буудалд тус галт тэргийг 2016 оноос ашиглаж эхэлсэн байна.

Жолоочгүй, ухаалаг технологиор удирддаг галт тэрэг

Уг цахилгаан соронзон галт тэргийг зохион бүтээгч  профессор Шин Бён Чон байгальд ээлтэй, эдийн засгийн үр өгөөжтэй, Монгол оны цаг уурын нөхцөлд тохирно гээд олон давуу талтай талаар танилцуулсан юм. Галт тэрэгний дугуй замтайгаа хавирдаггүй учир дуу чимээ гаргаж, тоос, тоосонцор дэгдээдэггүй аж. Нэг бүхээгт ойролцоогоор 115 хүн зорчих боломжтой, зорчигчид цахимаар төлбөрөө төлдөг системтэй, жолоочгүй, ухаалаг технологиор удирддаг учир эдийн засагт ч хэмнэлттэй гэнэ. Мөн чимээгүй гаргахгүй тул албан байгууллагын дэргэдүүр эсвэл барилгын дотуур явуулах боломжтой юм байна. Тиймээс уг цахилгаан соронзон галт тэргийг Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх боломжтой гэж тэд үзэж буй аж.

 

Улмаар эхний ээлжинд Энхтайваны өргөн чөлөөний 11.6, Чингисийн өргөн чөлөөний 8.4 км замд явуулах боломжтой гэсэн судалгаа хийжээ.

Нийслэлийн удирдлага дэмжлэг үзүүлбэл үргэлжлүүлэн судалгаа хийж, ТЭЗҮ боловсруулан, шаардагдах зардал, эдийн засгийн үр өгөөжийг судлах санал уулзалтын үеэр гаргасан юм. Мөн нийслэлийн ИТХ-ын даргыг БНСУ-д айлчилж, тухайн техниктэй танилцахыг урилаа.

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва уг санаачилгаас татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлээд “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйл ажиллагаанд хүндрэл бий. Хүн ам олон учраас төдий чинээгээр олон автобус явуулах шаардлага гардаг. Энэ нь замын түгжрэлийн нэг том шалтгаан болж байгаа. Нийслэлийн удирдлага үүнийг өөрчлөх зорилго дэвшүүлэн ажиллаж байна. Гэхдээ энэ мэт ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийх нь зөв. Харин хамтын ажиллагаа шударга, харилцан ашигтай, эдийн засаг, нийгмийн үр өгөөж өндөртэй байх ёстой. Тиймээс нийгмийн үр өгөөж өндөртэй, эдийн засагт хэмнэлттэй, ухаалаг технологи нэвтрүүлэх сонирхол их байна” гэлээ.

Улаанбаатарт тусгай замын автобус явуулахаар туршсан боловч уг ажил тийм ч амжилттай болоогүй

 

Мөн тэрбээр “Бид өмнө нь Улаанбаатар хотод тусгай замын автобус явуулахаар туршсан боловч уг ажил тийм ч амжилттай болоогүй. Нөгөө талаар манайд зардал өртөг багатай, хурдан, хөнгөн, ухаалаг тээврийн хэрэгслийн шаардлага их бий" гээд эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг нь нарийн тооцсон, тодорхой, нарийвчилсан төлөвлөгөө боловсруулан танилцуулах санал хэллээ.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

https://ikon.mn/n/1kzr

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
» Солонгосчууд цахилгаан соронзон галт тэргийг Улаанбаатарт явуулах боломжтойг танилцууллаа file МИX 2019.05.24 408
42 Гадаад паспортыг өнөөдрөөс эхлэн сунгахгүй МИX 2018.01.02 1927
41 Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилно МИX 2017.11.01 2977
40 Монгол Улс давхар иргэншлийг хуулиар зөвшөөрнө МИX 2016.09.16 4815
39 МОНГОЛ ИРГЭДИЙН АЖИЛЛАХ, АМЬДРАХ НӨХЦӨЛИЙГ САЙЖРУУЛАХЫГ ХҮСЭВ МИX 2016.07.18 5030
38 ЯПОН УЛСТАЙ ХАМТАРЧ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД 1, 3, 5 ЖИЛИЙН ВИЗ ОЛГОХООР БОЛЖЭЭ file МИX 2016.05.16 5321
37 “Korean Air”-ийн ажилтнууд Багануурт мод тарилаа file МИX 2016.05.16 5338
36 "Чингис хаан" нисэх буудалд онгоцны 9 зогсоол ашиглалтад оржээ file МИX 2016.05.02 5436
35 Хятад цэргээ Тажикстан руу оруулж зарим нутгийг нь эзэллээ МИX 2016.05.16 5500
34 БНСУ-ын иргэн амиа хорлосон хэрэг гарчээ МИX 2016.04.26 5694
33 “Чингис хаан” одонг хүртсэн эрхмүүд МИX 2015.11.12 5717
32 Парис хотноо 4 сарын 30-д “Бүтээлч үйлдвэрлэлийн хөгжил” МИX 2016.04.08 5767
31 Ж.Довчинсүрэн: Төр засаг амжилт гаргасан үсчин, гоо сайханчдаа шоовдорлож байна МИX 2016.04.11 5824
30 2050 он гэхэд бензинээр явдаг машин унахаа болино МИX 2015.11.06 5868
29 "Самсунг Си энд Ти" компанийн гүйлгээний хуулгыг анх удаа дэлгэж байна МИX 2016.05.30 5877
28 WORLD KOREA GROUP ВИЗ ГАРГАж ӨГНӨ ХЭМЭЭН ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААСАН ГЭВ МИX 2015.12.08 5929
27 АНУ-ын Цагаачлалын бодлогод өөрчлөлт орлоо МИX 2015.10.28 6008
26 Ванга “Исламын улс”-ыг зөгнөсөн үү? МИX 2015.12.09 6049
25 Солонгосын хил дээр монголчуудын мах, сүүг хураахгүй МИX 2016.03.28 6218
24 2016 оны 2-р улирлаас эхлэн гадаад паспорт солигдоно file МИX 2015.11.04 6224