메뉴 건너뛰기


12182273_845440012243240_1833778156_n2009 онд Халхголд  солонгосуудад газар өгсөн  гэх хардлага байдаг. Ингэхдээ БНСУ-ын Хансолмо гэх  компанид 30 мян. га газар өгсөн гэдэг.

Хансолмо ХХК нь 2009 оны 4 сарын 13-ны өдөр Халх гол сумын ИТХурлын 117 дугаар тогтоолоор 25966 га газрыг газар эзэмших нөхцөлөөр авч байжээ. Энэ  газрыг сумын засаг даргын  А-36  тоот захирамжаар  2011 онд буцаан авсан байдаг. Ингээд  тухайн жилдээ Халх гол сумын засаг дарга дахин захирамж гаргаж  Монгол Улсын Үйзэн тал ХХК-д  14 мян.га, Цог-Октаэдр ХХК-д 6,9 мян.га , Ашдын нөхөр ХХК-д 4.8 мян.га-г  тус тус олгосон байдаг юм байна.

Тариалангийн зориулалтаар шинээр олгох талбайг Засгийн газрын тогтоолоор шийдвэрлэдэг. Хэрэв, холбогдох хууль тогтоомжийн зөрчин газар олгож, авсан тохиолдолд Газрын тухай хуулийн 63.1.15-т “энэ хуульд заасан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй нь тогтоогдсон бол албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12-20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, гаргасан шийдвэрийг нь хүчингүй болгон, хохирлыг нь нөхөн төлүүлэх.”,  хэрэв иргэн аж ахуйн нэгж бол 61.1.7-т “эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр шинээр тариалангийн талбай бий болгосон бол иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-20 дахин, байгууллага, аж ахуйн нэгжийг 40-80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хохирлыг нөхөн төлүүлэх;” хэмээн тус тус заажээ.  Хуулийн хариуцлага ийнхүү сул байгаа нь орон нутгийн удирдлага албан тушаалаа ашиглан газрыг зарах зөрчлийн эх болж байна. Халх гол чөлөөт бүс байгуулагдсанаар энэхүү хууль бус үйл ажиллагаанууд таслан зогсоогдож, газар олголт ил тод болох юм.  Мөн газар ашиглалт, хяналт, хамгаалалт нь нэг цэгт буюу Чөлөөт бүсийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу Захирагчийн ажлын албанд хамаарагдах юм.

Ugluu-logo20157

Share Button
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
43 -Гаднынхан хөгжүүлж өгсөн улс дэлхийд байхгүй- file МИX 2015.04.10 8143
42 СЭРЭМЖЛҮҮЛЭГ [1] file МИX 2015.06.17 26057
41 Солонгос киноноос болж галзуурагсад ихэсч байна file МИX 2015.09.03 15499
40 Улаанбаатар-Сөүлийн онцгой байдлын газрууд хамтарна МИX 2015.09.25 6460
39 Чэжү хоттой хүнсний чиглэлээр хамтран ажиллана МИX 2015.10.02 6447
» Солонгосчуудад хууль бусаар газар өгсөн үү МИX 2015.10.26 6254
37 АНУ-ын Цагаачлалын бодлогод өөрчлөлт орлоо МИX 2015.10.28 6008
36 2016 оны 2-р улирлаас эхлэн гадаад паспорт солигдоно file МИX 2015.11.04 6224
35 2050 он гэхэд бензинээр явдаг машин унахаа болино МИX 2015.11.06 5868
34 “Чингис хаан” одонг хүртсэн эрхмүүд МИX 2015.11.12 5717
33 WORLD KOREA GROUP ВИЗ ГАРГАж ӨГНӨ ХЭМЭЭН ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААСАН ГЭВ МИX 2015.12.08 5929
32 Ванга “Исламын улс”-ыг зөгнөсөн үү? МИX 2015.12.09 6049
31 Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэгээс зохион байгуулсан file МИX 2016.01.04 9282
30 БНСУ-ын ЭСЯ монголчуудад визний хөнгөлөлт үзүүлэхээр шийджээ МИX 2016.02.03 14554
29 СкайМонгол баг ИннерСөркл багийг 5:3 онооны харьцаагаар хожлоо. МИX 2016.03.15 37497
28 Солонгосын хил дээр монголчуудын мах, сүүг хураахгүй МИX 2016.03.28 6218
27 Парис хотноо 4 сарын 30-д “Бүтээлч үйлдвэрлэлийн хөгжил” МИX 2016.04.08 5767
26 Ж.Довчинсүрэн: Төр засаг амжилт гаргасан үсчин, гоо сайханчдаа шоовдорлож байна МИX 2016.04.11 5824
25 Монголруу 50 хүртэл КГ жинтэй илгээмжээс татвар авахгүй боллоо file МИX 2016.04.21 6465
24 БНСУ-ын иргэн амиа хорлосон хэрэг гарчээ МИX 2016.04.26 5694