메뉴 건너뛰기


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийг зургадугаар сарын 26-нд явуулахыг дэмжсэн. Үүнтэй холбогдуулж Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгээс сонгуультай холбоотой зарим асуудлыг тодрууллаа.

-Ерөнхийлөгчийн сонгуулийг ирэх зургадугаар сарын 26-нд явуулахаар товлолоо. Өмнөх жилүүдэд УИХ, Ерөнхийлөгчийн сонгууль гол төлөв зургадугаар сарын 29-нд товлож байсан, гурав хоногоор урагшилсан нь юутай холбоотой вэ?

-Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль зургадугаар сарын сүүлийн долоо хоногт гол төлөв болдог. Сонгуулийн тухай хуулинд 150-иас доошгүй хоногийн өмнө сонгуулийн санал хураалтыг товлон зарлана гэж заасан. Тэрхүү хугацаа нь ирэх пүрэв гаригаар дуусч байгаа. Өөрөөр хэлбэл, ирэх зургадугаар сарын 28, 29-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болно гэж заахаар 150 хоног гэдэг хуулиа зөрчих болж байгаа учраас олдсон хугацаа нь л тэр.

-Сонгуулийн нэгдсэн хуульд зөрчилтэй, эргэлзээтэй олон заалт бий гэж та өмнө нь хэлж байсан. Одоо энэ бүхнийг яаж зохицуулах вэ?

-Сонгуулийн нэгдсэн хуулинд засахаас аргагүй зөрчил олон бий гэж өмнө нь би хэлж байсан. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийг бие даасан хуулиар явуулахаар УИХ-д саналаа хүргүүлсэн ч цаг хугацаанд хавчигдаад хуулийн төслийг санаачлагчид нь буцаасан.

Тухайлбал, санал хураалт болохоос 120 хоногийн өмнө хийх ажил гэж байна. Жишээлбэл, сонгуулийн хэсгээ байгуулах, сонгогчдын нэрсийн жагсаалтаа гаргах, сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоох ёстой. Иймэрхүү хугацаатай ажлууд байгаа учраас Ерөнхийлөгчийн сонгуулийн бие даасан хуулиа буцааж, өөрчлөлтүүдийг дараа дараагаар хийхээр болж байна. Түүнчлэн найруулгын чанартай өөрчлөлтүүд нэлээн бий.

-Сонгуулийн нэгдсэн хуулийн хүрээнд УИХ-ын гишүүн С.Жавхлан өөр намд элсээд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой юу, 45 нас өөрчлөгдөх үү?

-Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн насыг 45 болон түүнээс дээш насныхан нэр дэвшинэ хэмээн заасан байдаг. Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиар энэ босгыг барьж байсан. Хоёрдугаарт, Үндсэн хуульд “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь Монгол Улсын уугуул иргэн байна” гэж заасан.

Гуравдугаарт, Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сүүлийн таваас доошгүй жил эх орондоо амьдарсан байна гэдэг шаардлага байдаг. Энэ бол Үндсэн хуулийн заалт. Мөн УИХ-д суудалтай намууд Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ нэр дэвшүүлнэ. Үүнийг мөн Үндсэн хуульд тодорхой заасан. УИХ-д суудалтай нам гэж ямар намыг хэлэх вэ гэдгийг Улсын дээд шүүх 2006 онд тайлбарласан. Уг тайлбарт “УИХ-д суудал авсан намыг хэлнэ” гэж заасан байгаа. Тийм учраас өөрчлөгдөх зүйл байхгүй.

-2016 оны УИХ-ын сонгуулиар хилийн чанадад ажиллаж амьдарч буй иргэд саналаа өгөөгүй. Ерөнхийлөгчийн сонгуулиар гадаадад байгаа иргэд сонгуульд саналаа өгөх болж байна. Тэгэхээр ямар хуулийн зохицуулалт үйлчилнэ гэсэн үг вэ?

-Сонгуулийн одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй хуульд “Гадаадад байгаа эрх бүхий иргэд санал өгөх эрхтэй “ гэж заасан байдаг.  Тийм учраас гадаадад байгаа иргэдийнхээ саналыг авна. Тэдний саналыг авахын тулд Гадаад харилцааны яам, Сонгуулийн ерөнхий хорооны хамтарсан комисс байгуулна. Мөн Дипломат төлөөлөгчийн газарт салбар комисс байгуулна. Тогтоолын төслөөр бол зургадугаар сарын 10-11-нд гадаадад байгаа иргэдийн саналыг авна.

-Нэгдсэн хуулинд хилийн цэргийнхэн санал өгөхөөргүй туссан гэж ярьж байсан. Энэ асуудлыг зохицуулах боломж бий юу?

-2016 оны УИХ-ын сонгуулиар хилийн цэргийнхнийг зэвсэгт хүчинд алба хааж байгаа иргэдтэй адилтган авч үзэж сонгуулиа явуулсан. Энэ зохицуулалтаар явна.

-Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахад зардал хэд гарах вэ?

-УИХ-аас 2017 оны төсвийн хуулийг батлахдаа Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлыг 14.9 тэрбум төгрөгөөр баталж өгсөн. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас нэг тэрбумаар бага гэсэн үг.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
23 Японы визтэй иргэд Солонгосоор дамжин өнгөрөхдөө виз авдаг боллоо file МИX 2016.04.27 14562
22 "Чингис хаан" нисэх буудалд онгоцны 9 зогсоол ашиглалтад оржээ file МИX 2016.05.02 5436
21 ЯПОН УЛСТАЙ ХАМТАРЧ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД 1, 3, 5 ЖИЛИЙН ВИЗ ОЛГОХООР БОЛЖЭЭ file МИX 2016.05.16 5321
20 “Korean Air”-ийн ажилтнууд Багануурт мод тарилаа file МИX 2016.05.16 5338
19 Хятад цэргээ Тажикстан руу оруулж зарим нутгийг нь эзэллээ МИX 2016.05.16 5500
18 Солонгосын виз хүсэгчид 500 мянгаас дээш цалинтай бол мөнгө байршуулахгүй МИX 2016.05.30 6263
17 "Самсунг Си энд Ти" компанийн гүйлгээний хуулгыг анх удаа дэлгэж байна МИX 2016.05.30 5877
16 МОНГОЛ ИРГЭДИЙН АЖИЛЛАХ, АМЬДРАХ НӨХЦӨЛИЙГ САЙЖРУУЛАХЫГ ХҮСЭВ МИX 2016.07.18 5030
15 Монгол Улс давхар иргэншлийг хуулиар зөвшөөрнө МИX 2016.09.16 4815
14 БНСУ дахь мэдээлэл, цахим хяналтын системийн талаар туршлага судлаад иржээ МИX 2016.12.06 33065
13 21 аймаг Засаг дарга нар өнөөдөр БНСУ-д ирнэ. МИX 2017.01.06 50237
12 БНСУ-ын иргэн ПАК хулгай хийжээ. УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, "Гацуурт"-ын Л.Чинбат нарын гэрт file МИX 2017.01.19 15117
» Гадаадад амьдарч байгаа иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно file МИX 2017.01.25 15623
10 ДИПЛОМАТ АЖИЛТНУУДЫН ТОМИЛГООГ 4 ЖИЛ БОЛГОН СУНГАВ file МИX 2017.01.27 15854
9 БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн шалгалтын бүртгэл ирэх сард болно file МИX 2017.02.23 53513
8 Улаанбаатар Инчеон хотууд ах дүүгийн харилцаатай боллоо file МИX 2017.05.24 30440
7 МИАТ ТӨХК: ПУСАН ХОТ Анхны нислэгээ үдэж гаргалаа file МИX 2017.06.26 39143
6 Улаанбаатар-Пусан хот “Хөгжлийн албан ёсны тусламж” төслийн хүрээнд “Эгч дүүсийн тосгон” байгуулна file МИX 2017.10.24 8033
5 КЁНСАННАМДУ МУЖТАЙ ЭМЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ТЕХНОЛОГИ НУТАГШУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРНА МИX 2017.11.01 14902
4 Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилно МИX 2017.11.01 2977