메뉴 건너뛰기


1219172_article_99_20150205163103.jpg


    Солонгос улсын Ерөнхий сайд Жонг Хунг Вон өнөөдөр хуралдсан Үндэсний аюулгүй байдлын хорооны хуралд оролцлоо.

    Тэрээр сүүлийн үед тус улсад оршин суух гадаадын иргэдийн , Солонгос улсын иргэдийн эсрэг үйлдэх   хүнд,  ноцтой гэмт хэргийн тоо өсч байгаатай холбогдуулан  Солонгос улсын  иргэдийн  аюулгүй байдал, амар тайван амьдрах нөхцлийг хангахын тулд,  хууль бус гадаадын иргэдийн дунд хийгдэх хяналт шалгалтыг эрчимжүүлж, тэднийг эх оронд нь албадан буцаах үүрэг даалгаврыг зохих албан тушаалтнуудад өглөө.

    Солонгос улсад 2011 онд гадаадын иргэдийн үйлдсэн  хүнд , ноцтой  696  удаагийн гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол энэ тоо 2012 онд 712, 2013 онд 837 болж жил бүр өссөн үзүүлэлттэй  байна. Үүний адилаар тус улсад амьдран суух хууль бус гадаадын иргэдийн тоо сүүлийн жилүүдэд өссөөр эдүгээ  200 мянга давж байгаа бөгөөд эдгээрт хяналт, шалгалт хийж байх цагдаагийн байгууллагын нэг ажилтанд ноогдох гадаадын хууль бус иргэдийн тоо  өссөн байна.

   Тиймээс 2015 онд хууль бус гадаадын иргэдэд хийх бичиг баримтны шалгалтыг өмнөх жилээс ч илүү эрчимжүүлж, иргэд нь  хамгийн их хараар үлддэг орны иргэдэд олгох бүх төрлийн визийг олгохдоо маш нарийн судалгаа хийж байх үүрэг даалгавар өгчээ.  Мөн тус улсад визагүй зорчдог орнуудаас ирэх гадаадын иргэдэд хийх хяналтыг ихэсгэж, хараар үлдэх магадлал ихтэй гэж тооцсон иргэдийг хил нэвтрүүлэхгүй байхаар боллоо.

   Тиймээс гадаадын хууль бус ажилчдын дунд хийх эрчимжүүлсэн шалгалтыг  2015 оны турш хийнэ гэж ойлгож болох үүрэг даалгаврыг Солонгос улсын Ерөнхий сайд Жонг Хунг Вон  өнөөдөр өгсөн байна.



WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
16 Korean Air компанийн ерөнхийлөгч Чо Ян Хо нас баржээ file МИX 2019.04.08 385
15 “КАРНИВАЛ” ЗАГВАРЫН АВТОМАШИНЫ БОРЛУУЛАЛТ НЭМЭГДЖЭЭ МИX 2018.07.17 379
14 Улсаа үйлдвэрлэгч орон болгоцгооё file МИX 2019.02.08 341
13 Өсвөр насны хүүхдийн гэмт хэргийн тоо 240,000-д хүрчээ file МИX 2018.10.11 315
12 Солонгсын Төрийн албан хаагчдын үйлдсэн гэмт хэргийн тоо сүүлийн 4 жилийн хугацаанд 47 хувиар өсжээ. file МИX 2018.09.12 313
11 Муу сүнсээ хөөх зорилгоор авсанд орж унтсан эмэгтэй бүтэж нас баржээ МИX 2018.08.07 306
10 АНХААРУУЛГА file МИX 2019.04.05 292
9 Солонгосын Ерөнхийлөгч Мүн Че Ин-ийн зуны анхны амралт эхэлжээ. file МИX 2018.08.07 292
8 Докто(독도) арлын ойролцоо тэнгисийн гүнд судалгаа хийхээр болжээ. file МИX 2019.03.11 285
7 Гачондэ Гил эмнэлэг төрөлхийн зүрхний өвчтэй Монгол хүүхдүүдэд шинэ амьдралыг бэлэглэлээ file МИX 2018.11.07 274
6 Солонгост ажил эрхлэх визээр орж ирсэн Хятад улсын иргэнийг баривчлалаа file МИX 2018.11.08 256
5 ПУСАНЫ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ТАНИЛЦЛАА file МИX 2018.09.10 234
4 Дээд шүүх биеийн хөдөлмөр эрхлэх тэтгэврийн насыг албан ёсоор 60 наснаас 65 нас болгожээ file МИX 2019.02.22 210
3 БНСУ тамхины хуулиндаа шинэчлэл хийх шаардлагатай гэж иргэд нь үзэж байна file МИX 2019.01.08 195
2 Өмнөд Солонгос - Америкийн хамтарсан цэргийн сургуулилт хүрээгээ багасгана file МИX 2019.03.04 184
1 БНСУ -Хорт хавдрын 70%-ийг нь эмчилнэ file МИX 2019.01.02 160