Солонгос Солонгосын Үндсэн хуулийн цэцийн даргын "Буянтай үйлс"
2017.02.08 10:25
Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн цэцийн дарга Пак Хан Чол өнгөрсөн долоо хоногт албан үүргээ хүлээлгэн өгсөн билээ. Учир нь тэрбээр Үндсэн хуулийн цэцийн даргаар ажиллах ёстой зургаан жилийн хугацаагаа дуусгаад ийнхүү ажлаа хүлээлгэн өгч байгаа ажээ. Үүнтэй зэрэгцэн түүний нэгэн буянтай үлйсийн тухай мэдээлэл цацагдаж эхэлжээ. Тэрбээр найман жилийн өмнө буюу 2009 онд ахмадын асрах төвд орон сууцаа хандивласан аж.
Энэ тухай түүний найз нөхөд сэтгүүлчдэд хэлэхдээ "Үндсэн хуулийн цэцийн дарга Пак Хан Чол нь Сөүл хотын төвд байрлалтай 968 сая вон буюу тухайн үед 826 мянган доллараар үнэлэгдэх орон сууцаа өндөр настаны асрах сувилалд хандивласан. Тэрээр энэ тухай олон нийтэд мэдээлэхийг огт хүсээгүй. Пак Хан Чол бид нарт цэцийн даргын цалин нь эхнэртэй хамт амьдрахад хүрэлцээтэй гэж ярьдаг байсан" хэмээжээ.
Өмнөд Солонгос улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Пак Хан Чол өөрт байсан цорын ганц үндсэн хөрөнгөө ийнхүү хандивласан ба түүний хөрөнгө орлогын мэдүүлэгт өөр орон сууц, үндсэн хөрөнгө байхгүй юм байна.
Ч.Амар