메뉴 건너뛰기


СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн дотнын найз Чой Сүн Силтэй холбоотой хэрэгт холбогдуулан дахин нэг хүнийг прокурорууд саатуулжээ.

Хөгжим, дүрс бичлэгийн найруулагч Ча Юн Тэк хэмээх залууг мягмар гарагт Хятадаас ирэх үед нь нисэх онгоцны буудлаас баривчлан саатуулсан байна.

Ча Юн Тэк нь засгийн газрын хэрэгт хөндлөнгөөс оролцож байсан гэж сэжиглэгдэн баривчлагдсан Чой овогтын ойрын хүн аж.

Найруулагч залууг компанийнхаа мөнгөнөөс завшсан, өөр нэгэн компанийн хувьцааг хууль бусаар эзэмшихийг оролдсон зэрэг хэрэгт холбогдуулан буруутгаж байна. Тэрбээр сэтгүүлчдэд хэлэхдээ “би прокуроруудад үнэнийг хэлнэ” гэжээ.

Пак Гын Хэ ерөнхийлөгч болсноос хойш Ча Юн Тэк засгийн газраас санхүүжүүлсэн олон  тооны соёлын төслийг хариуцан ажиллаж байв.

Энэ залуу мөн төрийн хэрэгт хөндлөнгөөс оролцсон эсэхийг прокурорууд шалгах аж.

11 дүгээр сарын 19-нд Перу улсад эхлэх Ази-Номхон далайн улсуудын эдийн засгийн хамтын ажиллагааны /АПЕК/ чуулга уулзалтад Ерөнхийлөгч Пак оролцохгүй гэж Өмнөд Солонгосын ГХЯ мягмар гарагт мэдэгдсэн юм. Уг шийдвэрийг Ерөнхийлөгч есдүгээр сард гаргасан гэж тус яам мэдэгдсэн боловч дээрх дуулиан шуугиантай холбоотойгоор ийм шийдвэр гаргасан байж магадгүй юм.

Г.Доржханд

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
96 Пак Гын Хэ-г энэ долоо хоногт байцаана file МИX 2016.11.14 4928
» Солонгост дэгдээд буй дуулиан шуугиантай холбоотойгоор дахин нэг хүнийг баривчилжээ file МИX 2016.11.09 5485
94 Cолонгосчууд АНУ-ын сонгуулийн явцыг анхааралтай ажиглаж байна file МИX 2016.11.09 5106
93 автобус онхолдсоны улмаас дөрвөн хүн амиа алджээ file МИX 2016.11.07 5443
92 Пак Гын Хэ-гээс энэ сард багтаан мэдүүлэг авч магадгүй file МИX 2016.11.07 5499
91 Өөр амьдрал - Солонгос улсад зорчсон тэмдэглэл file МИX 2016.10.27 5207
90 Японд "Galaxy Note 7” дэлбэрчээ МИX 2016.10.23 5597
89 АНУ-д “Galaxy Note 7”-г худалдахыг албан ёсоор хориглов file МИX 2016.09.16 4684
88 Солонгост бэлэг сэлт өгөх явдлыг журамлажээ file МИX 2016.09.06 6668
87 БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан 17,816 гадаад иргэн өөрсдийн хүсэлтээр нутаг буцсан байна. МИX 2016.09.02 6627
86 Сонсголын бэрхшээлтэй жолоочийг цагдаа буудан хөнөөснийг мөрдөн шалгаж байна МИX 2016.08.25 5503
85 Гадаад иргэдийн бизнесийн сургууль МИX 2016.08.10 5496
84 БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ПАК ГЫН ХЭ МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ file МИX 2016.07.05 5643
83 “Samsung Heavy Industries” корпораци ажилчдаа цомхотгон, цалинг бууруулснаар хүнд үеийг давна file МИX 2016.06.21 5455
82 Ким Чен Уны талаарх ухуулах хуудас илгээжээ [1] МИX 2016.05.30 28183
81 Экс Ерөнхийлөгчийн гэр бүлээс гадуурх харьцаанаас төрсөн хүү нь аавынхаа үлдээсэн хөрөнгөнөөс өв залгамжлах хүсэлт гаргажээ [1] МИX 2016.05.30 29808
80 "Олон улсын соёлын солилцооны наадам" 2016 оны 05-р сарын 22-ны ням гарагт болно.Чонан хот file МИX 2016.05.19 22481
79 Хүний аминд хүрсэн этгээдийн овог нэр, нүүр царайг олон нийтэд ил болгожээ [1] МИX 2016.05.09 48410
78 Гурван хүүхдээ галаас аврахын тулд цонхоор шиджээ file МИX 2016.05.05 22758
77 Монголын сэтгүүлчид "Yonhap" агентлагт зочлов file МИX 2016.05.02 32096