Солонгос Вьетнамын иргэд хууль бусаар хил нэвтэрсэнээс болж баривчилгаа шалгалт ширүүслээ
2016.02.02 17:41
Вьетнам улсын иргэн 25-н настай эмэгтэй Б өнгөрсөн 1-р сарын 29-ний өдөр Солонгос улсын хилийг хууль бусаар нэвтэрчээ.
Тэрээр Ханой хотоос нисч Солонгос улсын Инчон дах олон улсын нисэх онгоцны буудал дээр бууж Японы Токио хот руу нисэх онгоцны тасалбартай байсан ч онгоцондоо суугаагүй байна. Харин тус улсад зорчих иргэдэд зориулсан гадаад паспортоо уншуулан тухайн улсын хилийг нэвтэрдэг автомат төхөөрөмж бүхий хэсэгт очиж, тэнд байсан шилэн хаалгыг түлхэн хил нэвтэрсэн байна.
Шилэн хаалга түлхэгдэх үед дохиолол дугарсан ч хамгаалалтын ажилтнууд ирж шалгаагүй ба Солонгос улсад хөл тавьсан тэрээр цааш Сөүл хот орох автобусанд сууж явсан ч өнөөг хүртэл олдоогүй байна.
Үүнтэй холбогдуулан Цагаачлалын албаны ажилтнууд гадаадын иргэд олноороо ажиллаж, амьдардаг газруудад эрчимтэй шалгалт хийж эхэлжээ.
Энэхүү хэрэг гарахаас хэдхэн хоногийн өмнө Хятад улсын хоёр иргэн мөн Инчон дах олон улсын нисэх онгоцны буудлын шилэн хаалганы цоожийг тайлан авч хил нэвтэрсэн гарсан бөгөөд тэдгээрийг дөрөв хоногийн дараа саатуулж эх оронд нь буцаасан юм байна.