메뉴 건너뛰기


СӨҮЛ. /NHK/. Умард Солонгосын сүүлд явуулсан цөмийн туршилт болон пуужин харвасантай нь холбогдуулан тус улсад Өмнөд Солонгос дангаараа нэмж хориг арга хэмжээ авлаа.

Урьд нь Умард Солонгосын боомтод зочилсон гадаадын болон тус улсын хөлөг онгоцуудыг Өмнөд Солонгосын боомтод нэвтрэхийг хориглолоо гэж тус улсын Засгийн газар мэдэгджээ. Япон ийм хориг арга хэмжээг аль хэдийн авсан байна.

“Хэрвээ Өмнөд Солонгос болон Япон нэгэн төрлийн хориг арга хэмжээ авсан бол энэ нь Умард Солонгост гадаадын хөлөг онгоц нэвтрүүлэхгүй байхад үр дүнтэй байх болно. Ингэснээр Умард Солонгос бүтээгдэхүүн тээвэрлэх боломжгүй болно” гэж Өмнөд Солонгос мэдэгджээ.

Үүнээс гадна, пуужин хөгжүүлэх төсөлд оролцсон байж магадгүй гэж үзэж байгаа 40 хувь хүн, тэр дундаа, Умард Солонгосын Хөдөлмөрийн намын гишүүд болон зэвсгийн наймаанд оролцсон гэж сэжиглэж байгаа 30 аж ахуй нэгжийг Өмнөд Солонгос хар жагсаалтад оруулсан байна. Хар жагсаалтад орсон хувь хүн, байгууллагуудын Өмнөд Солонгост хийж буй гүйлгээг хааж, тус улс дахь хөрөнгийг нь битүүмжлэх ажээ.

Мөн БНХАУ, Зүүн Өмнөд Ази дахь умард солонгосчуудын ресторануудаар үйлчлүүлэхгүй байхыг Өмнөд Солонгосын Засгийн газар олон нийтэд уриалаад, тэд ийм бизнесээр дамжуулан чөлөөтэй хөрвөдөг валюттай болж байна гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: Монцамэ

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
76 Нобелийн шагналтнууд Умард Солонгост лекц уншина file МИX 2016.05.02 22128
75 Солонгос гаралтай Америкийн иргэн 10 жил хоригдох ялаар шийтгүүлэв file МИX 2016.04.29 30368
74 Улаанбаатар - Пусан чиглэлийн нислэг 2 талдаа 441,600вон байхаар одоогоор албан ёсоор мэдэгдээд байна. file МИX 2016.04.26 42381
73 Солонгос эмч нар монгол хүүхдүүдэд мэс засал хийв file МИX 2016.04.18 13347
72 Умард Солонгос цөмийн тав дахь туршилт явуулахаар төлөвлөж байна file МИX 2016.04.18 12930
71 ЧЭЖҮД АЯЛАХ ГЭЖ БАЙГАА БОЛ АНХААРААРАЙ МИX 2016.04.11 14837
70 Өмнөд Солонгосын үйлдвэржсэн түүх (2) МИX 2016.04.11 21792
69 Өмнөд Солонгосын үйлдвэржсэн түүх МИX 2016.04.11 24873
68 БНСУ хууль бус гадаадын ажилчдын тоог багасгахаар төлөвлөжээ МИX 2016.04.05 34919
67 Өмнөд Солонгосын компани Монголын компанитай гэрээ байгууллаа МИX 2016.04.05 23056
66 Солонгосын Залуучууд сонгууль бол нийтээрээ эдлэх ёстой эрх file МИX 2016.03.29 14562
65 Өмнөд Солонгос, Монгол эдийн засгийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцлоо file МИX 2016.03.28 25142
64 Өмнөд Солонгосын мэдээллийг Монголын компани няцаав [2] file МИX 2016.03.28 37495
63 Дугуй хулгайлдаг Монгол залууст Солонгос улсын цагаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ МИX 2016.03.09 15288
» Өмнөд Солонгос Умард Солонгост хориг арга хэмжээ авлаа МИX 2016.03.09 15040
61 БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file МИX 2016.02.26 20592
60 БНСУ Швейцарийн банкинд хадгаламжтай иргэдийн мэдээллийг тухай бүр авч байхаар болжээ МИX 2016.02.21 15324
59 БНСУ гадаадын орнуудаас авах гэрээт ажилчдын тоог 40% хүртэл нэмэгдүүлнэ [1] МИX 2016.02.21 22941
58 Вьетнамын иргэд хууль бусаар хил нэвтэрсэнээс болж баривчилгаа шалгалт ширүүслээ МИX 2016.02.02 6438
57 Солонгос улсад энэ жилийн Цагаан сарын ширээг засахад 257-н мянган вон шаардагдана МИX 2016.01.21 7165