Солонгос Ерөнхийлөгч Пак Гын Хег дэмжигчид жагсчээ
2017.02.08 10:28
Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе-г огцрохыг шаардсан иргэд олон нийт өнгөрсөн Бямба гаригт ээлжит эсэргүүцлийн жагсаал хийсэн байна.
Тэгвэл энэхүү жагсаалын эсрэг буюу Ерөнхийлөгч Пак Гын Хе-г огцрохыг эсэргүүцсэн сайн дурын байгууллагууд болон иргэдийн жагсаал зохион байгуулагдсан байна.
Жагсаалд нийтдээ 1 сая 300-н мянга орчим хүн оролцсон ба тэд "Ерөнхийлөгч Пак Гын Хе нь зохион байгуулалттай хэсэг бүлэг хүмүүсийн зохиомлоор бий болгосон гэмт хэргийн золиос болсон. Түүнийг огцруулахыг эсэргүүцэж байна" гэж бичсэн уриа лоозонг барьж жагссан ажээ.
Ерөнхийлөгчийг дэмжигчдийн жагсаалд хүүхэдтэй ээжүүд болон Ерөнхийлөгчийг дэмжигч сайн дурын байгууллагын гишүүд хамт идэвхтэй оролцсон байна.
Тэд хэлэхдээ "Ерөнхийлөгч Пак Гын Хе-г огцрохыг шаардан жагсаалд оролцож байгаа хүмүүсийн багагүй хэсэг нь мөнгө авч жагсаалд оролцож байгааг бид мэднэ.
Харин бид бол хэн нэгнээс мөнгө аваагүй, зөвхөн эх орныхоо ирээдүйн төлөө сайн дураараа нэгдэн жагсаж байна. Цаашдаа ч жагсах болно. Ерөнхийлөгч огцорвол иргэд хохирч, улс орон замбараагүй байдалд орох болно.Тиймээс Ерөнхийлөгчийг огцруулахыг шаардаж байгаа сөрөг намын нэр бүхий хүмүүсийг шалгуулах хүсэлт тавих болно" гэх мэтчилэн хэлсэн ажээ.