메뉴 건너뛰기


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийг зургадугаар сарын 26-нд явуулахыг дэмжсэн. Үүнтэй холбогдуулж Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгээс сонгуультай холбоотой зарим асуудлыг тодрууллаа.

-Ерөнхийлөгчийн сонгуулийг ирэх зургадугаар сарын 26-нд явуулахаар товлолоо. Өмнөх жилүүдэд УИХ, Ерөнхийлөгчийн сонгууль гол төлөв зургадугаар сарын 29-нд товлож байсан, гурав хоногоор урагшилсан нь юутай холбоотой вэ?

-Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль зургадугаар сарын сүүлийн долоо хоногт гол төлөв болдог. Сонгуулийн тухай хуулинд 150-иас доошгүй хоногийн өмнө сонгуулийн санал хураалтыг товлон зарлана гэж заасан. Тэрхүү хугацаа нь ирэх пүрэв гаригаар дуусч байгаа. Өөрөөр хэлбэл, ирэх зургадугаар сарын 28, 29-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болно гэж заахаар 150 хоног гэдэг хуулиа зөрчих болж байгаа учраас олдсон хугацаа нь л тэр.

-Сонгуулийн нэгдсэн хуульд зөрчилтэй, эргэлзээтэй олон заалт бий гэж та өмнө нь хэлж байсан. Одоо энэ бүхнийг яаж зохицуулах вэ?

-Сонгуулийн нэгдсэн хуулинд засахаас аргагүй зөрчил олон бий гэж өмнө нь би хэлж байсан. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийг бие даасан хуулиар явуулахаар УИХ-д саналаа хүргүүлсэн ч цаг хугацаанд хавчигдаад хуулийн төслийг санаачлагчид нь буцаасан.

Тухайлбал, санал хураалт болохоос 120 хоногийн өмнө хийх ажил гэж байна. Жишээлбэл, сонгуулийн хэсгээ байгуулах, сонгогчдын нэрсийн жагсаалтаа гаргах, сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоох ёстой. Иймэрхүү хугацаатай ажлууд байгаа учраас Ерөнхийлөгчийн сонгуулийн бие даасан хуулиа буцааж, өөрчлөлтүүдийг дараа дараагаар хийхээр болж байна. Түүнчлэн найруулгын чанартай өөрчлөлтүүд нэлээн бий.

-Сонгуулийн нэгдсэн хуулийн хүрээнд УИХ-ын гишүүн С.Жавхлан өөр намд элсээд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой юу, 45 нас өөрчлөгдөх үү?

-Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн насыг 45 болон түүнээс дээш насныхан нэр дэвшинэ хэмээн заасан байдаг. Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиар энэ босгыг барьж байсан. Хоёрдугаарт, Үндсэн хуульд “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь Монгол Улсын уугуул иргэн байна” гэж заасан.

Гуравдугаарт, Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сүүлийн таваас доошгүй жил эх орондоо амьдарсан байна гэдэг шаардлага байдаг. Энэ бол Үндсэн хуулийн заалт. Мөн УИХ-д суудалтай намууд Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ нэр дэвшүүлнэ. Үүнийг мөн Үндсэн хуульд тодорхой заасан. УИХ-д суудалтай нам гэж ямар намыг хэлэх вэ гэдгийг Улсын дээд шүүх 2006 онд тайлбарласан. Уг тайлбарт “УИХ-д суудал авсан намыг хэлнэ” гэж заасан байгаа. Тийм учраас өөрчлөгдөх зүйл байхгүй.

-2016 оны УИХ-ын сонгуулиар хилийн чанадад ажиллаж амьдарч буй иргэд саналаа өгөөгүй. Ерөнхийлөгчийн сонгуулиар гадаадад байгаа иргэд сонгуульд саналаа өгөх болж байна. Тэгэхээр ямар хуулийн зохицуулалт үйлчилнэ гэсэн үг вэ?

-Сонгуулийн одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй хуульд “Гадаадад байгаа эрх бүхий иргэд санал өгөх эрхтэй “ гэж заасан байдаг.  Тийм учраас гадаадад байгаа иргэдийнхээ саналыг авна. Тэдний саналыг авахын тулд Гадаад харилцааны яам, Сонгуулийн ерөнхий хорооны хамтарсан комисс байгуулна. Мөн Дипломат төлөөлөгчийн газарт салбар комисс байгуулна. Тогтоолын төслөөр бол зургадугаар сарын 10-11-нд гадаадад байгаа иргэдийн саналыг авна.

-Нэгдсэн хуулинд хилийн цэргийнхэн санал өгөхөөргүй туссан гэж ярьж байсан. Энэ асуудлыг зохицуулах боломж бий юу?

-2016 оны УИХ-ын сонгуулиар хилийн цэргийнхнийг зэвсэгт хүчинд алба хааж байгаа иргэдтэй адилтган авч үзэж сонгуулиа явуулсан. Энэ зохицуулалтаар явна.

-Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахад зардал хэд гарах вэ?

-УИХ-аас 2017 оны төсвийн хуулийг батлахдаа Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлыг 14.9 тэрбум төгрөгөөр баталж өгсөн. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас нэг тэрбумаар бага гэсэн үг.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
296 БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн шалгалтын бүртгэл ирэх сард болно file МИX 2017.02.23 53513
295 Доналд Трамп Япон, БНСУ-д зэвсэглэлээ нэмэгдүүлэхийг зөвшөөрчээ [3] file МИX 2017.09.08 52083
294 21 аймаг Засаг дарга нар өнөөдөр БНСУ-д ирнэ. МИX 2017.01.06 50237
293 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар уулзав [1] file МИX 2017.09.08 49431
292 Хүний аминд хүрсэн этгээдийн овог нэр, нүүр царайг олон нийтэд ил болгожээ [1] МИX 2016.05.09 48411
291 ӨМНӨД СОЛОНГОСТ ТӨРӨЛТ ЭРС БУУРЧЭЭ МИX 2017.07.31 44672
290 Улаанбаатар - Пусан чиглэлийн нислэг 2 талдаа 441,600вон байхаар одоогоор албан ёсоор мэдэгдээд байна. file МИX 2016.04.26 42381
289 БНСУ Хойд Солонгосыг дахин пуужин харвана гэж таамаглаж байна file МИX 2017.09.08 41301
288 Солонгосын дипломатчид “хормойн донд” автжээ [1] file МИX 2017.01.04 39944
287 МИАТ ТӨХК: ПУСАН ХОТ Анхны нислэгээ үдэж гаргалаа file МИX 2017.06.26 39143
286 Өмнөд Солонгосын мэдээллийг Монголын компани няцаав [2] file МИX 2016.03.28 37498
285 СкайМонгол баг ИннерСөркл багийг 5:3 онооны харьцаагаар хожлоо. МИX 2016.03.15 37497
284 БНСУ хууль бус гадаадын ажилчдын тоог багасгахаар төлөвлөжээ МИX 2016.04.05 34919
283 Ерөнхийлөгч Пак Гын Хег дэмжигчид жагсчээ file МИX 2017.02.08 34612
282 Өмнөд Солонгосын ачаа тээврийн хөлөг онгоц Атлантын далайд сураггүй болжээ [2] file МИX 2017.04.03 34391
281 Солонгос дахь америк цэргүүдийг байлдааны бэлэн байдалд оруулав file МИX 2016.01.13 33931
280 БНСУ дахь мэдээлэл, цахим хяналтын системийн талаар туршлага судлаад иржээ МИX 2016.12.06 33065
279 “Севол хөлөг” кино нээлтээ хийхгүй file МИX 2017.03.28 33029
278 Монголын сэтгүүлчид "Yonhap" агентлагт зочлов file МИX 2016.05.02 32096
277 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе хорин гурван жил амьдарсан байрандаа эргэн очжээ [1] file МИX 2017.03.13 32075