메뉴 건너뛰기


ЧЕЖҮ. /Енхап/. Өмнөд Солонгосын төрийн өмчит Чэжүгийн аялал жуулчлалын байгууллага Монгол Улсын аялал жуулчлалын нэгэн агентлагтай байгуулсан хамтын ажиллгааны хэлэлцээрийн хүрээнд Монголд хоёр явган аяллын зам тавьж, энэ оны зургадугаар сард хүлээлгэн өгөхөөр болжээ. Энэ тухай БНСУ-ын  аялал жуулчлалын хамгийн том арал болох Чэжү арлын  "Чэжү Олле" явган замыг хариуцдаг “Чэжү Олле” сан мэдэгдлээ.

"Монголын Олле" буюу Монголд явган зам тавих төслийг “Чэжү Олле” сан болон Чэжүгийн аялал жуулчлалын байгууллага нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын аялал жуулчлалын газар ба Аялал жуулчлалын холбоотой хамтран хэрэгжүүлэх аж. Замыг энэ оны  зургадугаар сарын 18-19-ний өдрүүдэд хүлээлгэн өгнө.

“Чэжү Олле" сангийн мэдээлснээр, Монголын байгалийн үзэсгэлэн, хүн ард болон соёлыг мэдрэх боломжийг аялагчдад олгох зорилгоор эдгээр замыг тавих бөгөөд түүний тэмдэг, тэмдэглэгээ нь "Чежү Олле" явган замынхтай ижил төстэй байх юм.

14.5 км урт эхний явган зам нь Улаанбаатар хотын захад байрлах монгол гэрээс шороон замаар ой мод хүртэл үргэлжлэх бөгөөд аялагчид энэ замаар явган аялангаа Монголын үзэсгэлэнт байгаль, соёлыг сонирхох боломжтой.

11 км үргэлжлэх хоёр дахь явган замаар аялангаа ЮНЕСКО-гийн Дэлхийн өв соёлын цахим хуудсанд “Монголын хамгийн үзэсгэлэнт парк” хэмээн онцолсон Тэрэлжийн үндэсний парк дахь монгол гэрт буудаллаж болно.

"Чэжү Олле" сан  нь “Поннанг” аяллын компанитай хамтран Монгол дахь явган аяллын замын нээлтэд оролцох хүсэлтэй жуулчдад  5 хоногийн аяллын хөтөлбөрийг санал болгожээ.

Гэрээний дагуу "Чэжү Олле" сан Монголын явган аяллын маршрут, зам засварын гарын авлага болон дагалдах тоног төхөөрөмжийн зааварчилгааг улам боловсронгуй болгоход туслах юм.

Өмнөд Солонгосын өмнөд арлын дагуу 422 км үргэлжлэх “Олле” явган аяллын замыг 2006 онд тавьжээ. “Олле” гэдэг нь Чэжүгийн эртний аялгаар "гудамж талбайгаас гэрийн хашаа хүртэлх нарийхан зам" гэсэн утгатай үг ажээ. /2017.02.13/

/http://english.yonhapnews.co.kr/news/2017/02/13/0200000000AEN20170213005300315.html /

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
296 БНСУ -Хорт хавдрын 70%-ийг нь эмчилнэ file МИX 2019.01.02 162
295 Өмнөд Солонгос - Америкийн хамтарсан цэргийн сургуулилт хүрээгээ багасгана file МИX 2019.03.04 188
294 БНСУ тамхины хуулиндаа шинэчлэл хийх шаардлагатай гэж иргэд нь үзэж байна file МИX 2019.01.08 198
293 Дээд шүүх биеийн хөдөлмөр эрхлэх тэтгэврийн насыг албан ёсоор 60 наснаас 65 нас болгожээ file МИX 2019.02.22 215
292 ПУСАНЫ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ТАНИЛЦЛАА file МИX 2018.09.10 236
291 Солонгост ажил эрхлэх визээр орж ирсэн Хятад улсын иргэнийг баривчлалаа file МИX 2018.11.08 259
290 Гачондэ Гил эмнэлэг төрөлхийн зүрхний өвчтэй Монгол хүүхдүүдэд шинэ амьдралыг бэлэглэлээ file МИX 2018.11.07 278
289 Докто(독도) арлын ойролцоо тэнгисийн гүнд судалгаа хийхээр болжээ. file МИX 2019.03.11 293
288 Солонгосын Ерөнхийлөгч Мүн Че Ин-ийн зуны анхны амралт эхэлжээ. file МИX 2018.08.07 296
287 АНХААРУУЛГА file МИX 2019.04.05 306
286 Муу сүнсээ хөөх зорилгоор авсанд орж унтсан эмэгтэй бүтэж нас баржээ МИX 2018.08.07 310
285 Солонгсын Төрийн албан хаагчдын үйлдсэн гэмт хэргийн тоо сүүлийн 4 жилийн хугацаанд 47 хувиар өсжээ. file МИX 2018.09.12 314
284 Өсвөр насны хүүхдийн гэмт хэргийн тоо 240,000-д хүрчээ file МИX 2018.10.11 317
283 Улсаа үйлдвэрлэгч орон болгоцгооё file МИX 2019.02.08 348
282 “КАРНИВАЛ” ЗАГВАРЫН АВТОМАШИНЫ БОРЛУУЛАЛТ НЭМЭГДЖЭЭ МИX 2018.07.17 381
281 ХОЁР СОЛОНГОСЫН ТЭЭВРИЙН САЙД НАР ТӨМӨР ЗАМУУДЫГ ХОЛБОХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ МИX 2018.06.26 395
280 Korean Air компанийн ерөнхийлөгч Чо Ян Хо нас баржээ file МИX 2019.04.08 396
279 Өмнөд Солонгосын эмч нар үр хөндүүлэх мэс засал хийхээс татгалзах болжээ file МИX 2018.09.12 407
278 Солонгосчууд цахилгаан соронзон галт тэргийг Улаанбаатарт явуулах боломжтойг танилцууллаа file МИX 2019.05.24 417
277 Солонгосын дайнаар салж хагацсан гэр бүлүүдийн гишүүн 181 хүн энэ сард төрөл төрөгсөдтэйгээ уулзахаар сонгогджээ file МИX 2018.08.07 419